Английн жүжигчин, зохиолч Стивен Фрай Facebook тэргүүтэй нийгмийн сүлжээ болон мэдээлэл дамжуулагч агентлагуудыг ХЭВЛЭН НИЙТЛЭГЧ гэж тодорхойлох хэрэгтэй гэжээ. Ингэснээр нийгмийн сүлжээгээр тархаж буй хуурамч мэдээ, мэдээлэлтэй холбоотой хариуцлага тооцох боломж бүрдэх юм.
Уламжлалт хэвлэл мэдээллийн зарчмаар ажилладаг мэдээллийн сайтууд хуурамч мэдээлэл оруулахгүй байх, оруулсан тохиолдолд хариуцлага хүлээх зарчмаар ажилладаг учраас тэрээр нийгмийн сүлжээг мөн адил хэмжээнд авч үзэх ёстой гэжээ.
Тэрээр “Facebook зэрэг нийгмийн сүлжээний сайтууд өөрсдийгөө платформ гэж нэрлэн хариуцлагаас зайлсхийж байна. Нэгэнт иргэдийн мэдээллийн эх сурвалжийн 80 хувь нь нийгмийн сүлжээгээр дамжих болсон учраас хэвлэн нийтлэгч гэж үзэх нь зүйн хэрэг.
Хэрвээ эдгээр платформууд хэвлэн нийтлэгчийн хэмжээнд хариуцлага хүлээдэг болбол тэд хэрэглэгчдийн оруулж буй контентод тавих шаардлагаа нэмэгдүүлж, удирдан чиглүүлж чадна” гэсэн байна.
Тэрчлэн Британийн агаарын тээврийн компанийн мэдээллийн системд үүссэн асуудлаас болж нислэг саатсан хэрэг нь бидний амьдрал дижитал технологитой салшгүй холбоотой болсны илрэл бөгөөд эртнээс сэргийлэх арга хэмжээ авахгүй бол “Хүн төрөлхтний хувьд дижитал сүйрэл ойрхон ирсэн” гэж тэрээр үзжээ.