ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн хэлж буйгаар Европын холбоо цаашид АНУ, Их Британи улсад найддагаа больж, “хувь тавилан”-гаа өөрсдийн гарт авах цаг нь болсон гэнэ. Түүний мэдэгдэж байгаагаар энэ нь Их Британи улс Европын холбооноос гарч буйтай болон АНУ-ын Ерөнхийлөгчөөр Доналд Трамп сонгогдсонтой холбоотой аж.
Европын холбооны орны төрийн тэргүүнүүд болон АНУ-ын Ерөнхийлөгч Трамп нарын оролцсон НАТО болон “Их Долоо”-гийн өндөр дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа тэрээр ийнхүү мэдэгдсэн байна.
Ангела Меркель сонгуулийн кампанит ажлынхаа шугамаар Мюнхен хотноо хийсэн уулзалтынхаа үеэр, “Бусдад бүрэн найддаг цаг өнгөрсөн болохыг өнгөрсөн өдрүүдэд би мэдэрлээ. Миний хэлж чадах зүйл бол европчууд бид хувь заяагаа өөрсдийн гарт авах хэрэгтэй. Мэдээж бид АНУ, Их Британи болон бусад хөрш орнуудтайгаа, тэр дундаа ОХУ-тай нөхөрсөг харилцаатай хэвээр байх нь чухал. Гэхдээ бид ирээдүйнхээ төлөө, хувь заяаныхаа төлөө өөрсдөө тэмцэх хэрэгтэй.” хэмээн мэдэгдсэн байна.
Тэрээр мөн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронд цаашдын ажилд нь амжилт хүссэн байна.
Францын ерөнхийлөгч Макрон болон АНУ-ын Ерөнхийлөгч Трамп нарын хийсэн анхны уулзалтын хувьд хоёр орны төрийн тэргүүнүүдийн гар барилт олны анхаарлыг татаад авсан билээ. Талууд гар барих явцад хоёр Ерөнхийлөгчийн гарын яс цайрч ажиглагдсан нь маш чанга гар барилт болсныг илтгэсэн юм. Эммануэль Макрон энэ талаар, “Бид хоёрын гар барилт тийм ч гэм зэмгүй зүйл байгаагүй. Үүгээрээ хэн ч өчүүхэн ч гэсэн буулт хийхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн.” хэмээн ярьжээ. Тэрээр Трампыг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин болон Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай харьцуулсан байна.
Америкийн төрийн тэргүүн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх “Парисын гэрээ”-ний талаар ярилцахаас татгалзсан явдалд Германы канцлер Ангела Меркель сэтгэл дундуур үлдсэн гэнэ. Ерөнхийлөгч Трамп “Парисын гэрээ”-ний талаарх шийдвэрээ энэ долоо хоногтоо гаргана гэж мэдэгдсэн ч тэрээр өөрийн ойрын хүмүүстээ тус гэрээнээс гарах хүсэлтэйгээ илэрхийлсэн гэнэ.
НАТО-гийн уулзалтын үеэр Трамп гишүүн орнууд батлан хамгаалах салбартаа хангалттай мөнгө зарцуулахгүй байна хэмээн шүүмжилсэн ба ХБНГУ-АНУ-ын худалдаа харилцан ашигтай байж чадахгүй байгааг онцлон, Германаас машин импортлохоо зогсооно хэмээн мэдэгдсэн байна.