Монгол Улсын анхны хиймэл дагуул "Мазаалай"-г өнөөдөр өглөө Монголын цагаар 05 цаг орчимд АНУ-ын Флорида мужийн Кеннеди сансрын төвөөс “SpaceX” компанийн Falcon 9 пуужингаар хөөргөлөө. Хиймэл дагуул даваа гарагт Олон Улсын сансрын станцид хүрэх юм байна.
Уг хиймэл дагуулыг МУИС, Япон улсын Кюүшюүгийн технологийн институттэй хамтран “BIRDS” төслийн хүрээнд бүтээжээ.
Энэ нь Кюүшүгийн технологийн институти дээр хэрэгжиж буй олон улсын BIRDS буюу сансарт гарцгүй улс орнуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл бөгөөд Монгол, Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг олон улсын 5 хиймэл дагуулыг анх удаа нэг зөөгч пуужингаар тойрог замд оруулна.
Манай анхны бага оврын хиймэл дагуул нь 400 км өндрөөр дэлхийг тойрч Шинжлэх ухааны болон технологийн хэд хэдэн шинэ туршилтыг хийх юм. Үүнд: нисэж буй орчныхоо агаарын нягт, цацраг идэвхийн байдлыг тодорхойлох, хиймэл дагуулын байрлалыг оролцож буй орнуудын газрын станцын тусламжтайгаар тодорхойлж сүлжээ зохион байгуулах, соронзон бүртгэгч болон хурдан камерын тусламжтайгаар пассив навигаци хийх бөгөөд 100 метрийн нарийвчлалтай зураг авч илгээх юм.