Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Монгол дахь Азийн анагаахын оюутнуудын холбоо хамтран Чингэлтэй дүүргийн гурван хороонд өчигдөр сайн үйлсийн аян зохион байгуулжээ. Оюутнууд тус дүүргийн 13, 14, 15 дугаар хороог дамнасан даланг цэвэрлэх, иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх зэргээр сэтгэл гарган ажиласан байна.
АШУҮИС, АУС, Дотрын нэгдүгээр тэнхимийн уушгины профессорын багийн ахлах багш М.Оюунчимэг “Японы анагаахын сургуулийн оюутан 1970-аад оны сүүлчээр анх Азийн анагаахын оюутны холбоог байгуулсан байдаг. Энэ холбоо 2009 онд Монголд байгуулагдсан. Байгуулагдсан цагааасаа хойш AMSA оюутны холбоо нь маш олон ажлыг зохион байгуулж байна. Нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжилд нэг талаас эмч, нөгөө талаас иргэдийн дунд гүүр болон ажилладаг байгууллага юм.
Бид ирэх есдүгээр сард Монголын Анагаахын оюутнуудын анхдугаар чуулган зохион байгуулахаар зэхэж байна. Энэхүү анхдугаар чуулганаа угтан сайн үйлсийн аяныг зохион байгуулах санаачилга гаргаад НЗДТГ-т хандсан. Тамгын газрын захиргаанаас үйл ажиллагааг маань дэмжсэнээр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд зохион байгуулахаар болсон. Бид сайн санааны аяныг долоо дахь удаагаа явуулж байна" гэлээ.
Энэ үеэр эрүүл мэндийн нарийн мэргэжлийн үзлэг, эмэгтэйчүүдийн үзлэг, бага насны хүүхдийн цагаан хорхойн илрүүлэлт, цус багадалт илрүүлэх зэрэг эрүүл мэндийн тусламж үзүүлжээ. Тухайлбал, нүдний эмч н.Заяат маань нүдний даралтын хүндэрсэн шатандаа орсон, болорын цайлттай хараа нь эндэх аюулд өртсөн хүнийг оношилж, урьдчилан сэргийлэх тусламж үзүүлээд, нарийн мэргэжлийн эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөсөн байна.