Залуучуудын футзалын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцон тив дэлхийн шилдгүүдийг хожиж, хэсгийн шатнаас шалгарч түүхэн амжилт бүтээсэн.
Манай залуучуудын футзалын шигшээ баг Азийн 20 хүртэлх насны футзалын АШТ-ий “D хэсэгт” Иран, Хятад, Арабын Нэгдсэн Эмират, Киргиз гэсэн хүчирхэг улсуудтай багтсан.
Хэдийгээр манай улс тив дэлхийн футзалын чансаанд багтдаггүй ч Азийн чансааны 21 АНЭУ-ыг 3:5, есдүгээрт бичигддэг БНХАУ-ыг 3:1-ээр хожин, зургаад эрэмбэлэгддэг Киргизстантай 2:2-оор тэнцсэнээр долоон оноотой болж хүчирхэг Ираныг дагаж хэсгээс гарсан юм.
Анх удаа оролцсон Азийн АШТ-ий хэсгийн шатнаас шалгарсан манай залуус шөвгийн наймд футзалаараа дэлхийд 27, Азид дөрөвт бичигддэг Узбекистан улсын багтай тоглосон. Тоглолтын эхнээс тун сайн эсэргүүцэл үзүүлсэн манай шигшээ баг үндсэн цагт 6:6-ээр тэнцсэн ч нэмэлт цагт дөрвөн гоол алдан 10:7-оор хожигдсон билээ.
Тэмцээнээ өндөрлүүлсэн ч залуучуудын футзалын шигшээ баг тив дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү тоглож улсынхаа нэрийг өндөрт өргөөд ирлээ.
Ингээд Монголын залуучуудын футзалын шигшээ багийн хаалгач П.Бадамсэрээжидтэй ярилцсанаа хүргэж байна.
-Юуны өмнө түүхэн амжилт бүтээгээд ирсэнд нь баяр хүргэе. Хэзээнээс эхлээд хөлбөмбөгийн спортоор хичээллэж эхлэв?
-Уншигчдаа энэ өдрийн мэнд хүргэе. Би анх 2009 оноос хойш хөлбөмбөг тоглож эхэлсэн. Анх довтлогч, хагас хамгаалагчийн байрлалд тоглож байсан ч 2012 онд хаалгач болох хүсэлтэй байгаагаа Арвис клубийн дасгалжуулагч Л.Банзрагчид хэлсэн. Ингээд л хамгаалагч болсон. Өдийг хүртэл гаргасан бүх амжилт, шагналууд маань хаалгачийн байрлалынх байдаг юм.
М.Чанцалыг дасгалжуулагчаараа сонгосон нь их үр дүнд хүрсэн. Хэрэв тэр хүн байгаагүй бол тэмцээнд “шүүрэн шанага” болох байсан байх аа
-Хаалгачийн хуваарь хүртсэн анхны амжилтынхаа талаар дурсвал?
-2012 онд хаалгач болоод гурван сарын дараа талбайн УАШТ-нд оролцож багийнхаа хамтаар мөнгөн медаль хүртэж байлаа. Бэлтгэл сургуулилалт сайн хангаагүй, туршлагагүй байсан ч анхан шатны мэдлэг, мэдрэмжээрээ давгүй хаалтуудыг үзүүлж, тэмцээний шилдэг хаалгач болсон нь надад их урам өгсөн. Тэр тэмцээнээс хойш илүү их хичээж, хаалгачийн байрлалдаа дурласан даа.
-Өнгөрсөн гуравдугаар сард зохиогдсон футзалын залуучуудын УАШТ-нд тоглогчийн хуваарь оролцож гоол оруулж байсан. Тэгэхээр гоол оруулдаг довтлогч, гоолыг хаадаг хаалгачийн гол ялгаа нь юу вэ. Хаалгачийн байрлалын гоё сайхан нь юундаа байдаг вэ?
-Довтлогч мянга алдаад, нэг гоол оруулахад баатар. Хаалгач мянга хаагаад, нэг алдахад буруутан болдог. Тиймээс маш хариуцлагатай байрлал гэдгийг дасгалжуулагч маань хэлж байсан. Гэхдээ тэр бүх эрсдэл, том хариуцлага надад няцах шалтгаан болоогүй.
Залуучуудын футзалын УАШТ-нд оруулсан хоёр гоол бол миний өмнө нь өөр байрлалд тоглож байсан болон шигшээ багийн найзуудынхаа арга барилыг ажигласны л үр дүн.
-20 хүртэлх насны футзалын шигшээ багийн хаалгачийн дасгалжуулагчаар “Унаганууд” клубийн хаалгач Б.Чанцал ажилласан. Өөрийн чинь хувьд хаалгачийн дасгалжуулагчтай байх дасгалжуулагчгүй байхын ялгааг хэрхэн анзаарав?
-Манай шигшээ багийн бэлтгэл эхлэхэд Монголын шилдэг хаалгачдын нэг байсан Ш.Баянжаргал ах, Х.Билэгдэмбэрэл бид хоёр дасгалжуулж байсан. Гэхдээ Ш.Баянжаргал ах талбайн хаалгач учраас арга барил төдийлөн тохироогүй. Харин тэмцээнд явахаас сар гарны өмнө футзалын лигийн шилдэг хаалгач М.Чанцалыг дасгалжуулагчаараа сонгосон нь их үр дүнд хүрсэн. Хэрэв тэр хүн байгаагүй бол тэмцээнд “шүүрэн шанага” болох байсан байх аа. /инээв.сурв/
-Тайландад болсон Азийн АШТ-нд оролцож улсуудын хаалгач нар өөрөөс чинь юугаараа ялгаатай байв?
-Туршлагаараа л илүү байсан. Нэгдүгээрт насанд хүрэгчдийн баг нь том тэмцээнд их оролцдог учраас чансаа өндөр гэдэг нь илт мэдрэгддэг. Ямар үед, ямар хаалт хийхээ мэддэг юм билээ. Миний төдийгүй бидний анхны тэмцээн учраас туршлага яах аргагүй дутаж байсан.
-Тэмцээнд явахын өмнө хоёр хаалгач хоёулаа бэртсэн. Урт хугацаанд бэлтгэл хийж байгаад яг тэмцээний өмнө бэртэх ямар мэдрэмж төрүүлсэн бэ?
-Үнэхээр аймшигтай санагдсан. Бүтэн долоон сар хөдөлмөрлөчихөөд хамгийн сүүлийн бэлтгэл дээр бэртэх маш хүнд байсан. Өөрөө гайгүй гэж бодсон ч эмчид үзүүлэхэд намайг тоглох боломжгүй гэсэн. Тэр мэдээг сонсоод би эмнэлгээс гараад сэтгэлээ барихыг хичээсэн боловч нүднээс өөрийн эрхгүй нулимс дусалж байсан.
Довтлогч мянга алдаад, нэг гоол оруулахад баатар, хаалгач мянга хаагаад, нэг алдахад буруутан болдог
-Гэхдээ тэмцээний үеэр бол бүх зүйл өөрөөр эргэсэн тухайд?
-Тэр зүйлд хүрэхийн тулд би бүхнийг давах ёстойгоо ухаарсан. Олимпын хороон дээр байрлаж байгаад гэртээ харихад гэрийнхэн маань надад урам өгсөн. Иймхэн зүйлээс болж битгий шантраарай. Миний хүү чадна гэдэг үгийг надад хэлсэн. Би тэр үгнээс урамшиж, шүдээ зуугаад тоглох учиртайгаа ойлгосон юм.
-Тэмцээний эхний тоглолтод АНЭУ-ыг 3:5-аар хожиход хоёр торгуулийн цохилт хааж маш том гавьяа байгуулсан. Тэр цохилтуудыг хаасны дараа толгойд юу бодогдож байв?
-Сэтгэл маш өндөр байсан. Эхэлж гоол алдсан ч багийнхан маань нөхөж давамгайлаад байлаа. Гэхдээ эсрэг баг зургаан метрийн торгуулийн цохилт гүйцэтгэх эрхтэй болчихсон. Тэрийг алдвал багийнхан маань сэтгэл санаагаар унах магадлалтай байсан учраас миний нуруун дээр том ачаа ноогдсон. Харин тэрний өмнөх өдөр зургаан метрийн цохилтыг хаах бэлтгэл их хийсэн дээрээс багийнхны дэмжлэгтэйгээр таагаад унасан. Амжилттай хаасан. Манайд хожигдсон АНЭУ Киргиз, Хятадыг хоёуланг нь хожсон учраас бүр баяртай байна.
-Сүүлд Узбекстантай тоглоход хэрэв тэнцээд ялагчийг зургаан метрийн цохилтоор шийдсэн бол өөрийн чинь сэтгэл зүй бэлэн байсан уу?
-Зуун хувь бэлэн байсан. Яагаад гэвэл бид өмнөх өдөр Узбекстантай хэрхэн тоглох талаар бэлтгэл хийж, орой нь бичлэгийг нь үзсэн. Манайх ерөнхийдөө хамгаална. Сөрөг довтолгоонд хоёроос илүү хүн явахгүй. Цаг дуусахад нэг гоол хийгээд хожвол хожно үгүй бол тэнцэж торгуулийн цохилтоор буулган авах төлөвлөгөөтэй гарсан. Бид яагаад торгуулийн цохилтоос ялалт авна гэдэгтээ итгэлтэй байсан бэ гэхээр манай С.Эрдэнэ-Очир дасгалжуулагч алсын хараатай хүн. Тиймдээ ч бидэнд бүх зүйлийг урьдчилан хэлж өгдөг. Надад эхний хоёр цохилтоо баруун, дараагийн хоёрыг нь зүүн, сүүлийнхийг нь өөрийн мэдрэмжээр хаа гэхэд надад бүх зүйл боломжтой санагдсан. Манайхаас цохих А.Тэмүүжин, Б.Баттулга, Ж.Цогт-Очир гэсэн гурван маш сайн цохидог тамирчид байсан учраас би нүүрээрээ ч хамаагүй хаагаад хожно л гэсэн бодолтой байсан. Гэвч нэмэлт цагт харамсалтайгаар хожигдсон.
Бид өмнөх өдөр Узбекстантай хэрхэн тоглох талаар бэлтгэл хийж, орой нь бичлэгийг нь үзсэн
-Багагүй туршлага, амжилт дагуулсан тэмцээний ард гарлаа. Тэгэхээр одоо өөрийн чинь өмнө шинэ зорилго нээгдсэн гэж ойлгож болох байх?
-Би гэлтгүй бид олимпын эрхийг атгаад алдлаа. Миний хувьд замналаа дуусахаас өмнө заавал олимпод оролцоно гэсэн шинэ зорилготой болсон. Энэ бүх зүйл боломжтой гэдгийг харуулсан сайхан тэмцээн боллоо. Одоо дөнгөж 20 настай залуус хэзээ нэгэн цагт том амжилтад хүрч, олимпын эрх авна гэдэгт итгэж байна.
-Азийн тавцан дахь гайхалтай эхлэл тавьсан чамд болон танай багийнханд баяр хүргэж, олимпын эрх авах зорилго нь удахгүй биелэхийг хүсье.
-Юун түрүүнд биднийг долоон сар бэлтгэл хийх боломжийг хангаж, Улаан-Үүд, Эрхүү хотуудад тоглох нөхцөл боломжийг бүрдүүлсэн МХБХ-ны Ерөнхийлөгч, бүх ажилчид, ар гэрийнхэн, шилдэг шилдэг тоглогчдоо өгсөн клубүүдэд баярлалаа. Түүнээс илүү талархах ёстой хүмүүс бол мэддэг чаддаг бүхнээ заасан С.Эрдэнэ-Очир дасгалжуулагч, туслах дасгалжуулагч П.Алтантулга, М.Чанцал нарт чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.