Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 14-ний өдөр буюу ирэх лхагва гаригт эхэлнэ. Шалгалтын бэлтгэл ажил болон элсэгчид юу анхаарах талаар Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай ярилцлаа.
-Элсэлтийн ерөнхий шалгалтад энэ жил хэчнээн хүүхэд орохоор эцсийн байдлаар бүртгүүлэв?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 13-ны өдөр дууссан. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг 40388 хүүхэд өгөхөөр бүртгүүлснээс 87 хувь нь 2017 оны төгсөгчид байна. Элсэгчид арван хичээлээс давхардсан тоогоор 172 мянган шалгалт өгөхөөр бүртгүүлсэн.
-Шалгалтын бэлтгэл ажил ямар түвшинд байна вэ?
-Шалгалтын сэдэв, даалгаварт экспертүүдийн дүгнэлт хийгээд бэлэн болсон. Шалгалтын материалыг хүүхдийн тоогоор бэлтгэж, аймаг, дүүргээр нь хайрцаглаж, лацдаад орон нутаг руу илгээхэд бэлэн болгоод байна. Элсэлтийн шалгалт зохион байгуулахад улсын хэмжээнд давхардсан тоогоор 8000 орчим хүн ажилладаг.
Энэ хүмүүсийг ажиллуулах багийн ахлагч, сэдэв хариуцагч нарт шалгалтыг хэрхэн зохион байгуулах сургалтыг өнөөдөр явуулна. Эхний хүмүүс энэ сарын 10-наас эхлэн хөдөө орон нутагт томилогдон ажилдаа орох гэж байна. Элсэлтийн шалгалтын зургаадугаар сарын 14-18-ны өдөр авахаар бэлтгэл ажлыг хангасан. Улаанбаатар хотод шалгалт авах 27 төв, хөдөө орон нутагт 22 төвд элсэлтийн шалгалт авахаар байраа тоноглож бэлдээд байна.
Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг 40388 хүүхэд өгөхөөр бүртгүүлснээс 87 хувь нь 2017 оны төгсөгчид.
-Шалгалт авах байранд ямар тоноглолуудыг суурилуулсан бэ?
-Хяналтын камер, сүлжээ саринуулагч, металл илрүүлэгч, сонсох төхөөрөмж зэрэг багажаар тоноглосон.
-Хүүхдүүд өнөөдөр бүртгэлийн хуудсаа баталгаажуулж дуусаж байгаа юм байна. Энэ нь ямар учиртай баталгаажуулалт вэ?
-Элсэлтийн шалгалтад орохын өмнө хүүхдүүд дөрвөн зүйлийн бичиг баримт бүрдүүлэх учиртайн нэг нь бүртгэлийн хуудсыг баталгаажуулах ажил. Бүртгэлийн хуудсыг тухайн хүүхэд хэчнээн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн болон хувийн бусад мэдээллийг баталгаажуулах ёстой. 2017 онд ЕБС төгссөн хүүхдүүд өөрийн сургуулийнхаа захирлаар, харин үүнээс өмнө төгссөн шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвд бүртгүүлж баталгаажуулсан байх ёстой.
Энэ нь ямар учиртай бүртгэл вэ гэхээр тухайн хүүхдийн бичиг баримтын тулгалт хийж, үүнээс өөр хүүхэд шалгалтад орохгүй гэж баталгаажуулж байгаа хэрэг. Бүрдүүлэх ёстой хоёр дахь материал бол суудлын хуваарь буюу тухайн шалгуулагч шалгалтын аль байранд, аль ангид, хэдэн цагт, хэдэн тоот ширээнд сууж, ямар шалгалт өгөхийг заасан баримт бичиг. Гуравдугаарт, иргэний үнэмлэхтэй ирнэ. Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй болон иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол сүүлийн гурван сард авахуулсан чээж зураг, оршин суугаа хорооны тодорхойлолттой ирж болно. Дөрөвдүгээрт, бүрэн дунд боловсролын үнэмлэх гэсэн дөрвөн бичиг баримтыг авч ирэх юм.
-Шалгалтын дүнг хэзээ гаргах вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалт дууссаны дараа зургаадугаар сарын 19-ний өдрөөс шалгалтын хуудсыг засах ажил эхэлнэ. Ингээд долдугаар сарын 1-ний өдөр гэхэд шалгалтын бүх материалыг засаж дуусаад, Боловсролын үнэлгээний төвийн www.еес.mn сайтад байршуулж, дүн оноог нийтэд зарлана. Дүн оноог зарлахтай зэрэгцэн их, дээд сургуулиудын онлайн бүртгэл эхэлдэг.
-Математикийн улсын шалгалтын материал задарлаа. Элсэлтийн шалгалтын материалын нууцлалыг хангах тал дээр Та бүхэн хэрхэн анхаарч байна вэ?
-Улсын шалгалт, элсэлтийн шалгалт хоёр өөр зорилготой, хоёр өөр шалгалт. Үүнийг зарим хүн ялгахгүй байх шиг. Шалгалт авдаг арга хэлбэр нь ч өөр юм. Улсын шалгалтын сэдвийг Боловсролын үнэлгээний төв боловсруулаад тухайн сургуулийн сургалтын менежерүүдтэй нууцлалын гэрээ байгуулаад шалөгалтын өмнө хүлээлгэж өгдөг. Сургууль нь шалгалтыг зохион байгуулдаг.
Гэтэл энэ жил нэг сургуулийн сургалтын менежер шалгалт эхлэхээс хоёр цагийн өмнө шалгалтын сэдэв, даалгаврыг өөрийн фэйсбүүкээр зарласан нь энэ шалгалтын нэр хүндийг унагаасан, иргэд олон нийтийн итгэлийн хөсөрдүүлсэн. Тэгвэл элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэв боловсруулахаас эхлээд шалгалт зохион байгуулах, эцсийн дүн гарах хүртэл бүх үйл явцыг Боловсролын үнэлгээний төв дангаараа бүрэн хариуцаж ажилладаг ялгаатай. Жишээ нь, сэдэв даалгаврыг Улаанбаатар хотоос зайдуу, гар утас, интернэтийн сүлжээ барихгүй, гаднын хүн нэвтрэх боломжгүй, тухайн постод ажиллаж байгаа хүн гадагшаа дураараа сэлгүүцэх боломжгүй нөхцөлд, цагдаагийн хамгаалалтын дор зохиодог.
Ийм учраас сэдэв задрах тохиолдол гарч байгаагүй, гарах ч боломжгүй юм. Мөн шалгалтын сэдвийг хүүхэд бүрийн тоогоор хэвлэж, лацдаж ломбоддог. Шалгалт авах 49 байр руу нийт 350 орчим хайрцаг материал явуулна. Тэр хайрцаг бүрийг лацдаж, битүүмжилдэг. Мөн шалгалтын сэдэв, даалгаврыг Тагнуулын ерөнхий газрын Тусгай шуудангийн алба материалыг сэдэв зохиосон газраас тоо ёсоор нь хүлээж аваад, шалгалтын байруудад хүлээлгэж өгдөг. Ийм нарийн хяналтын дор явагддаг учир шалгалтын материал задрах боломжгүй юм. Үүнд иргэд итгэлтэй байх хэрэгтэй.
-Элсэлтийн шалгалтын дүн гарах хүртэл шалгуулагчид 10 хоног хүлээх болдог. Техникийн дэвшлийг ашиглаад шуурхай засах боломжийг судалж байна уу?
-Элсэлтийн шалгалтыг автомат машинаар засдаг. Харин зургаадугаар сарын 14-ний өдөр болох Монгол хэлний шалгалтыг багш нар гараар засдаг. Багш нарын зассан материалыг хооронд нь сольж, дахин тулгаж хянуулдаг. Ирэх жилээс бид шалгалтын шилэн технологийн нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ нь хүүхэд шалгалт өгсөн даруйдаа дүнгээ мэддэг болно гэсэн үг. Улсын хэмжээнд шалгалт авах 49 байр болгонд материал засагч машиныг суурилуулна. Хянагч багш шалгалтын хуудсыг нэгдсэн журмаар хураан авч битүүмжлээд, хүүхдүүдэд харуулж байгаад шалгах машинаар уншуулна. Тэгж шалгах үйл явцыг хүүхдүүд өөрсдөө болон гадаа дэлгэцээр эцэг, эх нь харж болно. Үүнийг бид шилэн технологи гэж нэрлэж байгаа юм.
Элсэлтийн ерөнхий шалгалт дууссаны дараа зургаадугаар сарын 19-ний өдрөөс шалгалтын хуудсыг засах ажил эхэлнэ. Долдугаар сарын 1-ний өдөр шалгалтын бүх материалыг засаж дуусаад, Боловсролын үнэлгээний төвийн www.еес.mn сайтад байршуулж, дүн оноог нийтэд зарлана.
-Монгол хэл, бичгийн шалгалтад 400-гаас дээш оноо авсан бол элсэлтийн ерөнхий шалгалтад орох босго оноотой байсныг энэ жилээс эхлэн хүчингүй болголоо.
-Монгол хэлбичгийн шалгалт босго оноотой байхад хүүхдүүд маш сайн бэлдэж байсан. Үүнийгээ дагаад хүүхдүүдийн эх хэлний мэдлэг мэдэгдэхүйц сайжирсан. Гэтэл энэ жилийн хувьд БСШУСЯ-наас босго оноо тогтоох эрхзүйн үндэсгүй гэж үзээд босго оноог хүчингүй болголоо. Энэ нь нэгэнт эхэлсэн сайн ажлаасаа ухарсан шийдвэр болсон.
Гэсэн хэдий ч үүнийг шийдвэрлүүлэхийн тулд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд энэ тал дээр дэмжлэх талаар албан бичиг илгээсэн. Ирэх жил энэ асуудал шийдэгдвэл эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд том дэвшил гарна.
-Элсэлтийн шалгалтад хүүхдүүд ямар үзэг хэрэглэдэг билээ?
-Хар эсвэл хөх өнгийн үзгэн болон тосон балаар хариултын хуудсыг бөглөнө. 2015 онд гарсан нэг тохиолдлыг санаж байна. Нэг хүүхэд хангалтгүй дүн авлаа гэж материалаа үзэх өргөдөл гаргасан. Материалыг нь татаад үзэхэд тэр хүүхэд арилдаг балаар хариултын хуудсыг будсан байсан. Арилдаг балаар будсан учир машинд уншигдаагүй. Хүүхдүүдийн гаргадаг бас нэг алдаа бол солонгордог, саатай бал маш их хэрэглэдэг. Тэр балыг машин бас уншдаггүй. Иймд хар болон хөх өнгийн үзгэн, эсвэл тосон балтай ирэх хэрэгтэйг дахин сануулмаар байна.
-Элсэлтийн шалгалтын засалтад эргэлзсэн хүүхэд эргэж материалаа хянаж үзэх боломжтой юу?
-Хариултын хуудсан дээр ямар хариу дугуйлсныг л машин уншдаг учир засалтад эргэлзэх юмгүй. Харин хүүхэд өөрөө зөв бодоод, хариултын хуудсыг буруу бөглөсөн байх тохиолдол бий. Жишээлбэл, хариултын хуудсанд дадлага хийгээгүйгээс 11-ийн С-г бөглөх гэж байгаад 12-ын С-г бөглөчихсөн байх тохиолдол бий. Эсвэл шалгалтын дэвтэр дээрээ С гэсэн хариуг гаргаад, бөглөхдөө Д-г бөглөсөн байдаг. Энэ мэт асуудал гарвал шалгалтын хуудас, хариултын хуудсыг тулгаж үзээд энэ алдаагаа мэддэг.
-Шалгуулагчид шалгалтын байрандаа хэдэн цагт очсон байх хэрэгтэй вэ?
-Зуны цагт зам засварын ажил явагддаг учир тооцоолоогүй хүндрэл гарч болно. Иймд хүүхдүүд шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө очсон байх хэрэгтэй. Шалгалт эхлэхээс 10 минутын өмнө суудлаа эзэлж, материалаа шалгаж байх ёстой. Ингээд шалгалтын байрны хаалга барина. Энэ үед шалгуулагчид болон хянагч багш нар гар утас, холбоо барих хэрэгсэлгүй байдаг учир шалгалтдаа сайн бэлдээд, өөртөө найдаж шалгалтаа сайн өгөөрэй гэж захимаар байна. Шалгалтын байранд хуулах оролдлого хийх, гар утас ашиглах боломжгүй.
Сургамж болгоод хэлэхэд, 2015 онд нэг хувийн сургуулийн хүүхэд шалгалтын танхимд гар утсаа нууж ороод, шалгалтын материалын зураг авч багш руугаа явуулсан. Энэ зөрчил нь хяналтын камерт бичигдсэн, тухайн танхимд ажиллаж байсан хоёр багш мэдсэн учир гар утсыг нь хураан авч баталгаажуулсан. Үүнээс болж шалгалт өгсөн тэр хүүхдийн бусад шалгалтын бүх дүн оноог хүчингүй болгож, ЭЕШ-д орох эрхийг журмын дагуу хоёр жилээр хасдаг.
Тэр хүүхэд 2015 онд тийм алдаа гаргасан учир энэ жил бүртгүүлэхээр манай сайтад хандвал “Та бүртгүүлэх эрхгүй байна” гэсэн мэдээлэл гарч ирнэ гэсэн үг. Мөн үүгээр зогсохгүй энэ хүүхдэд хариу мессэж бичсэн математикийн багш багшлах эрхээ хасуулсан. Өөрийгөө зогсохгүй багшийгаа ч эрсдэлд оруулж байгаа юм. Ийм учраас элсэлтийн ерөнхий шалгалт өгч амьдралдаа хийж байгаа хамгийн чухал алхмаа зөв эхлүүлээрэй гэж хэлэх байна.