Хүүхдийг Ивээх сангийн Монгол дахь хөтөлбөр БСШУСЯ-тай хамтран "Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь" төслийг Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн хөгжлийн сангийн 2.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Архангай, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын 30 суманд 2012-2017 онуудад амжилттай хэрэгжүүллээ.
Тус төслийн үр дүнгийн уулзалт өнөөдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд боллоо.
Төслийн хүрээнд Гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөр, Хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөр, Бага боловсрол нөхөн олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, сумдын сургууль, дотуур байруудад “Миний номын өргөө”, “Хүүхэд хөгжлийн танхим”, “Бага боловсрол нөхөн олгох танхим”-ууд байгуулах, сургагч багш бэлтгэх, тэтгэлэгт жижиг төслүүд хэрэгжүүлэх, орон нутгийн боловсролын зөвлөл /ОНБЗ/-ийн гишүүдэд сургалт зохион байгуулах үйл ажиллагаануудыг явуулжээ.
Тухайлбал Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй, алслагдсан хөдөөгийн малчдын таван настай 4000 орчим хүүхэд аав, ээжийнхээ тусламжтайгаар "Гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх" хөтөлбөрт хамрагджээ.
Төсөл хэрэгжсэн аймгуудын сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтын хувь нь дөрвөн аймгийн дунджаар 2012-2013 оны хичээлийн жилд 72.8 хувь байсан бол 2016-2017 оны хичээлийн жилд 86 хувь болж өссөн байна.
Сүхбаатар аймгийн Мөнххаан сум хоёрдугаар багийн иргэн Д.Хоролсүрэн гэр бүлийн хамт уг төсөлд хоёр жилийн турш хамрагджээ. Тэрбээр хүүхэд маань дуу шүлэг цээжилж, ном уншиж сурсан. Мөн хүүхэдтэйгээ энэ төсөлд хамрагдснаар миний хувьд сургуулийн өмнөх насны боловсролд эцэг эхийн оролцоо ямар чухал үүрэгтэйг ойлголоо гэсэн юм.
Мөн төслийн хүрээнд гэр бүлээсээ тусдаа айлд болон дотуур байранд амьдарч буй 1-5 дугаар ангийн 4400 хүүхдийн хөгжлийг дэмжих, унших, бичих, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр явуулжээ.
Үүний үр дүнд Математикийн хичээлийн ахиц дунджаар 15 хувь, Монгол хэлний хичээлийн ахиц дунджаар 14.75 хувиар нэмэгджээ.
Энэхүү төсөлд гурван жилийн турш хамрагдсан Архангай аймгийн Хотонт сумын ЕБС-ийн сурагч Ш.Чойдорж хүү "Би өвөө эмээгийндээ байдаг. Амралтаараа гэртээ очдог. Төсөлд хамрагдаад унших, бичих чадвараа хөгжүүлсэн. Хүнд өөрийгөө илэрхийлж сурсан. Гарын доорх материалаар бүтээл хийхийг сурсан" гэв.
Сургуульд сурч байгаагүй болон сургууль завсардсан хүүхдүүдэд Монгол хэл, математикийн 1-3 дугаар ангийн хичээлийн агуулгыг гэр бүлийн орчинд олгох "Бага боловсрол нөхөн олгох хөтөлбөр"-өөр хичээллэсэн 164 хүүхэд тухайн түвшний боловсролоо нөхөн эзэмшсэний үр дүнд 66 хүүхэд сургуульдаа эргэн оржээ.
Энэ талаар Сүхбаатар аймгийн засаг дарга З.Энхтөр "Тус төсөл манай аймгийн таван суманд хэрэгжиж, нийт 2000 гаруй хүүхэд хамрагдсан. Манай аймаг 12 сумтай. Төсөл хэрэгжүүлсэн таван сумынхаа туршлагыг судлаад дараагийн сумуудад хэрэгжүүлнэ. Зөвхөн энэ төсөл гэхгүйгээр цаашид 4-5 насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах, мөн сургуулийн насны хүүхдүүдийг сургууль завсардуулахгүй байх бодлого баримтална" гэж хэллээ.