Хүрхрээ нэрээр гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй Монголын хөлбөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн тавдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн өдрүүдэд боллоо.
Тавдугаар тойргийн нээлтийн тоглолт өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт “Дэрэн” болон “Эрчим” клубүүдийн хооронд болсон. Тоглолтод Азийн ХБХ-ны “AFC Cup” тэмцээний сүүлийн тулаанаа хийхээр хойд Солонгосыг зорьсон “Эрчим”, ахлагч Э.Энхжаргалынхаа 90+3 минутад оруулсан цор ганц гоолоор бүтэн оноотой харьсан.
Тавдугаар тойргийн хоёр дахь бямба гаригийн 13:00 цагт Орхон аймгийн Эрдэнэт хотын ногоон талбайд, “Хангарьд”, “Хоромхон” клубүүдийн дунд өрнөлөө.
Өнгөрсөн жилийн мөнгөн медальт “Хангарьд”-аас Ц.Мөнх-Эрдэнэ /61’ P/, Паул Эбука /81/ гутгаар байр “Хоромхон”-оос Шон Винберг /26’/ гоол оруулан, талбайн эзэд улирлын хоёр дахь хожлоо “Хоромхон”-ыг 2:1-ээр хожиж авлаа.
Харин бямба гарагт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болсон “Улаанбаатар сити”, “Гоёо Эф Си” багуудын тоглолтод нийслэлээр овоглосон баг, эхний хагасын үр дүнгээрээ хожсон. Тодруулбал нэгдүгээр үед Артём, Б.Батхишиг нар гоол оруулсан нь гурван оноо авахад хангалттай байлаа.
Тавдугаар тойргийн сүүлийн тоглолт хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж буй “Атлетик 220” болон сүүл мушгиж яваа “Эф Си Улаанбаатар” клубүүдийн хооронд болсон. Дөрвөн тойргоос ганц ч оноо аваагүй байсан “Эф Си Улаанбаатар” тэргүүлэгч “Атлетик 220”-ыг Т.Түвшиндалай, Ц.Гангэрэл, Мотохиро нарын гоолоор 0:3-аар хожиж, том ялалт байгууллаа.