Унгарын алдарт хөлбөмбөгчин Ференц Пушкашийн нэрэмжит хүүхдийн хөлбөмбөгийн академийн хоёр дахь жилийн сонгон шалгаруулалт бямба гарагт болжээ.
Энэ удаад Пушкаш академийн техник, скаутын мэргэжилтэн Дойжэ, гадаад харилцааны захирал Балаш нар ирж, сонгон шалгаруулалтыг явуулсан бөгөөд шалгаруулалтад 55 хүүхдийн дунд явагджээ.
Энэ жилийн хувьд Төв, Сүхбаатар, Дархан, Орхон аймгийн хүүхдүүд шалгаруулалтад оролцсоноороо өмнөх жилийнхээс онцлог байв.
Сонгон шалгаруулалтын хариу одоогоор гараагүй ч Пушкаш академид дахин Монгол хүүхэд суралцах нь дамжиггүй гэдгийг Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлж байна.
Өнгөрсөн жил анх удаа манай улсаас Пушкаш академид суралцах эрхийг Г.Ганбаяр, Д.Тэмүүлэн, О.Хантэнгэр, Б.Амгаланбат нарын авьяаслаг хүүхдүүд авч байсан бөгөөд тэдний гурав нь одоо эх орондоо өөр өөрийн клубт тоглож байна.
Харин Г.Ганбаяр Пушкашийн академийн багтай хамт дэлхийд алдартай “Suzuki cup” тэмцээнд оролцохоор үлдсэн билээ.