Магадгүй Ferrari 250 GTO дэлхийн хамгийн өндөр үнэтэй автомашин гэсэн хэргэмийг хүртэх эрхтэй байх. Саяхан 38 сая ам. долларын үнэ хүрсэн энэ машин дахиад 38 ширхэг бий. Харин Rolls-Royce Sweptail загвар дэлхийд цор ганц бөгөөд захиалгаар үйлдвэрлэсэн хамгийн өндөр үнэтэй машин болжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр машиныг захиалж, худалдан авсан эрхэм хоёр жилийн дараа авч буй машинаа найзууддаа үзүүлж, үдэшлэг зохиосон аж. Харин дараа нь машин Villa d’Este-ийн жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Гоо сайхны тэмцээн” хэмээх тансаг загварын машинуудын үзэсгэлэнд оролцож байна.
Rolls-Royce-ийн загварын албаны дарга Жайлз Тейлор “Sweptail загвар бол автомашины ертөнцийн “Haute Couture/хамгийн үнэтэй, хамгийн тансаг загвар/” юм” гэжээ. Тансаг загварын автомашин, дарвуулт онгоц, нисэх онгоц цуглуулдаг эрхэм энэ машиныг захиалсан бөгөөд 1920, 30-аад оны үеийн загварыг жишээ болгон, хоёр суудалтай, шилэн дээвэртэй хийлгэхийг хүссэн аж.
Rolls-Royce-ийн захиалгын хөтөлбөрийн хүрээнд захиалагч машины өнгө, хэлбэр, зарим нэг модон оруулга гэх мэт нийт 90 орчим хувийг нь хүссэнээрээ өөрчилж болдог. Жишээлбэл 400 мянга орчим фунт стерлингийн үнэтэй худалдаанд гардаг Rolls-Royce Phantom загварууд ихэвчлэн захиалагчийн хүслээр өөрчлөгдөж, эцсийн дүндээ 1 сая орчим фунт стерлингийн үнэтэй хэрэглэгчийн гарт хүрдэг аж.
Анх Sweptail загварыг шилэн дээвэртэй Phantom MK VII загвар байхаар захиалсан хэдий ч явцын дунд өөрчлөгдөж, сайжруулсаар эцэстээ ийм болжээ. Хэдийгээр 10 сая фунт стерлинг том тоо байж болох ч захиалгын дарвуулт хөлөг онгоцны хажууд бяцхан тоо юм.
Эх сурвалж: Forbes