Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүрийн зургадугаар сарын 1-нд “Грассрүүтс” хөтөлбөрийг зохион байгуулдаг билээ.
Анх 2012 он Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд зохиогдсон уг хөтөлбөр нь Улаанбаатар төдийгүй хөдөө орон нутгаар болдог хөлбөмбөгийн анхан шатны сургалт юм.
“Грассрүүтс” хөлбөмбөгийн баяр 06-11 насныханд нээлттэй бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт баярын бэлэг өгнө.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудтайгаа хөлбөмбөгийн ногоон талбайд нэгэн өдрийг зугаатай өнгөрөөж, шилдэг хөлбөмбөгчин болох нууц авьяас билгийг нь нээж болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.
Хөтөлбөрт хамрагдахад үнэ төлбөргүй бөгөөд энэ жилийн хөтөлбөрт Азийн ХБХ, Японы ХБХ, Солонгосын ХБХ болон Тояота компани хамтран ажиллаж байна.
Мөн МХБХ өнгөрсөн жилээс “Их талын дуулиан” ТББ-тай хамтран Улаанбаатар хотын дүүргүүдэд энэ хөтөлбөрийг амжилттай явуулж байгаа юм.