Газраар цайран харагдах зүйлийг та цас гэж бодож байна уу? Үгүй ээ, энэ бол хэдэн сая аалзны тор Австралийн тал нутгаар тархсан байгаа байдал юм.
“Аалзны бороо” гэх үзэгдэл нь асар олон аалзнууд нэгэн зэрэг нүүдэллэхийг хэлэх ба тэд нүүдэллэхдээ аалзны тороо шүхэр болгон ашиглаж салхины урсгалыг даган хийсч, амьдрах шинэ газартаа хүрч очдог аж. Энэ ухаалаг “техник” нь аалзнуудад хөлөөрөө явснаас илүү хол зайг туулах боломжийг олгодог гэнэ.
Ингээд нисэж явсан аалзнуудын газардсан тал аалзны тороор бүрхэгдэж, яг л цас орсон мэт харагддаг байна.
“Сахиусан тэнгэрийн элчийн үс” ч гэж нэрлэгддэг тус үзэгдэл нь мөн бороо ихээр орсны дараа эсвэл үерийн дараагаар тохиолддог гэнэ. Газар доор амьдардаг аалзнууд уснаас олноороо дайжин, тороо сүлжиж, газраас дээш өвс, бут, мод заримдаа байшин барилга дээр төвхнөдөг байна.
Энэхүү үзэгдэл нь удаан үргэлжилдэггүй ч үзсэн нэгэнд нь мартагдахааргүй, жихүүдэс төрөм мэдрэмж үлдээдэг нь тодорхой.