Мянганы замын босоо тэнхлэгийн авто замын төгсгөл буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төв рүү чиглэсэн 720 м урттай шороон замын хэсгийг асфальтаар хучих ажил энэ сарын гуравнаас эхэллээ.
Замын ажлыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд концессоор бүтээн байгуулахаар орон нутгаас санаачилга гаргаж Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай тохиролцсоноор хэрэгжүүлж байгаа аж.
Зам барих ажлын гүйцэтгэгчээр “Жи-Энержи” ХХК ажиллаж буй бөгөөд орон нутгийн “АЗЗА” төрийн өмчит компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй. Дорноговь аймгийн ЗДТГ-аас орон нутгийнхаа төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг дэмжиж, ажил үйлчилгээгээр хангах, бүтээн байгуулалтад оролцуулах зорилгоор зам, барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллуулж байна.
Бүтээн байгуулалтын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Эрдэнэ сумын Засаг дарга Ч.Энхмэнд нарын албаны хүмүүс оролцов.
Х.Эрдэнэбулган