Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн гран при тэмцээн Улаанбаатар хотод Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ.
3х3 төрлөөр манай сагсан бөмбөгчид богинохон хугацаанд томоохон амжилт үзүүлж буй. 3х3 FIBA сар бүр гран при тэмцээн хийдэг уламжлалтай. Тус тэмцээнээс эрх авсан багууд Их дуулгад өрсөлддөг юм.
Улаанбаатарын гран пригийн эхний хоёр байрт шалгарсан багууд ирэх долдугаар сард болох Японы "FIBA 3x3 WORLD TOUR"-д өрсөлдөх эрхтэй болно.
Манай улсад 3х3 төрлөөр ДАШТ-ий медальтай шилдэг тоглогчид ирэх юм. Тухайлбал, дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн Душан Булутаар тэргүүлсэн алдарт Novi Sad Al Wahda баг, 2016 оны World Tour-ийн аварга, Словений Ljubljana баг оролцоно. Улаанбаатарын тэмцээнд нийт 16 баг өрсөлдөж байна.
Сербийн хүчирхэг Novi Sad Al Wahda баг эхний тоглолтод манай шилдгүүд болох Б.Билгүүн, Т.Санчир, Ц.Азбаяр нарыг бүрэлдэхүүндээ багтаасан South Gobi багийг 22:8-аар буулган авлаа.
B хэсэгт багтсан манай Ub Garuda багийн тоглолтдоо Чехийн Humpolec багийг барсангүй. Уг тоглолтод Humpolec манай багийн талбайд нь 15:10-аар хожсон юм.