ДЭМБ-ын нэр хүндтэй шагнал болох Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагналыг эрдэмтэн, судлаач Ринчингийн Арслан хүртлээ. ДЭМБ-ын 70 дугаар чуулганд оролцож буй Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг түүнийг төлөөлж шагналыг өнгөрсөн баасан гарагт гардан авсан байна.
А.Цогцэцэг сайд энэхүү шагналыг Монгол эрдэмтэнд олгосонд МУ-ын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон хувиасаа гүн талархаж буйгаа илэрхийлэв. Эрдэмтэн Р.Арслан хувийн шалтгаанаар шагналаа авахаар очиж амжихгүйгээ мэдэгдсэн учир А.Цогцэцэг сайд түүний захиснаар ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөл, Ерөнхий захирал Др.Маргарет Чан, ДЭМБ-ын Сайн санааны элч төлөөлөгч, Ниппон Сангийн дарга Ноён Ёхэй Сасакава доктор Блүмбэрг, доктор Окочи, Монгол болон Унгар улсын эрүүл мэндийн салбарын өөртэйгээ хамтран зүтгэж байсан хамт олонд талархал илэрхийлснийг нь дамжуулжээ. Эрдэмтэн, судлаач Р.Арслангийн манай улсын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмэр их бөгөөд элэгний В вирусийн тархалтыг бууруулах, таслан зогсоох чиглэлд вакцинжуулалт болон тархалтын судалгааг амжилттай хийсний үр дүнд элэгний В вирусийн эсрэг вакцинжуулалтыг нэвтрүүлсэн байна.
ДЭМБ-ын Ерөнхий захирал, хатагтай ДР Маргарет Чан элэгний өвчлөлийн эсрэг тэмцэж буй олон орнуудыг Монгол Улс тэргүүлж, сайн ажиллаж байгааг онцлон сайшаажээ.