ААШТ-ий багийн төрөлд эмэгтэй жүдочид мөнгөн медаль хүртэв


2017-05-28 17:22 GMT+8

Жүдо бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн ААШТ-ий багийн төрөлд Монголын эмэгтэй жүдочид мөнгөн медаль хүртлээ.

Багийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь удаагаа зохиогдоход Монгол Улс-Японы эмэгтэй шигшээ баг жил бүр аваргын төлөө өрсөлдөж байгаа. 

Дөрвөн удаа мөнгөн медаль хүртсэн Монголын эмэгтэй жүдочид энэ удаад Японы багт 4:1-ээр ялагдаж медалийн өнгөө хувиргаж чадсангүй.

Таван жил дараалан тивдээ финалдаж мөнгөн медалийн эзэн болсон Монголын эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд баяр хүргэе. 

  • -52кг М.Уранцэцэг-АйШишимэ вазари 0:1
  • -57кг Д.Сумъяа вазари-Ёошида Цукаса 1:1
  • -63кг Б.Мөнгөнчимэг-Набекура Нами цэвэр 1:2
  • -70кг Б.Хулан-Ёко Оно цэвэр 1:3
  • 78кг Б.Мөнхтуяа- Нами Инамори цэвэр 1:4

Хүрэл медалийг БНСУ, Тайваний эмэгтэй шигшээ баг хүртлээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1229 санал өгсөн байна.

Дээшээ