Боловсрол:
1979-1989 онд Төв аймгийн 2 дугаар дунд сургууль
1994-1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль
Ажилласан байдал:
1998 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, судлаач,
2003-2008 онд бодлого, хуульзүйн судалгааны “Нээлттэй академи” ТББ-ын тэргүүн
2005-2008 онд Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн
2005-2008 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга
2006-2008 онд Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн
2008 он УИХ-ын гишүүн
2012-2016 он УИХ-ын гишүүн
2012-2014 он Хууль зүйн сайд

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ
Ерөнхийлөгчийн эрх мэдэл, оролцоог багасгах ёстой гэдэг зөв

“Чиний үед үү, миний үед үү” болохоос Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг хэн хэн нь хүлээн зөвшөөрөөд байгаа, тийм үү?
Ер нь арваад жилийн өмнөөс л дуугарч эхэлсэн. 1992 оны Үндсэн хууль бол шилжилтийн маягийн, бүрхэг бичилттэй, социалист нэр томъёо ашигласан учир шинэчлэлт хийх хэрэгтэй. Гол өөрчлөлт нь УИХ, Засгийн газрын харилцаан дээр илүү яригдаж байна. Яагаад гэхээр УИХ-ын 76 төсөв баталж, зарцуулахаас эхлээд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх гэж оролддог болсон. Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгчийн тогтолцоо гүйцэтгэх эрх мэдлийг булаалддаг. Үндсэн хуулинд Засгийн газрын чиг үүргийн салшгүй нэг хэсэг нь гэмт хэрэгтэй тэмцэх гээд биччихсэн байтал гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн бүх томилгоо Ерөнхийлөгчид байдаг. Сүүлдээ Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар гээд мөрдэстэй бүх даргыг “би томилно” гэж бодож эхэлсэн. Энэ мэтээр хэзээ ч хариуцлага үүрэхгүй атлаа гүйцэтгэх эрх мэдлийн үүргийг “би хэрэгжүүлнэ” гээд хаа, гуяар нь салгачихсан. Тэгэхээр гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх гэдэг эрх мэдлийн хуваарилалт болон тэдгээрийн хооронд хяналт тэнцлийг ямар онолоор, үр дүнг нь яаж харагдахаар томъёолсон бэ гэдгийг эргэж харах болсон. Монгол Улс парламентын засаглалтай. Гэвч энэ нь парламент бүгдийг мэднэ гэсэн үг биш. УИХ-д байгаа олонхын засгийн газар гүйцэтгэх эрх мэдлээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, сонгуулийн үр дүнд олонх нь улстөрийн хариуцлага хүлээдэг, цөөнх нь бүрэн хяналт тавих чадвартай байх тухай л яриа. Энэ зохицуулалтыг бий болгохын тулд “хүчтэй Ерөнхий сайд ба түүний кабинет” гэдэг тогтолцоогүйгээр парламентын засаглалын давуу тал ажиллахгүй. Үүний тулд УИХ-аас Засгийн газрын эрх мэдэл рүү ордог үйл ажиллагааг хумих ёстой. УИХ-д Засгийн газрыг хянах эрх мэдэл өгсөн болохоос хэрэгжүүлэх эрх мэдлийг өгөөгүй. Харин төсвийг хууль бус зарцуулж байгаа бол гүйцэтгэх засаглалд хариуцлага тооц, өөрөөс нь нууж байгаа мэдээллийг ил болго, ажлаа хийж чадахгүй байгаа бол хариуцлага тооцох хяналтын эрх мэдлээ хэрэгжүүл. Үүний тулд бас парламент, Гүйцэтгэх засаглалын хяналтын болоод хэрэгжүүлэх эрх мэдлийн дундуур орж үймүүлээд байдаг Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгах ёстой.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярихдаа хүчтэй Ерөнхий сайдын асуудлыг ярьж байсан бол энэ удаад сонгуультай холбоотойгоор Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ярих боллоо. Та юу гэж бодож байна?
Хэрвээ хүчтэй Ерөнхий сайдтай болж, парламентын засаглалыг сайжруулъя гэвэл түүнд саад болж байгаа Ерөнхийлөгчийн эрх мэдэл, оролцоог багасгах ёстой гэдэг зөв. Тэгэхгүй бол Ерөнхийлөгч нь одоогийнх шигээ дуртай үедээ намуудыг бутаргаж, хэрүүл өдөөгөөд л суугаад байна. Тэгээд эцэст нь шүүх, прокурорын томилгоог мэддэг “Хэнийг чинь гэмт хэрэгтэн болгохыг би шийднэ шүү” гэдэг дур зорго. Ийм дур зоргыг хязгаарлана гэдэг зөв. Тогтолцоо нь өөрөө ямар ч хүн ерөнхийлөгч болсон мангас болгож хувиргаад байгаа юм.

Намаас гарчихаад намынхаа эсрэг мангас болно гэдэг сонин оо?
Ганц намынхаа эсрэг биш. Өөрт нь хэн нэгнийг шоронд хийх үү үгүй юу, гэмт хэрэгтэн болгох эсэхийг мэдэх эрх мэдэл цуглачихаад байна. Үндсэн хуулиараа олгоогүй боловч, Үндсэн хуулийн бус замаар олгосон их хэмжээний эрх мэдлээс шалтгаалаад Ерөнхийлөгч шүүгч, прокурорыг, дээр нь хэрэг бүртгэх мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдийг томилж байна. Тэр дундаа энэ нь жирийн иргэдээс илүүтэй өрсөлдөгч улстөрчид, албан тушаалтан руу чиглэх боломжтой АТГ, прокурор, шүүх гэсэн системийг барьчихаар өөртэйгээ зөрчилдсөн, өөрийнх нь үгэнд орохгүй байгаа хэн рүү ч энэ зэвсгээ чиглүүлэх боломжтой болчихож байгаа юм. Ийм зэвсэгтэй байгаа нөхцөлд хүссэн хүсээгүй энэ улс оронд Ерөнхий сайд гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлж чадахгүйд хүрнэ. Яагаад гэвэл түүнийг сольчихно. УИХ-ын гишүүдийн 20-ыг нь барихад дуртайгаараа шийдвэр гаргуулах боломжтой болно. Сайд дарга бол бүр тоглоом. Тэгэхээр ийм эрх мэдлийг задлах тухайд бол зөв гээд байгаа юм.
Төсөл дээр Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасч байгаа юм билээ. Энэ тийм чухал уу?
Чухал. Парламентын засаглал бүхий улс орны Ерөнхийлөгчид хуульд хориг тавих, хууль санаачлах гэсэн хоёр эрхийн аль нэг нь байх ёстой гэж үздэг. 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болоод Өршөөлийн хуулийг санаачилж байсан. УИХ-аас Өршөөлийн хууль нь батлагдахад Ерөнхийлөгч хуульдаа хориг тавьж байсан. Ямар ч логикгүй байгаа биз. Энэ хоёр эрх мэдэл яагаад зөрчилддөг вэ гэдэг нь эндээс харагдана. Тэгэхээр өөрөө бодлого санаачлагч биш хүн хуульд хориг тавих хэмжээний эрх мэдэлтэй байх ёстой. Энэ бол сонирхлын зөрчлийг хязгаарлах нэг том боломж.
Ерөнхийлөгчийн эрх мэдлээс хууль санаачлах эсвэл хориг тавих эрхийг нь хасчихна, шүүх эрх мэдлийг нь бас хасчихна. Ийм Ерөнхийлөгчийг заавал ард нийтээрээ сонгоод байх шаардлага байх уу?
Парламентын засаглалтай улсад Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог. Харин Ерөнхийлөгчөөс шүүгчийг томилдог эрх мэдлийг авч байгаад би эргэлзэж байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосон шүүгчийг Ерөнхийлөгч тав хоногийн дотор ёсчилно гэсэн хатуу тулгалт хийсэн байна лээ. Энэ талаар бид арай өөр хувилбарыг ярьж байсан. ШЕЗ-өөс хуульчдын дунд сонгон шалгаруулалт явуулаад, нэг шүүгчийн орон тоон дээр 3-5 хүртэлх хуульчийн нэрийг оруулснаар, Ерөнхийлөгч аль нэгийг нь буцаахгүйгээр сонгож, томилох систем тогтоовол хуульчдын хувьд шударга гэж үзэж байсан. Гэтэл дараа нь нэр бүхий УИХ-ын гишүүд хууль санаачлаад, сонголтгүйгээр нэг хүний нэрийг оруулж Ерөнхийлөгчөөр томилуулдаг болсон. Энэ нь Үндсэн хуулийн бус аргаар ШЕЗ өөрөө шүүгчээ томилдог болоод хувирчихаж байгаа юм. Одоо яг ийм байдлаар явж байгаа. Сүүлдээ шалгалтандаа ямар оноо авсан нь ч хамаарахгүйгээр ШЕЗ-ийн нэр дэвшүүлсэн хүн л шүүгч болдог систем рүү шилжиж байна.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ
Ерөнхийлөгч гэдэг насныхаа намбаар улстөрчдийг дарж эвлэрүүлдэг улстөрийн зохицуулагч

Тэгвэл одоо ч гэсэн Ерөнхийлөгч тулган шаардалтын дор л томилж байгаа юм биш үү?
Нэгэнт сонголтгүйгээр томилж байгаа бол Ерөнхийлөгч тухайн шүүгчийн өмнөөс хариуцлага хүлээх шаардлагагүй гэсэн үг. Гэтэл ийм бүтцийг Үндсэн хуулиар албажуулах шаардлагатай юу. Шүүхийн ерөнхий зөвлөл хуульчдын дундаас шилдгүүдийг нь сонгон шалгаруулдаг системийг бий болгох уу, өөрөө томилогч байх эрх мэдэлд хүрэх юм уу гэдэг Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх гэж байна. Шүүгчийн хараат бус байдлын баталгаа нь Шүүхийн ерөнхий зөвлөл юм уу, Ерөнхийлөгч юм уу. Уг нь Ерөнхийлөгч энэ баталгаа нь гэж болгосон чинь Ерөнхийлөгч шүүхээ даргалах хэмжээнд очтолоо замбараагүй байдал руу яваад байна. Энэ байдлаа засах гэж байна гэдэг нэрийн дор ШЕЗ-д эрх мэдлийг нь өгөх нь буруу. Ерөөсөө түрүүнээс хойш миний яриад байгаа зүйл бол төрийн алба ч бай, Шүүхийн ерөнхий зөвлөл ч бай ард нь хариуцлагыг уяхгүйгээр ямар нэгэн зүйл байгуулна гэдэг аюул байдаг юм аа гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Хариуцлагыг нь дагалдах хуулиар, эрхийг нь Үндсэн хуулиар өгнө гэдэг аюул. 1992 оны Үндсэн хуулийн хамгийн сул хөгжсөн институци нь хариуцлага. Хариуцлагын системийг нь сайжруулахгүйгээр дахин дахин Үндсэн хуулийн байгууллыг өөрчилнө гэдэг хариуцлагагүй толгойг л дахин дахин үйлдвэрлэнэ гэсэн үг.
Гэхдээ л Ерөнхийлөгчийн эрх хэмжээг багасгах ёстой?
Хэн ч гарсан Ерөнхийлөгчийн институци нь өөрөө сайнаас илүү саарыг авч ирэхээр байгаа. Тийм учир энэ институцийн эрх мэдлийг хязгаарлаж, дуртай юмандаа ордог хуруунуудыг нь богиносгож, ямар байх вэ гэдэг хэмжээнд нь тавих ёстой. Парламентын засаглалд байгаа Ерөнхийлөгч гэдэг насныхаа намбаар ид насан дээрээ байгаа улстөрчдийг дарж эвлэрүүлэх чиг үүрэгтэй улстөрийн зохицуулагч байдаг. Түүнээс биш хууль хүчний байгууллагуудыг барьчихаад, голд нь бялуу зүсч байгаа юм шиг өөр хооронд нь хагалан зөрчилдүүлэгч байдаггүй. Бид нэгэнт парламентын засаглалыг сонгосон юм бол үүнийг бодох л ёстой. Парламентад суудалтай намууд дотроосоо ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ. Гэхдээ 50+1 биш, илүү том олонхоороо шийд гэдэг зарчим байдаг. Хэрвээ би Үндсэн хуулийн төсөл боловсруулахад оролцож байсан бол парламентаас ерөнхийлөгчийг сонгоно, гэхдээ хэт олонхийн парламент байгаа бол өргөсгөсөн тэдэн хувь гэх мэт сонголтуудтайгаар ерөнхийлөгчийг гаргах байсан. Тийм ерөнхийлөгч буцаад парламентаа зодолдуулах гэж оролддоггүй. Аль болох эвтэй байлгах гэж эрмэлздэг. Манайх Үндсэн хуулиар ингэж хийх гэж оролдсон боловч дайвар эрх мэдлүүдийг ихээр өгснөөсөө болоод эвлэрүүлэгч, найрсуулагч гэдэг шинж чанар нь алга болж илүү хууль хүчний утгатай болгоод хувирчихсан.
Сүүлийн найман жилд Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа Ц.Элбэгдорж гуайд тийм байдал их ажиглагдсан гэж үү?
Үгүй, ганц Ц.Элбэгдоржид биш. Н.Энхбаяр, Н.Багабанди, П.Очирбат бүгдэд нь байсныг бид мартчихсан. Багабанди Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг хэчнээн удаа буцааж, засгийн газрыг хэдэн удаа тарааж байсан билээ. Энхбаяр гэдэг хүн АТГ-ыг байгуулаад юу болгож байсан гээд л. Очирбат гэдэг хүнийг бас харчих. Ингээд харахаар хүмүүстээ биш, институци нь хэнийг ч очсон тийм дүрд оруулчихдаг. Хэн ч очсон өөрт нь ёсолж, цэрэг цагдаагийн сэтгэхүйгээр хандаад, гүйцэтгэх ажлын мэдээллийг өдөр тутам аваачиж өгөөд, хов жив нь мэдэгдэхгүй хагалан бутаргасан тойрон хүрээлэл бий болгочихдог. Тэгээд Үндэсний аюулгүй байдал гээд Засгийн газартай давхардсан нэг бүтэц үүсгэчихсэн. Өөрөө Засгийн газрын хийж байгаа бүх ажлыг шийдчихмээр ч юм шиг болоод ирэхээр энэ хүндээ биш гэдгийг харж болно.

Үндсэн хуулиар Ерөнхийлөгчөө мангас болгож болохгүй?
Болохгүй. Гэхдээ болохгүй гэдэг нэрийн дор үндсэн хийх ёстой чиг үүргийг нь бас давхар алга болгож болохгүй. Хэрвээ тэгвэл Ерөнхийлөгчийн ч хэрэг алга. Ерөнхийлөгч гэдэг нэг институци байгаа бол ямар чиг үүрэгтэй байх ёстойг нь зааж өгөх ёстой.
Жишээлбэл, шүүх эрх мэдлийг Ерөнхийлөгчид хэвээр үлдээх?
Одоо ч Ерөнхийлөгчид шүүх эрх мэдэл хуулиаараа байдаггүй. Бид байдаг гэж буруу бодоод байна. Шүүхийн бие даасан байдлын баталгаа болох ёстой. Гэтэл баталгаа болох ёстой хүн нь шүүхийг мэдээд байгаа юм шиг болчихлоо л доо. Одоо Үндсэн хуулийг шинэчлэх төсөлд Ерөнхийлөгч шүүхийг зүгээр ёсчлох хэмжээнд авааччихаар эрх мэдлийг нь Шүүхийн ерөнхий зөвлөл рүү л аваачих гээд байгаа юм. “Зэвсэг” Ерөнхийлөгчийн гарт байхад Ерөнхийлөгч нүдэн дээр ил байсан, одоо өөр гарт шилжүүлбэл тэр нь ил биш. Тэгэхээр бүр далд оруулах гэж байгаа юм уу. Ардчиллын гол зарчим асуудал нь тодорхой байх ёстой, хариуцлагаа хүлээдэг байх ёстой, ил байх ёстой. Гэтэл Үндсэн хуулиар асуудлыг булах гэж байна. Булж болохгүй. Эрх мэдлийг хэн нэгэнд аваачихдаа биш, шүүгчийн хараат бус байдлын баталгаа нь шүүгчийг яаж ажиллахыг мэдээд байвал түүнийг л алга болго.
Прокурорын томилгоог гүйцэтгэх эрх мэдэлд аваачихаар заасан байсан?
Прокурор гэдэг энэ институт бусад улс оронд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага. Гэмт хэрэгтэй тэмцэх үйл явц нь урьдчилан сэргийлдэг, гэмт хэргийг таслан зогсоодог, хариуцлага тооцдог гурван шаттай. Аль ч улсын Засгийн газар иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд толгойгоороо хариуцдаг, хийдэг ажил нь энэ. Гэтэл үүн дотор хамгийн чухал болох яллах эрх мэдэлтэй системийг нь Ерөнхийлөгчид байсныг гүйцэтгэх эрх мэдэлд олгоно гэдгийг зөв гэж харж байна. Бусад улсад ерөнхий прокурор нь Хууль зүйн сайд нь байдаг бөгөөд мэргэжлийн яллах үйл ажиллагааг орлогч нь хийдэг. Хууль зүйн сайд яллах үйл ажиллагаанд оролцохгүйгээр бодлогыг нь барьдаг. Манай Үндсэн хуулийн нэг том алдаа нь прокурорын байгууллагыг захиргааны байгууллага болгон хувиргасан босоо систем. Яллах үйл ажиллагаа бол хуульчийн үйл ажиллагаа. Тэгэхээр прокурор энэ үйл ажиллагааг хийхийн тулд бие даасан байх ёстой. Түүнээс захиргааны ажилтан шиг даргын үгээр ажиллаж ерөөсөө болохгүй. Тэгэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа энэ асуудлыг авч үзэх ёстой. Ерөнхий сайд Ерөнхий прокурор буюу Хууль зүйн сайдаа томилно. Ингэхдээ УИХ-д танилцуулна. УИХ-аас дэмжлэг аваагүй бол тэр прокурорыг томилохгүй гэдэг хуультай байх ёстой юм.

Бусад улсад ерөнхий прокурор гэдэг ялын бодлогыг тодорхойлдог л улстөрч, өөр хэн ч биш

Тэгэхээр чинь Ерөнхий сайдын эрх мэдэл хэтийдээд УИХ хянах боломжоо алдчих юм биш үү?
Үгүй. Яагаад гэвэл Ерөнхий прокурорын хийдэг ажил нь УИХ-ын хийдэг ажил биш. Ерөнхий прокурорын хийдэг ажил буюу хуулийн дагуу яллаж байна уу үгүй юу гэдгийг хянадаг байгууллага нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ ч биш шүүх. Яагаад шүүхийн ажлыг УИХ хэлэлцэх гээд байгаа юм. Ерөнхий прокуророор дамжуулаад Ерөнхий сайд хүмүүсийг айлгана гэж бодож байгаа бол эндүүрэл. Шүүхийн бие даасан байдлаар хэмжигдэж байгаа шүүн таслах үйл ажиллагааны наана хэнийг ч гэм буруутайд тооцож чадахгүй. Харин шүүн таслах ажиллагаа шударга уу, шүүхээр орохоос өмнө хүний амьдралаар тоглох боломж цагдаагийн байгууллагат байна уу гэдгийг л анхаарч цэгцлэх ёстой. Яагаад 2015 онд хорих байранд байцаахгүй, болж өгвөл гадуур байцаана гэдэг үзэл баримтлалыг хуульчилсан гэхээр албан тушаалаараа дамжуулж хүнийг дарамтлахыг зогсоохыг зорьсон. Харин энэ систем чинь байна уу. Энэ систем байгаа нөхцөлд прокурорыг Ерөнхий сайд томилох нь тийм ч хамаатай зүйл биш.
Тийм систем байгаа юм уу?
Харамсалтай нь байхгүй. Энийгээ сайжруулах тухай л ярих ёстой. Үндсэн хуульд “хүнийг эрүүдэн шүүж болохгүй, хууль зааснаас гадуур баривчилж болохгүй, шудрагаар шийдүүлэх эрхтэй” гээд заачихсан. Гэтэл яагаад энэ хуулиуд руу бичихгүй байгаа юм. Шалтгаан нь юу юм. Тэгсэн атлаа тэрийг нь би авна, энийг нь би авна гэх.
Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн цаана бялуу хуваах асуудал л байгаа гэж үү?
Зуун хувь тэгж ойлгож болохгүй. Хүчтэй Ерөнхий сайдтай болъё гэдэг нь зөв, парламент, Ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдэл рүү ордоггүй байя... энэ бүхэн зөв. Энэ бол бялуу хуваах тухай яриа биш, машин зөв ажиллах тухай яриа. Гэтэл завсар зайгаар нь судалгаагүй заалтууд оруулаад ирэхээр засч сайжруулах тухай биш бялуу хуваах тухай юм шиг харагдуулж байна. Ерөнхий сайд Ерөнхий прокурорыг УИХ-аар хэлэлцүүлээд зургаан жилийн хугацаагаар томилдог болох гэнэ. Яагаад зургаан жил гэж. Яагаад зарим Ерөнхий сайдын эрх мэдэл дутуу хэрэгжих юм. Ерөнхий прокурор гэдэг бусад улс оронд ялын бодлогыг тодорхойлдог л улстөрч. Шүүх хуралд ордоггүй. Гэтэл бид яагаад тэр албан тушаалыг өргөөд, дээд шүүхийн шүүгч нартай адил хэмжээнд тавиад байна. Сум дундын анхан шатны шүүгчийн дэргэд ч ерөнхий прокурор хэн ч биш шүү дээ.
Бидний тэгж өргөж байгаа шалтгаан нь юу юм?
1992 онд Үндсэн хуульд хүнийг айлгадаг, хэлмэгдүүлдэг, хууль цаазын гайхамшигтай үзүүр гэсэн сэтгэлгээгээрээ ингээд тавьчихсан. Ерөнхий прокурор нь анхан шатнаасаа эхлээд бүх шатны прокуроруудынхаа эрх хэмжээг булааж авдаг болоод хувирчихсан. Үнэн хэрэгтээ энэ бол нийтэд хамаатай хэм хэмжээг тогтоодог улстөрчийн хийдэг ажил. Гэтэл “энэ дээр тэгж ажилла, тэр хэрэгт ингэж ажилла” гэдэг чиглэл өгдөг болоод ирэхээрээ ерөнхий прокурор биш тойргийн систем болоод хувирчихаж байгаа юм.

Төрийн албан хаагчийн баталгаа нь дарга, сайд биш иргэд болох ёстой

Үндсэн хуулийн төсөлд төрийн албаны зөвлөлийн талаар тусгасан нь надад бол их зөв юм шиг санагдаад байгаа юм. Сонгуулийн дүнгээс хамаарч төрийн албан хаагчийг ажлаас халахгүй, ялгаварлахгүй гэх мэт. Одоо л бидний хүсээд байгаа зүйл биш гэж үү?
Үндсэн хуулийн системийн суурийг ойлгох ёстой. Үндсэн хууль гэдэг хүний эрхийг хангахын тулд төр байхыг тодорхойлж өгдөг. Тэр төр нь хариуцлагатай байх ёстой бөгөөд хариуцлагыг хоёр замаар заасны нэг нь ардчилал, нөгөө нь хуулийн засаглал. Ардчилал гэдэг бол буруу зүйл хийгээд байвал дахин сонгохгүйгээр улстөрийн хариуцлага тооцдог сонгуульт системийг хэлдэг. Хуулийн засаглал гэдэг нь шүүхэд хянагддаг, хэн нэгний хувийн үзэл бодлоор биш хэмжиж болохоор шалгагддаг тийм үзүүлэлтүүдийн тухай хэлж байгаа юм. Энэ хоёр хяналтын тогтолцоон дотор төрд байгаа бүх эрх мэдэл орж ирдэг. Гэтэл энэ хариуцлагын системээс ангид дахиад өөр нэг тогтолцоо бий болгочих юм бол энэ хоёрын алинаар нь хариуцлага тооцох вэ?
Зохиомол тогтолцоо бий болгох гэж байна гэж үү?
Зохиомол.
Өөрөөр яаж төрийн албаны чадварлаг боловсон хүчнүүдийг сонгуулиас хамаарахгүйгээр авч үлдэх вэ?
Үндсэн хуульд мухар олгой шиг юм бичсэнээр тэрийг шийднэ гэж байхгүй. Яг энэ загвараар батлагдах юм бол ердөө таван жилийн дараагаас Үндсэн хуульд бичигдсэн төрийн албаны зөвлөлийн заалтыг яаж устгах талаар бүгд толгойгоо гашилгадаг болно. Яагаад гэвэл ардчиллын хариуцлагад тооцогддоггүй, хууль зүйн системд хамаарагддаггүй хэмжээгүй эрхт хаан шиг болж хувирна. Бодлого, хууль зэрэг бүх төрийг барьдаг ийм систем тогтчих юм бол төр жинхнээсээ иргэний биш болж, ард иргэдэд үйлчилдэггүй систем болж хувирна. Бүр буглаа шиг богино эргэлттэй систем бий болно гэсэн үг. Гэтэл бид дөрвөн жил тутамд сонгогддог парламентаа чанаржуулж чадахгүй байгаа ш дээ. Шүүхийн системээ сайжруулж чадахгүй байгаа. Энэ хоёроо органик хуулиараа зохицуулж чадахгүй байгаа шүү гэдгээ л сайн санах хэрэгтэй.
Та гарцыг хэлсэнгүй. Тэгээд яах юм бэ?
Уг нь Үндсэн хуулинд бий.
Гэхдээ тэр заалт нь маш бүрхэг шүү дээ?
Энэ ч гэсэн эзэнгүй, аюултай заалт. Төрийн албыг улстөрөөс ангид байлгахын тулд төрийн алба гэдгийг болиод “нийтийн алба”, “иргэний алба” гэдэг статус гаргая. Даатгал, татвар гээд төрийн үйлчилгээнийхэнд иргэн өөрөө үнэлгээ өгдөг систем тогтох ёстой. Түүнээс дээр нь байгаа нам улстөрийн хүчин, дарга сайд хамаа байхгүй. Ажлын байр нь иргэдийн үнэлгээгээр батлагдах ёстой. Иргэд сайн үнэлгээ өгвөл ажилдаа байна, муу үнэлгээ өгвөл солино. Ер нь бид иргэнд шударгаар үйлчилдэг төрийн албан хаагчийг хэрхэн тогтвортой байлгах вэ гэж ярьж байгаа болохоос иргэнээс авлига нэхэж, чирэгдүүлж дээрэлхдэг байсан ч хамаагүй “төрийн алба юм чинь” гээд тогтвортой байлгах талаар яриагүй биз дээ.

Төрийн алба бүгд тогтвортой эсвэл тогтворгүй байх ёстой ч юм биш. Бусад улсад төрийн албаны тухайн ажлын байрны тогтвортой байдлыг 70, 50, 25 хувь зэргээр тогтоодог. Анх ажилд ороход нь гэрээн дээр нь “таны ажлын байр 25 хувийн тогтвортой. Яагаад гэвэл та сайдын зөвлөх. Дараагийн сайд танаар зөвлүүлэхгүй гэвэл та ажлаа өгнө”. Харин өөр нэг хүний ажлын байр 75 хувийн тогтвортой. Учир нь иргэд муу үнэлгээ өгвөл түүнийг солино гэх мэт. Харин улстөр, үзэл бодол, намаар нь хүнийг ялгаварлаж ажлаас халж байгаа байдлыг бол зогсоох ёстой. Ингэж Үндсэн хуулийг зөрчсөн бол шүүхээр хэргийг хэлэлцээд хүнийг ялгаварлан гадуурхдаг албан тушаалтныг огцруулах ёстой.
Төсөл дээр байгаа нэг сонирхолтой зүйл нь УИХ байцаан шалгах хороо байгуулж болно, хэнийг ч болов дуудаад байцааж болно гэчихсэн байсан. Энэ тал дээр?
Мөрдөн шалгах хороо гэдэг хүчтэй парламенттай улс орнуудад байдаг. Би 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотойгоор “мөрдөн шалгах сонсгол зохион байгуулъя, парламент мөрдөн шалгах эрх мэдэлтэй байя” гэдэг саналыг тавьсаар ирсэн. Яагаад гэвэл Засгийн газар өөрт байгаа мэдээллийг парламентад өгдөггүй, эсвэл парламентыг хуурдаг. Сүүлдээ бүр парламентыг үл тоомсорлож байна. Энэ нь ардчиллын хариуцлагаас ангид эрх мэдэл байна гэсэн үг бөгөөд ардчилсан улс биш юм. Нууж хааж байгаа Засгийн газрын мэдээлэлд нэвтэрч орж мэдээллийг нь олж мэдэхгүйгээр парламентын хяналт хэзээ ч хэрэгжихгүй. Засгийн газрын нууж байгаа мэдээллүүд нь УИХ-ын гишүүн, жирийн сэтгүүлч, иргэн олж мэдэж чадахгүй, нууцын зэрэглэлтэй байдаг. Энэ нарийн мэдээлэл дунд гэмт хэргийг нуун дарагдуулж, хэн нэгэн улстөрчийн хариуцлагагүй байдлыг хаацайлж болдоггүй. Тэр мэдээллийг парламент мэдэх эрхтэй, буруутай этгээдэд улстөрийн хариуцлага тооцох хэмжээний чадвартай байх ёстой. Гэхдээ энэ дээр нэг зүйлийг анхаарна. Парламентын мөрдөн шалгах эрх мэдлийг улстөржүүлэх аюултай. Улстөрчид өөрсдөө Батлан хамгаалах яаман дээр гүйж оч гэсэн үг биш шүү дээ. Талийгаач С.Зоригийн хэргийн дараа улстөрчид Тагнуулын ерөнхий газарт очиж өөрсдөө баримт бичиг үзэх гэж оролдож байсан. Тэгж болохгүй. Парламентын дэргэд мэргэжлийн түвшинд мөрдөн шалгах үйл ажиллагааг хөгжүүлэх боломжийг органик хуулиудаар зохицуулж өгөх ёстой. Парламентад түр хороо байгуулагдлаа гэхэд мэргэжлийн шинжээч томилох юм. Зарим улсад түүнийг бие даасан прокурор гэж нэрлэдэг. Тэр нь Хүний эрхийн үндэсний комиссын нэг гишүүн байна. Шинжээчид ямар байгууллага, ямар мэдээлэлд чөлөөтэй нэвтрэх, хэнтэй чөлөөтэй уулзах боломжтой вэ гэдэг эрхийг нь парламент олгоно. Ингээд сарын дотор дүгнэлтээ хуралдаанд оруулахдаа дүгнэлттэй холбоотой хэн хэнийг гэрчээр парламентад дуудах вэ гэдэг нэрээ өгнө. Өнөөх этгээд ирэхгүй бол мөн ирээд худал мэдээлэл өгвөл хуулийн хариуцлага хүлээнэ. Нэг том ялгаатай. Парламентын мөрдөн шалгах хороо хэн нэгнийг Эрүүгийн хуулиар ялладаггүй. Зөвхөн үнэн, худлыг дэнсэлдэг. Үнэн худлыг нь дэнслээд улстөрийн хариуцлага л тооцно. Сайдаас нь огцруулна, Ерөнхий сайд нь огцруулахгүй бол өөрийг нь огцруулна. Гэмт хэргийн шинжтэй байвал шүүх рүү шилжүүлнэ. Гэхдээ шүүх тухайн хэрэг дээр хэдийнээ хэрэг үүсгээд ажиллаж байгаа бол парламентын түр хороо давхар байгуулагдахгүй, мөрдөн шалгах үйл ажиллагаагаа зогсооно гэдэг заалттай. Яагаад гэвэл шүүхийн өмнүүр орохгүй гэсэн үг. Мөн парламенын цөөнх түр хороо байгуулсан байхад олонх зэрэгцэж түр хороо байгуулахгүй. Гэх мэт зохицуулалтуудыг нарийвчилж өгдөг.
Ярилцсанд баярлалаа.