Нийтлэлч Ник Фростын “Борлуулалтын ажлын ачааллыг хөнгөвчлөх хийгээд автоматжуулах нь” нийтлэлийг хүргэж байна.
Борлуулалтын ажлын ачааллыг тодорхойлж, нэг хүний гүйцэтгэж буй олон ажлыг багасгаж, үүргийг нь автоматаар тодорхойлж өгснөөр борлуулалт өсөж, орлого нэмэгдэнэ.
Та магадгүй холбогдох мэдээлэл хайж, уулзалт товлож, цахим шуудан явуулах зэрэг ажлыг бүгдийг нь зэрэг гүйцэтгэж байгаа ажилтнаа ГАЙХАМШИГ хэмээн харж байж болох юм.
Гэтэл нэг талаас энэ нь ГАМШИГ ч байж мэднэ. Борлуулалт алдагдсанаар компани жилд хэдэн сая ам.долларын алдагдал хүлээж болно. Хамгийн гол нь энэ бүхэн борлуулалтын ажилтны буруу биш.
Яагаад гэвэл “бид зүгээр л ингэж ажилладагт” оршино. Борлуулалтын ажилтнууд нэгэн зэрэг олон үүрэг гүйцэтгэж, борлуулалттай холбоотой бүхий л ажлыг хийж байгаа нь нэг талаас сайн хэдий ч компанийн бүтээмжийн “алуурчин” болдог гэмтэй.
Ямар ч баг тодорхой хугацаанд үүрэг хариуцлагаа хоорондоо шилжүүлэн гүйцэтгэх нь чухал. Яагаад гэдгийг доор тайлбарлая.
Нэгээс нөгөө рүү шилжихэд гарах эрсдэлүүд
Нэгэн зэрэг олон ажил гүйцэтгэх нь бүтээмжийг нэмэгдүүлдэг мэт санагдаж байж болох юм. Гэтэл нэгэн зэрэг олон зүйл хийж байгаа хүн аль нэг ажил нь гацвал түүнийг алгасаад дараагийн ажил руугаа орно. Чөлөө зай үгүй, бас үр дүн бага.
Олон ажил зэрэг хийхэд гарч ирдэг бэрхшээлүүдийн зөвхөн нэг нь энэ. Нэг ажил хариуцаж авахын оронд хоёр ажил авлаа гэхэд цагаа 50/50 буюу хоёр хэсэгт хувааж зарцуулах нь байна гэж ойлгох хэрэгтэй.
Нэгээс нөгөөд шилжиж хийдэг ажил нь үйл явцыг даруй бууруулж, эсвэл нэмэгдүүлнэ гэсэн үг биш. Доорх зургийг харцгаая. Нэг ажлаа зогсооход бүтээмж буурч байна. Үүний дараагаар удаах ажлыг эхэлнэ. Нэгээс нөгөө рүү шилжиж байх үед ачаалал ихсэж, үүнийг дагаад эрсдэл нэмэгдэнэ.
Жиралд Вайнберг “Quality Software Management: Systems Thinking” номдоо хариуцсан нэг ажил дээр зарцуулах цагийнхаа 10 хувийг л алдвал, мөн тухайн үед хийж гүйцэтгэх дөрвөн өөр ажил хариуцан хийж байлаа гэж бодоход та нийт цагийн 10 хувийг л ажил нэг бүр дээр зарцуулж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл,
(Adapted from Carnegie Mellon University)
Дээрх зургаас харж байгаачлан бүтээмж огцом нэмэгдэж, бас тэр хэрээр буурч байна. Дараагийн ажил руу шилжих үеэр та аяга кофе ууж, цахим шуудангаа шалгаж, хэн нэгэнтэй богинохон яриа өрнүүлсэн ч болохоор байгаа биз?
Олон ажлыг нэг зэрэг гүйцэтгэх үед гардаг асуудал нь зөвхөн бүтээмж бус бас ажлын чанар гэдгийг санаарай.
Нэр бичихэд хэр хугацаа шаардагдах вэ?
Ямар нэг ажлаас нөгөөгийн хооронд “гүйх” нь ажлыг чанаргүй, үр нөлөө багатай болгодог хүчин зүйл нь олон ажлыг зэрэг гүйцэтгэх юм. Олон туулай хөөсөн анчин хоосон хоцордог нь байгалийн хууль.
Жишээлбэл өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй таван хүний нэрийг бичих ёстой боллоо гэж бодъё. Хүн бүр нэг нэгээрээ нэрээ хэлж, та түүнийг нь бичиж авна.
Амархан байгаа биз? Нэг нэрийг бичихэд 3-4 секунд л зарцуулж энэ ажлыг 20 секундэд л хийж дуусгана. Тэгвэл одоо ахиад нэг ижил үүрэг гүйцэтгэе.
Эхний хүнээс нэрийг нь асуухад Кри гэж хэллээ гэж бодъё. “К” үсгийг нь бичээд авна. Тэгээд дараагийн хүний нэрийг асууна. Хүн бүрийн нэрийг асууж зөвхөн эхний үсгийг нь л тэмдэглэж аваад дахиад эхний хүнээс нэрнийх нь хоёр дахь үсгийг асууна гэх зэргээр явъя л даа.
Хэдийгээр эхний удаа нэрийг бичихэд 20 секунд зарцуулж байсан бол дараагийнх нь минутаас ч илүү хугацаа шаардаж байгааг доорх зургаас харж болно.
(Adapted from Crisp)
Энэхүү ажлыг гүйцэтгэхэд урт хугацаа зарцуулаад зогсохгүй чанар муу байна. Хүмүүс энэхүү тоглоомыг тоглож байхдаа нэг хүний нэрийг дахин дахин асуугаад зогсохгүй дараагийн хүнийг нэрийг асуусны дараа эхний хүний нэрийг мартаж орхидог.
Бидний тархи хэрхэн ажиллаж байна, борлуулалтын ажил ч мөн тийм л байна гэсэн үг. Бид хийж буй ажлынхаа тухай мэдээллийг санаж, тухайн ажилдаа анхаарал хандуулж, гүйцэтгэхэд ашигладаг. Бид нэг ажлаас нөгөө рүү шилжих үед бүхий л мэдээлэл устдаг.
Учир нь ажлыг санах ой нь тухайн ажилтай холбоотой мэдээллээр л дүүрсэн байдаг бөгөөд нөгөө рүү шилжих явцад устдаг. Дараа дахин сэргээх шаардлага гарна.
Үүнээс болж бидний бүтээмж нэмэгдэж, бас буурч байдаг аж. Цаашлаад олон зүйлийг зэрэг хийх нь бүтээмж гэхээсээ илүү мэдээллийн жонглёрыг бий болгоно.
Борлуулалтын ажилтан гурван ажил зэрэг гүйцэтгэж байгаа бол нэгээс нөгөөд шилжихдээ ажил тус бүр дээр нэг цаг алдана. Ингэхээр нийт багийн гишүүд долоо хоногийн хоёр өдөр, жилд 20 долоо хоног алдана гэсэн үг болж таарах юм.
Олон сонголтот урсгалын сонгодог багц
Шилжилтийн үед гардаг асуудлууд нь борлуулалтын багийнхан зөвхөн нэг ажил дээрээ аль болох олон хүн төвлөрч ажиллах ажлын сонголттой урсгалыг бий болгох хэрэгтэй гэдгийг харуулдаг.
Гол учир нь багууд тухайн ажлыг хувааж аван зогсолтгүйгээр хэсэгчлэн ажиллаж, эхнээс нь дуусгаад, дараагийн ажилруугаа орох боломжийг бий болгосон нь илүү дээр.
Хэсэгчлэл болон зураглал
Орчин үед борлуулалтын багийнхан бүгд оролцоо сайтай байх ёстой. Багийн нэг гишүүн л бүхнийг хийх гээд гүйгээд байж болохгүй. Хэрэв тэгвээс шилжилтийн үндсэн агуулга алдагдана. Нэг хүн олон ажлыг нэг зэрэг маш сайн чанартайгаар гүйцэтгэх чадвар байхгүй.
Дор хаяж ажил үүргийн гурван өөр хуваарилалт хийх хэрэгтэйг харгалзаж үзээрэй.
- Маркетинг Нэг хүн эсвэл баг бүхэлдээ ажлыг эхнээс нь төгсгөл хүртэл ерөнхийд нь хянаж байх хэрэгтэй.
- Борлуулалтын хөгжлийн “Реп” буюу төлөөлөгч- Энэ үүргийг авсан ажилтан судалгаа хийж байх ёстой.
- Нягтлан бодогч- Гэрээ хэлэлцээрийг хариуцна.
Зэрэгцсэн гүйцэтгэл
Богино хугацааны эргэлт бүхий борлуулалт хийх шаардлагатай байгууллагад хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Үүрэг тус бүр өөр өөрийн гэсэн чиглэлтэй, онцлогтой хэдий ч нэг зэрэг, бас өөрийн аясаар гүйцэлдэж байх хэрэгтэй.
Дата ашигласнаар борлуулалтын үйл явцыг үнэлж, мөн түүнийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг эрэмбэлэх боломжтой.
Хэрэв дөрөв дэх ангиллыг дээр дурдсан жагсаалтуудад нэмбэл тэр нь борлуулалтын операторын үүрэг байх нь гарцаагүй. Хэдийгээр тэд үндсэн ангиллаас гадуур байгаа ч нэгдсэн, дата дээр төвлөрсөн борлуулалтын төлөвлөгөө нь ажлыг дараах байдлаар илүү үр нөлөөтэй болгоно.
- Зорилго тавих—хэрэв тухайн зорилго нь багийн хувьд хүрэх боломжтой гэж үзвэл үндсэн багтай жилийн, эсвэл хагас жилийн захиалга авах зорилгуудыг гаргахаар тулж ажиллах. Тэд суурь хэмжүүр дээр маш чухал санаануудыг нэмэрлэж чадна.
- Хөгжих үйл явц—Борлуулалтын операторууд (өмнө нь ажилтнууд гэж бичсэн) худалдан авалтын үе шат бүрийг нэг бүрчлэн мэдэхээс гадна автомат ажиллагааны системийн үр нөлөөг нэмэгдүүлэх боломжийг бий болгох боломжтой.
- Амжилтыг хэмжих нь—багаас ирж буй үнэлгээний мэдээллүүд нь аль үйл явц, багаж хэрэгсэл нь ажиллаж байна, багийн гишүүд түүн дээр ажиллахын тулд хэр их цаг зарцуулж байна гэдгийг тодорхойлоход тусалдаг.
- Дахин давтагдаж байгаа болон сайжирч байгаа үйл явц—эдгээр нь бүгд тогтмол санал хүсэлтээр хангах бөгөөд цаг хугацаа өнгөрөхөд үйл явцуудыг илүү тодорхой, илүү нарийвчилсан болгоно.
Үе шат бүр дээр ажилладаг операторууд, менежерүүд гэх зэрэг зөв ажлын урсгалыг хэрэгжүүлж, багт тохирох багажийг нь сонгодог. Борлуулалтын багийг операторын үүднээс харахад илүү хүн дээр чиглэсэн байх ба энэ нь борлуулалт хариуцсан Дэд Захирлыг стратеги дээр төвлөрч, ажилчидтайгаа илүү ойр харилцаатай байх боломжийг бүрдүүлдэг.
Бүх зүйлийг автоматжуулах нь
Хэрэв төвлөрөх нь гол түлхүүр юм бол тодорхой нэг ажил дээр төвлөрч чадахгүй бол бүтээмж алдагдана гэсэн үг юм. Гэсэн ч ерөнхий ажил нь жижиг ажлуудаас бүтсэн байдаг. Энэ нь ажлыг “яст мэлхий” болгож удаашруулдаг шалтгаан юм.
“SaaS” (Программ хангамжийг үйлчилгээ болгон ашиглах) хэн ч хэрэглэж болно. Орчин үеийн “SaaS” нь бүх зүйлийг хийх багаж хэрэгсэл болж чадна. Хүн бүхэн өнөө цагт энэ аргыг хэрэглэж байгааг мэдэх хэрэгтэй.
Холбоо, барихаас өмнөх үе шат → холбогдох цахим шуудан явуулах → удирдах → боломж → худалдан авагч, худалдааны үйл явцын үе шат болгоныг сайн автоматжуулалтаар бэхжүүлж болдог.
Доор дурдах дэд-ажлууд нь ажлыг олон хэсэгт хуваах, ажилчдын нэгээс нөгөө рүү шилжих хугацааг хэмнэх боломжийг бүрдүүлнэ.
- Төслийн менежмент: Teamwork Projects буюу багийн ажлын төслүүд таныг багийн гишүүдэд ажлыг хуваарилахад туслах бөгөөд байгууллага нийтээрээ ахиц дэвшилд хүрэхэд нөлөөлдөг зүйл мөн.
- Уулзалтууд: UberConference бол хэтийн хэрэглэгчидтэй уулзалт зохион байгуулах, эсвэл бүтээгдэхүүнээ танилцуулах хамгийн хялбар аргыг санал болгодог.
- Гэрээний менежмэнт: HelloSign нь чухал бичиг баримтуудыг илгээх, хүлээн авах, мөн талуудын бүх гэрээ цагтаа хийгдэж байгаа эсэхийг нягтлахад тусална.
- Шинжилгээ: InsightSquared борлуулалтын багийнхныг олон төрлийн дататай холбогдох, тайланг бэлдэхэд тусалж, борлуулалтын үйл явц, гүйцэтгэлийг ойлгоход тань тусална.
- Ажилд авах: SalesDrive нь борлуулалтын багт хүн ажилд авах (хөлслөх) үйл явц дээр төвлөрдөг бөгөөд үнэлгээ хийх, ярилцлага авах, компанидаа зөв хүнийг хөлслөхөд тусална.
- Харилцаа холбоо: Front нь багийн бүхий харилцаа холбоо төдийгүй нөхцөл байдлыг бүхэлд нь харахад туслах, багаараа хамтран ажиллах үйл явцыг сайжруулах, цаг, боломжийг алдахгүй ашиглахад туслах болно.
- Эдгээр нь цөөн хэдэн жишээ бөгөөд гүйцэтгэх ёстой багийн ямар ч ажлыг хийх гарцыг олох, ачааллыг багасгах шийдэл байдаг гэдгийн жишээ билээ.
Бүтээмжээ нэмэгдүүлэх нь
Ажлын шилжилт нь бүтээмжийг үгүй хийдэг тухай эхэнд дурдсан. Ажилчдадаа илүү их ажил даалгах тусам бүтээмж багасна.
Үүний оронд тэднийг нэг зүйл дээрээ төвлөрч, амжилттай хийж гүйцэтгэх боломжийг олгох хэрэгтэй.
Ингэхийн тулд та автоматжуулалтыг хийх шаардлагатай. Нэг хүн олон үүрэг гүйцэтгэж, олон ажил дээр зэрэг төвлөрөхгүй байсан ч компанийн үйл ажиллагаа сайжирч, бүтээмж нэмэгддэг гэдгийг санаарай.
Эх сурвалж: https://mattermark.com