Ерөнхийлөгчийн сонгууль эхлэхэд 21 хоног үлдлээ.
"Мундаг Ерөнхийлөгчтэй болох сон... Тэгвэл ёстой сэв хийтэл хөгжөөд ирнэ дээ" гэх таксины жолоочийн үгнээс "иргэд Ерөнхийлөгчийг хэн гэж бодоод байна вэ" гэх бодол эрхгүй төрсөн юм.
Манай улсын Ерөнхийлөгч АНУ, Орос, Хятадын удирдагчдын эрх мэдэл тэнгэр газар шиг ялгаатай гэдгийг ойлгох хэрэгтэй.
Үүнтэй адил "Путин шиг Ерөнхийлөгчтэй болох юмсан" гэж хэлэхийг ч нэг биш удаа сонслоо. Ард түмэн хаанаас ч юм “Путин” гарч ирээд Монгол Улсыг аврах талаар бодсоор.
Үнэн хэрэгтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид улс орноо хөгжүүлэх хэмжээний эрх мэдэл бий бил үү. Манай улсын Ерөнхийлөгч АНУ, Орос, Хятадын удирдагчдын эрх мэдэл тэнгэр газар шиг ялгаатай гэдгийг ойлгох хэрэгтэй.
Тэгээд ч Монгол Улс парламентын засаглалтай улс болохоос Ерөнхийлөгчийн эсвэл хаант төртэй парламентын засаглалтай улс биш.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүрэг нь чухам юу вэ. Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжид зааснаар:
ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭЖ ХЭН БЭ
- Монгол Улсын төрийн тэргүүн,
- Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч,
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн,
- Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч.
ЕРӨНХИЙЛӨГЧ ЯМАР ЭРХТЭЙ ВЭ
- УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих.
- Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Тэгэхдээ Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Ерөнхий сайд хүлээж авахгүй бол хүчингүй.
- Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах.
- Бүх нийтийн, хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах, онц болон дайны байдал зарлах, цэрэг хөдөлгөх захирамж өгөх.
- Төрийн нууцыг боловсруулах, хадгалах, хамгаалах, ашиглах, обьект, тодорхой үйл ажиллагааг халхлах, төрийн нууцтай танилцах, төрийн нууцыг шилжүүлэх, татан авах, хаалттай хуралдаан хийх журмыг батлах.
- Монгол Улсын харьяат болгох, харьяатаас гаргах, Монгол Улсад орогнох эрхийг олгох.
- Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаараа оролцох эрхтэй. Мөн улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно.
- Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах.
- Уучлал үзүүлэх эрхтэй.
ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭНИЙГ ТОМИЛОХ, САНАЛ БОЛГОХ ЭРХТЭЙ ВЭ
- Ерөнхий сайдыг томилохдоо сонгуульд ялалт байгуулсан нам хүчин, эвсэл нь Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө.
- Бүх шатны шүүгчдийг ШЕЗ-өөс санал болгосны дагуу томилох эрхтэй,
- АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ-аар хэлэлцэн томилно.
- Тагнуулын Ерөнхий газрын даргыг томилохдоо Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө.
- Монгол Улсаас гадаадад суух Элчин сайдуудыг томилох, эргүүлэн татах. Гэхдээ энэ асуудлыг УИХ-тай зөвшилцөх ёстой байдаг.
- Монгол улсад суух гадаадын Элчин сайд нарыг итгэмжлэх хүлээн авах эрхтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн заримаас нь дурдлаа. Үүнээс харахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх үүрэг нь УИХ-тай ихээхэн хамааралтай байдаг бөгөөд хуулиар бол УИХ-д ажлаа тайлагнадаг юм.
Мөн Ерөнхийлөгчийг огцруулах эрх нь УИХ-д хадгалагдаж байдаг. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүдийн дийлэнх олонхын саналаар огцруулна хэмээн заасан байдаг.
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн зарим эрхийг хязгаарлах асуудал яригдаж буйг дурьдах хэрэгтэй. Хэдийгээр Ерөнхийлөгч бол "билэг тэмдгийн төдий" гэж ярьдаг ч түүний гарт шүүх эрх мэдэл, зэвсэгт хүчин байдаг нь асуудлыг маргаантай болгодог юм.
Харин бидний өмнө тулгараад буй хамгийн том сорил болох эдийн засгийн хямралыг даван туулах хэмжээний шийдвэрийг Ерөнхийлөгч бус УИХ, Засгийн газар гаргадаг билээ.