ОХУ-ын нийслэл Москва хотноо даваа гарагт хүчтэй аадар бороотой шуурга шуурсны улмаас 11 хүн амиа алдаж, 150 шахам хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдний наймынх нь биеийн байдал тун хүнд байгаа ажээ.
Салхи секундэд 16 метрийн хурдтай шуурсан бөгөөд олон зуун мод үндсээрээ булгарч автомашинууд дээр унажээ. Мөн зам тээврийн хөдөлгөөнд ч томоохон хэмжээний саад учирсан байна.
"Үдээс хойш насанд хүрэгсдийн болон хүүхдийн эмнэлэгт 146 хүн шуурганы үеэр авсан бэртэл хүнд хөнгөн бэртлийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн. 146 хүнээс 108 нь эмнэлэгт үлдэх ба тэдний 22 нь хүүхэд байна" хэмээн албаны хүн мэдэгджээ.