“Монполимет”-ийн өрийн мэдээг Монголбанкны дүгнэлтээс хасаж, өрийг нь Эрсдэлийн сангаас хассан тухай мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжаваас тодрууллаа.
-Алтны арилжаанаас үүсэлтэй “Монполимет” компанийн хариуцах 10 гаруй тэрбум төгрөгийн авлагыг Эрсдэлийн нөөцийн сангаас төлүүлсэн гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Үүнд та тайлбар өгөхгүй юу?
-Арав гаруй жилийн өмнө Монголбанк уул уурхайн компаниудтай хийсэн арилжааны хэлцлээс үүссэн торгуулийг аж ахуйн нэгжээр төлүүлэх акт гаргасан байдаг. Уг торгуулийг аж ахуйн нэгж төлөх шаардлага байгаагүй учир энэ асуудал арав гаруй жил сунжирч, зарим компани шүүхэд хандаж зарга нь компаниудын эрх ашгийн талд шийдэгдсэн.
Тодруулбал, 2002-2003 онд Монгол Улсад “Алт-1” хөтөлбөрийг хэрэгжүүлж байлаа. Хөтөлбөрийн хүрээнд Монголбанк алтны валютын санг нэмэгдүүлэхийн тулд компаниудаас алтыг нь барьцаалан олон улсын зах зээлд арилжаа хийж байсан. Харин Монголбанкны Ерөнхийлөгч нь солигдоход тухайн арилжаагаа зогсоосны улмаас дээрх торгууль үүссэн. Үүнийг Монголбанк аж ахуйн нэгжүүдээр төлүүлэх бодлого явуулсан. Гэвч аж ахуйн нэгжүүдийн буруу байгаагүй учир шүүхийн байгууллагаар яваад арав гаруй жил болсон. Уг нь Монголбанк энэ асуудлаа шүүхэд өгөх ёстой. Гэтэл өгөөгүй. Аж ахуйн нэгжүүд уг асуудлаар шүүхэд хандах хуулийн үндэслэлгүй байлаа. Ийнхүү Монголбанк болон “Монполимет”, “Эрдэс холдинг”, “Хайлааст” “Монгол газар” компани хооронд маргаантай асуудал бий болсон. Үүнээс хоёр нь маргаанаа шийдвэрлүүлсэн. Мөн Монголбанк 2000-2005 онд валютын зах зээлд алтны арилжаа хийж, тодорхой хэмжээний ашиг олоод олсон ашгаараа Эрсдэлийн сан байгуулсан. Энэ сангаараа өөрийн үйл ажиллагаанаас гарсан алдагдлаа хаах ёстой. Гэтэл Монголбанкны удирдлагууд үүнийг дагалгүйгээр, заавал аж ахуйн нэгжүүдээ буруутгаж, төлүүлэх гэж оролдсоноос маргаан үүссэн юм. Ямартай ч түрүүчийн компаниуд нь Монголбанкны гаргасан өргөдлийн дагуу шүүхэд хандаж маргаанаа шийдвэрлүүлсэн. Үүний дагуу Эрсдэлийн сангаас тухайн төлбөрийг хаагаад явж байна.
Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагааг шалгах МАН-ын бүлгээс гарсан ажлын хэсэг энэ асуудлыг шалгаж өмнө нь өглөг, авлага байсан байна гэсэн дүгнэлт гаргаж ирсэн. Түүнээс биш ямар нэгэн хууль зөрчсөн, зээл авсан, Монголбанкны өмнөх дөрвөн жилийн үйл ажиллагаанд оролцсон зүйл байхгүй. Манайхан зарим зүйлийг хэтэрхий улстөржүүлэх юм. Би 20, 30 жил бизнес хийсэн. Мэдээж энэ хооронд маргаантай зүйлс олон тохиолдож байлаа. Тэр болгоныг ухаж гаргаж ирээд байгаа нь шударга биш. Үнэхээр хууль зөрчсөн үйл ажиллагаа байсан бол түүнийгээ би хаана ч хэзээ ч хүлээнэ.
-Таныг Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс зээл авсан гэсэн. Тус зээлийн эргэн төлөлт ямар байгаа вэ?
-Улстөрч хүний нэр холбогдсон үйл ажиллагааг ямар нэгэн хэмжээгээр олон нийтэд тараах сонирхол зарим нэг хүнд байдаг. Үүний дотор ганц нэг гишүүн бий. Би хэн ийм зүйл хийж байгааг нь мэдэж байна. Дараа иймэрхүү зүйлийг үргэлжлүүлэн хийвэл нэрийг нь олон нийтэд ил зарлана. Би “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэгчээр энэ гүтгэлгээс айхгүй байна. Шалгах шаардлагатай бол дахин шалгуулна. Нотлох баримтуудыг ч гаргана. Ер нь аж ахуйн нэгжүүдийг дарамталдаг, заавал төр, Монголбанкны зөв байдаг зүйлийг буруу гэж үзэж байна. Яагаад аж ахуйн нэгж, олон хүн тэжээх гэж яваа нь буруудаж байх ёстой юм. Жишээлбэл, манай компанийг зээл авсан нь буруу гэж их ярьсан. Гэтэл өнөөдөр хувь хүн ч гэсэн аятайхан зээл авахыг л хүсдэг шүү дээ. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд олгосон зээлд хамрагдаж чадаагүй. Хэрэв өгсөн бол бид авах л байсан. Бага хүүтэй зээл авсан аж ахуйн нэгжүүдийн буруу биш. Гагцхүү бодлого гаргасан удирдлагуудын л буруу байсан байх.