2017 оны Каннын кино наадам эхлэхээс өмнө ерөнхий шүүгч найруулагч Педро Альмодовар шагналд өрсөлдөж буй хоёр ч киног хассан нь шуугиан тариад амжсан билээ.
Түүний хэлснээр эдгээр киног бүтээсэн Netflix компани нь дээрх хоёр бүтээлээ кинотеатрт гаргахаас татгалзсан учир уг бүтээлүүд нь наадамд өрсөлдөх эрхгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.
Каннын кино наадам Шведийн найруулагч Рубен Эстлундын “The Square” инээдмийн уран сайхны кино наадмын дээд шагнал болох Алтан дал модны мөчир хүртсэнээр өндөрлөлөө.
Клейс Бэн, Элизабет Мосс, Доминик Уэст, Терри Нотари нарын тоглосон уг киног шилдгүүдийн нэгээр тодорно гэдэгт эргэлзэх хүн анхнаасаа байгаагүй гэж хэлж болно.
Найруулагч Педро Альмодовар, Марен Эйд, Пак Чан Вук, Паоло Соррентино, жүжигчин Уилл Смит, Жессика Честейн, Фан Бинбин, Аньес Жауи, хөгжмийн зохиолч Габриэль Яред нарын шүүгчдийн баг Каннын кино наадмын 70 жилийн ойн тусгай шагналыг жүжигчин Николь Кидманд, шилдэг зохиол шагналыг хоёр ч кинонд гардуулсан нь олныг гайхшруулаад авсан.
Их Британийн найруулагч Линн Рамзи “You Were Never Really Here”, Йоргос Лантимос “The Killing Of Sacred Deer” киногоороо тус тус шилдэг кино зохиолын шагналыг хүртжээ.
Америкийн жүжигчин Хоакин Феникс “You Were Never Really Here” уран сайхны киногоороо бусад хүчтэй өрсөлдөгчдөө ардаа орхин Каннын кино наадмаас анхны шагнал болох шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг гардан авсан байна.
Их Британийн жүжигчин Роберт Паттинсоны гол дүрд нь тоглосон “Good Time” уран сайхны киног шүүмжлэгчид өндрөөр үнэлсэн ба түүнийг тус кинонд өмнө нь үзүүлж байгаагүй шилдэг тоглолтоо үзүүлсэн хэмээн ярьцгааж байсан юм.
Наадмын Шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг “In The Fade” киногоороо жүжигчин Дайэн Крюгер гардан авчээ.
Томас Каллинаны 1966 оны “A Painted Devil” зохиолоос сэдэвлэсэн “Beguiled” киногоороо шилдэг найруулагчийн шагналыг София Коппола хүртсэн байна. Америкийн иргэний дайны үеэр шархдсан цэрэг охидын дотуур байранд ирснээр киноны үйл явдал эхэлдэг аж.
Шилдэг богино хэмжээний кино шагналыг Ки Янгийн “A Gentle Night” хүртсэн байна.
Андрей Звягинцевийн “Нелюбовь” Шүүгчдийн шагналыг хүртэж, Гранпри шагналыг Францын найруулагч Робин Кампиллогийн 1990-ээд онд Францад ДОХ-ын тархалт ихэсч байсан тухай, халдвар авсан иргэдийг хамгаалж байсан хүмүүсийн тухай өгүүлэх “120 Beats Per Minute” хэмээх кино тус тус хүртжээ.
Наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд Моника Беллучи Францын инээдмийн жүжигчин Алекс Луцыг үнсчээ. Тэд тус наадмыг хөтөлсөн бөгөөд нээлтийн үеэр богино хэмжээний тоглолт хийжээ.