ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар танхимдаа сэлгээ хийлээ. БСШУС-ын сайд Ж.Батсуурийг улсын шалгалтын материалыг задруулсан, салбараа удирдаж чадаагүй гэсэн үндэслэлээр огцруулсан юм.
Харин сөрөг хүчин болох АН намдаа хандив цуглуулж чадаагүй учраас номхон тэмээ ноолоход амар гэгчээр Ж.Батсуурийг сайдаас буулгалаа гэж дүгнэв. Ямартай ч шинэ сайдаар академич Г.Чулуунбаатарыг шуурхай томиллоо. Тэрээр салбартаа оношлогоо хийхээс ажлаа эхлэхээ мэдэгдэв. Ирэх хичээлийн шинэ жилийн нээлт эхлэхтэй зэрэгцээд 60 настай сайдын хэр сайн менежер болох нь харагдана. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлсэн гишүүн бүр түүнийг магтсан. Харин олон нийт түүнийг төдийлөн сайн танихгүй.
Энэ сарын 6-нд буюу мягмар гарагт ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлаа албан ёсоор эхлүүлж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Тэдний мөрийн хөтөлбөртөө тусгасан, онцлох амлалтуудыг эргэн харъя.
Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль 16 хоногийн дараа болно. Хэдийгээр бид төрийн тэргүүнээ сонгох гэж байгаа Ерөнхийлөгчийн эрх үүрэгт хязгаар бий. Учир нь Монгол Улс парламентын засаглалтай.
Манай сэтгүүлч О.Ариунбилэгийн бэлтгэсэн, “ТА Монгол Улсын Ерөнхийлөгчийн БҮРЭН ЭРХИЙГ МЭДЭХ ҮҮ?” нийтлэлийг санал болгож байна.
Авто машинд ногдуулдаг онцгой албан татварыг тавдугаар сарын 1-нээс нэмсэн. Гэвч авто машин импортлогчид энэ хуулийг хүчтэй эсэргүүцсэн юм. Иймд хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварыг ирэх сарын 01-ний өдрийг хүртэл “0” хувиар, долоодугаар сарын 01-нээс өдрөөс эхлэн 50 хувиар тогтоолоо.
Засгийн газар санаачлан, УИХ баталсан дээрх өөрчлөлт Приус зэрэг хос тэжээлт авто машин импортлогчдод түр боловч амьсгаа авах боломж олгож байна. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан шийдвэр. Сонгуулийн бал сар эхэллээ” гэсэн юм.
Учир нь онцгой албан татварыг ирэх сарын 1 хүртэл тэглэсэн. Үүнээс хойш ГЕГ хос тэжээлт авто машинуудаас 375 мянгаас 32 сая хүртэл төгрөгийн татварыг хурааж эхэлнэ.
Өнгөрсөн лхагва гарагт Сангийн яам нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав. Энэ үеэр и-баримтыг цаасан дээр хэвлэлгүй, иргэдийн цахим хаяг руу худалдан авалтын дугаарыг автоматаар илгээх технологийг танилцууллаа.
Гэхдээ хэрэглэгч бэлэн бусаар төлбөр хийсэн тохиолдолд цахим шуудан хүлээж авах юм.
Улаанбаатар хот шөнийн гудамжтай боллоо. Сөүлийн гудамжны баруун хэсгийг баасан, бямба, ням гарагуудад оройн цагаар авто машингүй гудамж болгох юм.
Ингэснээр жуулчдыг татах, залуус чөлөөт цагаа өнгөрөөх боломж бүрдэнэ гэж хотын удирдлагууд үзжээ.
УИХ дахь МАН-ын гишүүд Хөгжлийн банкийг шалган, 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлэн, 600 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласныг тогтоосон. Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы ахалсан ажлын хэсэг Монгол банкийш шалгаад 3 их наяд төгрөгийн алдагдал “үйлдвэрлэсэн” гэж дүгнэлээ.
Харин УИХ дахь АН-ын бүлэг энэ дүгнэлтийг зөвшөөрсөнгүй. Тэд 2012 оны эдийн засгийн хүндрэлийг төр иргэдэдээ үүрүүлэлгүй, өмнөөс нь төлсний төлбөр нь 3 их наяд төгрөг гэв. Гэсэн ч УИХ Монгол банкны өмнөх ерөнхийлөгчид хуулийн хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэн, тогтоол баталлаа.
ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА
Сэтгүүлч Г.Одгарав “Монгол бахархал” ярилцлагын буланг хөтлөн явуулдаг. Тэрээр энэ удаад “Монос” группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатартай халуун яриа өрнүүлсэн юм.
Урин цаг ирсэн ч эцэг эхчүүд санаа амар байж болохгүй. Нар, ус, агаарыг ашиглан хүүхдийнхээ дархлааг дэмжиж, чийрэгжүүлэлт хийх нь хахир өвлийг ханиад томуугүй давахад тусална.
Чийрэгжүүлэлт дархлааг сайжруулж, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчин туссан ч хөнгөн тусах үндсэн нөхцөл тул Хүүхдийн төв сувиллын сэргээн засах эмч Р.Отгонсайханы зөвлөгөөг дахин хүргэе.
Монгол хэлэнд янз бүрээр бичигддэг үгс нэлээд бий. Нийслэлийн Баянгол дүүргийн үндэсний лаборатори 28 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш С.Нинж тэдгээр үгсийг хэрхэн бичих талаар жишээ татан зөвлөв.