УИХ дахь Ардчилсан нам болон МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан ажлын хэсэг Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгээ өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хороонд танилцуулсан. Ажлын хэсэг Монголбанк 3 их наяд төгрөгийн алдагдалтай байна гэж дүгнэсэн нь олны анхаарлыг татсан.
Тэгвэл УИХ дахь МАН болон АН-ын дарга нар Монголбанкны шалгалтын талаар ямар байр суурьтай байгааг хүргэе.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа
Шалгалтын дүнгээс харахад өнгөрсөн дөрвөн жилийн эдийн засгийн гол дампуурал нь Монголбанкны үйл ажиллагаанаас болсон гэсэн дүгнэлтэд хүрч байна. Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн олон төсөл хөтөлбөр хууль зөрчсөн учраас хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзлээ. УИХ дахь АН-ын бүлэг шалгалт хийх ажлын хэсэгт оролцоогүй, улстөржсөн дүгнэлт гаргасан гэж ярьж байгаа. Бид цөөнх байхдаа Монголбанкинд шалгалт хийх тухай асуудлыг УИХ-ын даргад удаа дараа тавьж байсан ч тодорхой шийдэлд хүрээгүй. Энэ удаагийн ажлын хэсгийн шалгалтын санал, дүгнэлтийг АН-ын бүлгийн гишүүд хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Зарчмын хувьд олон улсын байгууллагаас Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн ерөнхий аудитын дүнтэй нийцэж байгааг Монголбанкны одоогийн ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн.
Монголбанкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Ажлын хэсэгт АН-ын гишүүдийг оруулаагүй гэдэгтэй санал нийлэхгүй. Ажлын хэсэг байгуулах асуудлыг байнгын хороогоор нээлттэй хэлэлцэж, оролцох хүсэлтэй долоон гишүүнийг хамруулсан. Монголбанк өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн уламжлалт бус арга хэрэгслүүдийн хүрээнд Үнэ тогтворжуулах, “Сайн” хөтөлбөрүүд, АСЕМ-ын санхүүжилт зэрэг арга хэмжээнд зориулж зээл олгохдоо хууль зөрчин бодлогын хүүгийн төвшнөөс хэт бага хэмжээнд зээлийн хүүг тогтоож, зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсний улмаас төгрөгийн худалдан авах чадвар огцом доройтож, банкны алдагдал өссөн. 2011 онд Монголбанк 179 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2012 оноос алдагдалтай ажиллах болсон. 2016 оны эцэс гэхэд хүүгийн, санхүүгийн үүсмэл хэрэгслийн буюу своп, форвард хэлцэл, гадаад валют арилжааны болон бусад хүчин зүйлсийн нөлөөнөөс болж Монголбанкны хуримтлагдсан алдагдал 3 их наяд 19 тэрбум 300 сая төгрөг болоод байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат
Тус шалгалтын дүгнэлт нь Монголбанкны бие даасан хараат бус байдлыг, Монголбанкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг үгүйсгэсэн улстөржсөн дүгнэлт болсон. Ажлын хэсэг шалгалт явуулахдаа цөөнхийг бүлгээс төлөөлөл оролцуулаагүй, мэдэгдээгүй. Монголбанкны холбогдох хүмүүсээс тайлбар, тодруулгуудыг аваагүй. Асуудал нэгэнт ингэж улстөржсөн учир АН-ын бүлэг УИХ-д асуулга тавина. Мөн Монголбанкны үйл ажиллагааг шалгасан дүгнэлтийг УИХ-р нээлттэй хэлэлцэхийг шаардана.
Монголбанк 2012-2016 оны үйл ажиллагаа буюу уламжлалт бус бодлого гэж нэрлэж байна. Гэхдээ энэ бол уламжлалт бус гэхээсээ илүү эдийн засгийн огцом хямралын үед буюу нэг тулгуурт уул уурхайн бүтээгдэхүүнээс хараат байсан эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлд огцом унасан үед том тэлсэн эдийн засгийг хэрхэн мөнгөний бодлогоор эрсдэл багатай авч гарах вэ гэдэг бодлого байсан. Мөнгөний бодлогын асуудлыг арилжааны банктай адилтгаж авч үзэж болохгүй.
Ажлын хэсгийн дүгнэлтээр бол ипотекийн зээл авсан 80 мянган айл өрхийн 8 хувийн зээлийг болохгүй гэж үзээд, 15-20 хувь болгох ёстой гэсэн үг. Мөн "Сайн малчин" хөтөлбөрийн хүрээнд 50 мянган малчин өрхийн авсан зээлийг дэндүү хямдхан зээл өгсөн байна гэж үзээд "малчдыг зээлийнхээ хүүг эргүүлэн төл" гэсэн шаадлага тавьж байгаа гэж харагдаж байна. Мөн тухайн үед шатахууны үнийг бууруулахын тулд 14 компанид валютын ханш өндөр байсан үед ханшийн алдагдлыг нь төр хүлээсэн. Тэгвэл өнөөдөр ажлын хэсэг ханшийн зөрүүний алдагдал 300 гаруй тэрбумыг буцааж, төлөх ёстой гээд сууж байна. Одоо тэгвэл Монголбанк шатахуун оруулж ирдэг компаниудаас хүүгийн зөрүүгээ нэхэх болно. Харин шатахууны компаниуд эргээд иргэдээс нэхэх л зүйлийг энэ ажлын хэсгийн дүгнэлтээр гаргаад ирлээ.