Амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 603 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 431 дуудлага бүртгэгджээ.
Осол, хэргийн улмаас 19 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.
Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 5, унадаг дугуй, мотоциклтой холбоотой осол 3, мөргөлдсөн 12, онхолдсон 2 осол тус тус гарсан аж.
Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр дөрвөн хүүхэд өртсөн ба осол, хэргийн газрыг орхин явсан гурван хэрэг гарчээ.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 120 жолоочийг илрүүлсэн байна.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд амарч, хүүхэд багачуудын зуны амралт эхэлж буй энэ үед эцэг эхчүүд хүүхдээ дагуулан хөдөө, амралт зугаалгаар явах, гадаа тоглох, унадаг дугуй унах зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлэх нь ихсэж байна.
Энэ үед эрхэм эцэг эх та үүргээ хүлээж хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцох, харин жолооч та явган зорчигч нарыг хүндлэн зам тавьж өгөх, тээврийн хэрэгслийг хурдыг хэтрүүлэхгүй байх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.