Шри-Ланкад үер болж, хөрсний нуралт үүссэнээс 164 хүн амиа алдаж, 111 хүн сураггүй болжээ. Гамшигт нэрвэгдсэн бүсээс 500 мянга орчим хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлээд байна.
Тус улсад сүүлийн 14 жилд болоогүй үер усны гамшиг нүүрлэж байгаа талаар эрх баригчид нь онцлоод буй. Цаг уурчдын мэдээлснээр ойрын өдрүүдэд ширүүн бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж.
Ялангуяа энэ сарын 30-нд төв, баруун, өмнөд нутгаар хүчтэй салхи нүүрлэх бөгөөд салхины хурд 80 км/цагийн хурдтай байх аж. Мөн бусад дүүргүүдэд хөрсний нуралт үүсч болзошгүйг цаг уурчид анхааруулжээ.
Энэ нь 2003 онд болсон үерээс хойших хамгийн их хохирол учруулах байгалийн гамшиг болж байна гэж орон нутгийн хэвлэлд онцолжээ. Тухайн үед ширүүн бороо, хүчтэй салхи нүүрлэснээс 250 хүн амиа алдаж, 10 мянга гаруй айл усанд автсан байна.
Аврах багийнхан гамшгийн бүсэд ажилласаар байна. Армийнхан тэдэнтэй нэгдсэн бөгөөд мөн нисдэг тэрэг, хөлөг онгоцыг аврах ажиллагаанд дайчилжээ.
Тухайлбал, Коломбо хотноо Энэтхэгийн цэргийн тэнгисийн флотын “Шардул” хөлгөөс хийлдэг завиар хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна.
Өнгөрсөн бямба гарагт Шри-Ланкийн эрэгт Кирч хэмээх хөлөг онгоц мөн аврах ажиллагаанд нэгджээ.
Шри-Ланкийн эрх баригчид НҮБ болон Өмнөд Азийн орнуудаас нутагт нь нүүрлээд байгалийн гамшгийн үр дагаврыг арилгуулахаар тусламж хүссэн байна.
Хятадын дарга Си Зиньпин Шри-Ланкийн Ерөнхийлөгч Майтрипал Сирисенд үерт автаад буй тус улсад хоёр сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн буйгаа мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС