АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засгийн газар АНУ-аас болон АНУ руу олон улсын нислэг үйлдэж буй бүх онгоцонд зөөврийн компьютертэй орохыг хориглох талаар авч хэлэлцэж байгаа талаар Дотоодын аюулыг хамгаалах албаны нарийн бичгийн дарга Жон Келли мэдэгдсэн байна.
Фокс Ньюс сувагт өгсөн ярилцлагадаа тэрээр АНУ-аас нисч байгаа болон АНУ руу ирж байгаа бүх олон улсын нислэгт зөөврийн компьютерийг хориглох уу гэсэн асуултад тэрээр, “Магадгүй.” хэмээн хариулжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард арван хотын нисэх буудлаас АНУ руу зорчих иргэдийг онгоцонд зөөврийн компьютер, таблет зэргээ гар тээшиндээ авч орохыг хориглосон. Онгоцонд суухаасаа өмнө зорчигчид хэмжээгээрээ гар утаснаас том цахилгаан хэрэгсэл болгоныг шалгуулж байж нэвтэрч байгаа аж.
Энэ сарын эхээр Трампын засгийн газар дээрх хоригийг өргөжүүлж, Европын холбооны орнуудаас АНУ руу зорчиж буй нислэгүүдэд ч мөн зөөврийн компьютерийг хориглох тухай ярилцжээ. Транс Атлантын энэхүү агаарын замаар жилдээ 65 сая иргэн зорчдог байна.
Жон Келли ярилцлагынхаа үеэр энэхүү хориг нь тодорхой нэг заналхийллээс болж гараагүй гэдгийг онцолсон байна. Тэрээр алан хядагч нарын талаар түүний мэдэж байгаа бүх зүйлсийг ард иргэд мэддэг байсан бол хэн ч гэрээсээ ч гарахыг хүсэхгүй байх байсан хэмээн мэдэгдсэн байна.
Түүний хэлж байгаагаар алан хядагч нар зорчигч тээврийн онгоц унагаахыг, ялангуяа америкийн агаарын тээврийн компанийн, америкийн олон иргэнийг тээвэрлэж яваа онгоцыг унагах хүсэлдээ “донтсон” гэнэ.
Түүнчлэн Дотоодын аюулыг хамгаалах албаны нарийн бичгийн дарга агаарын тээврийн аюулгүй байдлыг одоо байгаагаас илүү өндөржүүлэхээ мэдэгдсэн байна.
ЭйБиСи сувагт өгсөн ярилцлагадаа Жон Келли Их Британид болсон халдлагуудын талаар, “Их Британи 120хон өдрийн дотор гурван ч удаа алан хядагчдын халдлагад өртлөө. Ингээд ч зогсохгүй. Тэд биднийг өвтгөх, зовоох гэж өдөр болгон хичээж байна. Манай улсын хувьд 9 сарын 11-ээс хойш үүнтэй адил гадны аюулд өртсөнгүй. Энэ нь манай хилийн чанадад ажиллаж байгаа тагнуул, үндэсний аюулгүйн алба болон дотоодын аюулгүйн алба, хууль сахиулах алба, холбооны мөрдөх товчоо зэргийн үр ашигтай сайн ажилласны үр дүн юм. Гэхдээ л аюул байсаар л байна.” хэмээн онцолжээ.
Эх сурвалж. www.cnn.com