Өнгөрсөн бямба гарагт Сомалийн эрэг орчим холбоо тасарсан загас агнуурын усан онгоцыг Сомалийн далайн дээрэмчдэд барьцаалагдсан байж болзошгүй хэмээн БНСУ-ын талаас тэнгисийн цэргийн ангийг илгээсэн байна.
Тэгвэл Сөүлийн зүгээс тус усан онгоцны баг аюулгүй байгаа талаар мэдээлсэн байна. Энэхүү загас агнуурын усан онгоц нь Монгол улсын бүртгэлтэй ба Өмнөд Африкт амьдардаг солонгосын нэгэн бизнес эрхлэгчийн эзэмшилд байдаг аж.
БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлж байгаагаар тус усан онгоцны ахмад, ахлах инженер болон боцман нар Өмнөд Солонгосын иргэд байсан болохыг мэдэгдсэн байна. 234 тонн жин бүхий тус загас агнуурын усан онгоцноос далайн дээрэмчдийнх байж болзошгүй завь араас нь дагаж байна хэмээн мэдээлээд холбоо тасарчээ.
Болсон явдалтай холбоотойгоор БНСУ-ын зүгээс далайн дээрэмчдийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг Чонхэ усан цэргийн ангийг илгээсэн байна. Сөүлийн хүсэлтээр Энэтхэг, ХБНГУ болон Японы эргүүлийн хөлөг онгоцнууд ажиллагаанд оролцсон байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч ажиллагаанд оролцсон бүх анги хэсгүүдэд “аврах үйл ажиллагаанд бүх хүчээ дайчилж, нэг ч хүний амийг эрсдүүлэхгүйгээр” ажиллахыг тушаасан байна. Усан онгоцны ахмад Өмнөд Солонгос дахь бизнесийн хамтрагчдаа усан онгоцны багийнхан аюулгүй байгаа талаар утсаар холбогдон мэдэгдсэн байна.
Албаны хүмүүс яг юу болсон талаар, онгоц үнэхээр дээрэмчдийн гарт ороогүй эсэх талаар шалгаж байгаа аж. Сомалийн далайн дээрэмчид Өмнөд Солонгосын загас агнуурын болон ачааны усан онгоцнуудыг барьцаалах явдал ихээр тохиолддог.
Далайн дээрэмчид нэг үе олон улсын далайн тээврийн салбарт тулгарсан хамгийн том аюул байсан ч олон улсын эргийн хамгаалалт сайжирснаар сүүлийн жилүүдэд энэхүү аюул буурсан.