Саяхан IPO гаргаж, үүсгэн байгуулагч нь энэ долоо хоногт хуримаа хийх гэж буй Snap компани дроны салбарт анхаарлаа хандуулж эхэллээ. Компани өнгөрсөн долоо хоногт Ctrl Me Robotics компанийг нэг сая хүрэхгүй ам. доллароор худалдан авсан тухай Buzzfeed мэдээлжээ.
Энэхүү компани нь зах зээл дээр байгаа дронуудад камер суурилуулах чиглэлээр ажилладаг бөгөөд энэ тал дээр мэргэшсэн аж. Энгийн нэгэн чат программ хөгжүүлэгчээс Камерт суурилсан компани болох зорилго тавьсан Snap компанийн хувьд дрон хөгжүүлэгчтэй байх нь зайлшгүй юм.
Нэг талаас компани GoPro-ийн замналаар явах гэж байгаа хэдий ч нөгөө талаас зөвхөн экстрим спорт сонирхогчид бус илүү өргөн цар хүрээтэй хэрэглэгчдэд чиглэх болохоор амжилтад хүрэх магадлал өндөр.