МУИС-ийн байгалийн шинжлэх ухааны салбарууд элсэгчгүй болсон тухай асуудлыг GoGo.mn сайт өнгөрсөн дөрөвдүгээр сард хөндөн нийтлэл бичиж байсан. Тус сургуулийн захирал шинээр томилогдсоноос хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд МУИС-д ямар эерэг өөрчлөлт орсон талаар МУИС-ийн Дотоод хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга П.Лхамсүрэнтэй ярилцлаа.
-МУИС-ийн байгалийн шинжлэх ухааны салбарын ангиудад оюутан элсэхээ больсон. 2013 онд хийсэн шинэчлэлийн үр дагавраар бий болсон энэ гажуудлыг засах чиглэлээр сургуулийн удирдлагууд ямар бодлого боловсруулж, хэрхэн ажиллаж байна вэ?
-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтаас эхлэн МУИС-д элсэх журмыг шинэчлэн баталж, түүгээр элсэлт авах гэж байна. Байгалийн ухааны нарийн мэргэжлээр суралцах оюутнуудыг анхнаасаа мэргэжлийн чиглэлээр нь элсэлт авах, анги, мэргэжлээ солихгүй байх өөрчлөлт хийх боломжтой гэж үзэж байгаа. Мөн өмнөх жилүүдэд нийслэл хот болон орон нутгаас элсэгчдэд мэдээлэл жигд хүрч чаддаггүй байсан.
Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж байгаа энэ үед МУИС-ийн багш нар аймгуудад томилогдон ажиллах гэж байна. Манай багш нар МУИС-д яаж бүртгүүлэх, элсэлтийн журам, онлайн системээр бүртгүүлэх нь ямар учиртай талаар орон нутгийн хүүхдүүдэд мэдээлэл өгөх юм. Монгол Улс даяар хамгийн шилдэг хүүхдүүд МУИС-д орох боломжийг ижил тэгш олгохоор ажиллаж байна.
-МУИС-д гаргасан алдааг засахын тулд юу хийх хэрэгтэй байна вэ. Шинэ захирал ирээд энэ талаар ямар ажил амжуулав?
-Ямарч байгууллагын хувьд амжилтын үндэс нь оновчтой бүтэц, тодорхой зорилго, хүний нөөц зэргийг зөв удирдан зохион байгуулахаас шалтгаалдаг болов уу. МУИС өмнөхөөсөө илүү сайн ажиллахын тулд дүрэм, бүтэц, сургалтын хөтөлбөр зэргээ эргэж харах шаардлагатай. Шинэ захирал ирээд дээрх өөрчлөлтийг хийхийн тулд тушаал гаргаж, Дүрмийг шинэчлэх, Бүтцийн өөрчлөлтийг судлах, Сургалтын хөтөлбөрт дүн шинжилгээ хийх гурван ажлын хэсэг байгуулсан.
МУИС-д гарсан гажуудлыг засах суурийг энэ жилийн элсэлтээс эхлэн тавих ёстой. Бидний засаж сайжруулж байгаа энэ ажлыг дэмжих сайд томилогдоосой гэж хүсэж байна.
Гурван ажлын хэсгээс Дүрмийн ажлын хэсэг хуралдаад, дүрмийн өөрчлөлтийн эхний хувилбарыг боловсруулсан. Мөн багш нарынхаа дунд хэлэлцүүлэг хийж, саналыг нь авсан. Багш нарын саналуудыг нэгтгэж тусгасан дүрмийн төслийн эхний хувилбар бэлэн болоод байна. Энэ төслийг ирэх долоо хоногоос сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ. Эрдмийн зөвлөлөөс санал авч Удирдах зөвлөлөөр батлуулах учиртай.
-Боловсролын салбар сайдгүй болсон нь та бүхний ажилд ямар нэг хүндрэл учруулж байна уу?
-Төгсөлт, элсэлтийн шалгалтын үе бол манай салбарын хамгийн хариуцлагатай үе байдаг. Яг одоо ерөнхий боловсролын сургууль төгсөгчид цаашид суралцах мэргэжлээ сонгох чухал цаг үе юм. Энэ үед боловсролын салбар сайдгүй байна. МУИС-д гарсан гажуудлыг засах суурийг энэ жилийн элсэлтээс эхлэн тавих ёстой юм.
Бидний засаж сайжруулж байгаа энэ ажлыг дэмжих сайд томилогдоосой гэж хүсэж байна. Либерал арт системийг Америкт хэрэглэдэг загвараар нь хуулснаас 2013 онд МУИС-д элсэн орсон нэгэн үе хохирч байна шүү дээ. Ж.Батсуурь сайд либерал арт систем яг барууны орнуудад байдаг загвараараа манай нөхцөлд тохирохгүй юм байна гэдгийг ойлгосон гэж би хувьдаа боддог.
-Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх долоо хоногт эхэлнэ. МУИС-ийн босго оноо 400 боллоо гэж шүүмжлэх хүн олон байна?
-Босго оноо 400 байгаа нь Монголын их, дээд сургуулиудын ерөнхий шаардлага. Гэхдээ 400 оноо авсан л бол МУИС-ийн хүссэн ангидаа элсэх боломжийг хангаж байгаа хэрэг биш юм. Элсэгч ЭЕШ-ын оноогоороо өрсөлдөж, хамгийн өндөр оноотой төгсөгч МУИС-ийг сонгодог. Тиймээс босго оноо хэд байх нь тийм ч чухал биш л дээ.
-МУИС суурь судалгааны чиглэлээр хэр зэрэг ажиллаж байгаа вэ?
-Төр засгийн бодлого зөв оновчтой байхын тулд судалгаа шинжилгээнд үндэслэж ажиллах ёстой. Судалгаа шинжилгээ чанартай байхын тулд тэр судалгааг хийж байгаа эрдэмтэд чадварлаг байх ёстой. Чадварлаг эрдэмтэд нь МУИС-д байна. Бид энэ боломжоо зах зээлд сурталчилж, төрөл бүрийн захиалгат судалгаа хийхээр төлөвлөн ажиллаж байна. Судалгааны ажлын төлбөр нь эргээд МУИС-ийн хөрөнгө оруулалтыг сайжруулна.
Жишээ нь, Шинэ Зеландын их дээд сургуулиудын орлогын 60 гаруй хувийг Засгийн газрын байгууллагуудынх нь судалгааны төлбөр эзэлдэг. Засгийн газар нь чанартай судалгаанд үндэслэн бодлогоо зөв тодорхойлохыг эрмэлзэж байна. Нөгөө талаас улсын сургуулиудаа дэмжиж байна. Түүн шиг бид нөөц боломжоо ашиглаад судалгаагаараа хөрөнгө босгодог болох ёстой гэсэн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Энэ бол бидний зах зээлд санал болгож буй давуу тал ихтэй бүтээгдэхүүн юм.
Бизнесийн байгууллагууд бидэнд хандаж зах зээлийн болон өөр олон талын судалгаа хийх захиалга өгч болно. Манай сургуулийн эрдэмтэн багш нар, доктор, профессоруудад хандаж зах зээлийн судалгаа, байгаль орчны талаарх төрөл бүрийн судалгаа, улс төр, нийгмийн гэх мэтчилэн олон салбараар судалгаа хийлгэж, хамтран ажиллах боломжтой. Тэднийг дагалдан ажилладаг докторант, магистрантууд гээд боловсон хүчний нөөц бидэнд хангалттай байгаа юм.
-Ярилцлага өгсөн Танд баярлалаа.