УИХ-ын чуулганаар Монгол банканд хийсэн шалгалтын дүнд үндэслэн боловсруулан тогтоолын төслийг хэлэлцэж байна. Шалгалтын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ахлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн зэрэг гишүүд багтсан.
Хуульд зааснаар Монгол банкны алдагдлыг улсын төсвөөс хаадаг аж. Гэвч одоо үүсээд буй 3 их наяд 19 тэрбум төгрөгийн алдагдлыг хаах боломжгүй. Алдагдал үүсгэсэн өмнөх удирдлагад хуулийн хариуцлага хүлээлгэхэд чиглэсэн тогтоолын төсөл боловсруулснаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав.
Мөн тэрээр Монгол банк Шилэн дансны тухай хуулийг дагаж мөрддөггүй, тус банкны Нийгмийн хөгжлийн сангаас 4 тэрбум төгрөгийг ажилчдад орон сууц олгох, шагналд 0.5 тэрбум төгрөг, баяр ёслолд 0.5 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан. Нэг ажилтанд дахин орон сууцны дэмжлэг үзүүлэн, хуул зөрчсөн. Төрийг хохиролгүй болгох ёстой гэв.
шалгалтаар Монгол банк Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхдээ 13 ААН-ийг хууль бусаар сонгон шалгаруулсан. Мөн авсан зээлээ хууль бусаар зарцуулсан 360 тэрбум төгрөгийг 45 ААН-ээр эргүүлэн төлүүлэх ёстой.
Ипотекийн зээлийн хэрэгжилтэд нийцлийн аудит хийлгэх шаардлагатай гэж ажлын хэсэг үзэж байна.
Т.Аюурсайхан гишүүн тогтоолын төслийг танилцуулсны дараа асуулт, хариулт эхэллээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: УИХ-ын тогтоол хууль учраас бид тогтоол гарган, өмнөх ерөнхийлөгчийг яллах шаардлагагүй. Тэр хүн 3 их наяд төгрөг төлж чадахгүй.