Монгол хэлэнд янз бүрээр бичигддэг үгс нэлээд бий. Нийслэлийн Баянгол дүүргийн үндэсний лаборатори 28 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш С.Нинж тэдгээр үгсийг хэрхэн бичих талаар жишээ татан зөвлөв. Жишээлбэл,
- Өдөр гарагийг “гариг” гэж хэлээд “гараг” гэж бичнэ. Энэ бол үгийн гарал зүйтэй холбоотой. Гариг гэж өвчин байдаг. Мөн нохойн ялгадсыг гариг гэдэг. Харин “гараг” нь гараг эрхсийг хэлж байгаа юм. Өмнө нь үгийн ингэж гаралзүйн үүднээс тайлбарлаагүй учир нийтээрээ буруу бичээд сурчихсан байв.
Монгол хэлэнд ярианы хэл, бичгийн хэл хоёр зөрдөг. Бичгийн хэл тусдаа, ярьж байгаа шигээ бичиж болохгүй. Ярьж байгаа зүйлээ дүрмээ бодоод бичих ёстой.
- Ихэвчлэн өвчин “зовиур” гэж бичдэг нь буруу. Зовиур гэдэг үгийг үндсээр нь авч үзвэл “зовь” гэдэг үг монгол хэлэнд байхгүй. Сэтгэл зовиуртай байгаагийн үндэс бол "зов" гэсэн үг юм. Тэгэхээр зовуурь гэж бичнэ. Зов гэдэг үгэн дээр “уурь” дагавар залгаад “зовуурь” гэж бичнэ. Сэтгэл зовиуртай байгаагийн үндэс бол "зов" гэсэн үг юм.
- Шавьж, шавж гэдэг үгэн дээр бас их маргадаг. Гарал зүйн үүднээс тайлбарлахад шавж гэдэг нь хорхой, аливаа юман дээр олноороо шавахыг хэлж байгаа юм. Харин шавь бол багш, шавийг хэлж байгаа хэрэг. Олон хорхой шавжны үгийн үндэс нь багш, шавийн "шавь" байж болохгүй. Тэгэхээр үгийн бүтэц гарлыг нь бодож, хорхой шавж гэж бичих нь зөв. Үүнийг манай хүүхдүүд зөв бичдэг. Харин томчууд хуучнаараа буруу бичээд байдаг.
ОЛОН ХУВИЛБАР БИЧЛЭГТЭЙ МОНГОЛ ҮГС