Монголын чөлөөт бөхийн эрэгтэй таван тамирчин ОХУ-ын Саха улсад хамтарсан бэлтгэл хийж байгаа.
Тавдугаар сарын 26-27-нд “Триумф” ордонд Монгол, Якут, Казахстаны бөхчүүдийн дунд нөхөрсөг тэмцээн 61кг, 65кг, 70кг, 74кг, 86кг гэсэн таван жингийн ангилалд боллоо. Ирэх сард Ингушийн Назрань хотод болох ОХУ-ын АШТ-д бэлтгэгдэж буй Якутын ихэнх шилдэг бөхчүүд энэхүү тэмцээнд зодогложээ.
“Арслан” клубын тамирчин ОУХМ З.Занабазар Якутын Николай Иванов, Дмитрий Аксенов нарыг ялж түрүүлжээ. 74кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран мөнгө, 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Ням-Очир хүрэл медаль хүртэв. Харин "Арслан" клубын тамирчин ОУХМ Т.Тулга, "Харгант цамхаг" клубы тамирчин, спортын мастер Н.Амарсайхан нар медаль хүртэж чадсангүй. Тэмцээний медальтнуудыг 10, долоо, таван мянган рублиар шагнажээ.