Экспо 2017 “Ирээдүйн эрчим хүч” олон улсын төрөлжсөн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол баасан гарагт /2017.06.09/ Казахстаны нийслэлд болно. Үзэсгэлэнг зохион байгуулагчид нээлтийн үеэр дроны “балет” болон “Нур-Алем” нэртэй үзэсгэлэнгийн гол байгууламж дээр лазерын шоу үзүүлэхээ амлаад байна.
Экспо-2017 нь 2017.06.10-09.10 нд гурван сар явагдана. Энэхүү үзэсгэлэн дээр уралдааны цахилгаан авто машин, нарны зайгаар ажилладаг онгоцноос эхлээд дарсыг эрчим хүчний эх үүсвэр болгодог технологи хүртэл “ногоон эрчим хүч-”ний тэргүүний технологиудыг танилцуулна.
Үзэсгэлэнд 100 гаруй улс оролцоно. Нийт ажил хэргийн 3000 гаруй арга хэмжээ төлөвлөөд байгаа аж. Хоёр сая гаруй хүн үзэж сонирхох хүлээлттэй байгаагаас 15 хувь нь гадныхан, түүний дотор хамтын нийгэмлэгийн орнууд болон Хятадын оролцогчид байх аж.
Өмнөд Солонгос анимацийн технологийн тусламжтай зочдыг ирээдүйд аялуулж, Тайланд улс хөдөө аж ахуйн хаягдлаас био түлш гаргаж авах аргыг заана.
Казахстаны эрх баригчид үзэсгэлэнд 17 улсын төрийн болон засгийн газрын тэргүүн хүлээн авах төлөвтэй байна. Үүн дотор ОХУ, БНХАУ тэргүүтэй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орнууд зонхилох аж. Дээд хэмжээний уулзалт Астанад энэ сарын 8-9 нд болж байна. Түүнчлэн зарим улсын Эрчим хүчний сайдууд оролцоно.
Экспо үзэсгэлэн 1851 онд үүссэн бөгөөд зохион байгуулагдах бүртээ өөр сэдэвтэй байдаг. Өмнөх үзэсгэлэн БНСУ-д 2012 онд “Амьд далай болон эргийн нутаг” гэсэн сэдэвтэй байв.
НЭЭЛТ
Нээлтийн ёслол нэгэн зэрэг хэдэн талбарт өрнөнө. Конгресс төвд график дүрслэлийн шоу, Амфитеатрт концерт, “Нур-Алем”-д лазерын шоу зохион байгуулна. Экспо-2017 – гийн бүх талбай дээгүүр салют буудуулснаар нээлт дуусна.
Нээлтэд Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев оролцоно. Шоуны зохиолын өгүүлэмж нь энергийн хүчээр Орчлон үүсэхээс эхэлж ирээдүйн эрчим хүчний төсөөллөөр дуусах аж. Үзүүлбэрт кинетик чимэглэл, транспарент гэрлийн иод бүхий дэлгэц, алсаас удирдлагатай дрон гэх мэт орчин үеийн тайзны дэвшилтэд технологиудыг ашиглана. Энэхүү мультимедиа шоунд 300 жүжигчин оролцох бөгөөд чимэглэл, роботын техникүүд жүжигчдийн хөдөлгөөнийг даган хийнэ.
ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ ҮЗҮҮЛБЭР НЬ ДРОНУДЫН "БАЛЕТ" БАЙХ АЖ
Амфитеатрын концертод дэлхийн бүх тивээс тодорхой аялгуу сонгон тоглуулж дэлхийг тойрон аялах сэтгэгдэл төрүүлэх аж. Үүнд Антарктидийн аялгуу ч багтаж байна.
ҮЗЭСГЭЛЭН
Астана хот энэхүү үзэсгэлэнг зохион байгуулах эрхийг 2012 онд авчээ. Үзэсгэлэнгийн нийт талбай нь 174 га. Нийтдээ 36 объект барьж босгосон. Олон улсын павильоны бүс нь 14 барилгаас бүтэх бөгөөд нэгэнд нь 4-5 орон байрлана.
Үзэсгэлэнгийн дэд бүтэц нь эрчим хүч хэмнэдэг ухаалаг хотын зарчмаар байгуулагджээ.
Экспо 2017 дээр Их Британи эрчим хүч үүсдэг эх сурвалжийн талаар сонирхуулна. Тус улсын павильоны төвд 360 градусын харах өнцөг бүхий Орчлонгийн хэлбэрийг дуурайлгаж компьютерын технологиор хийсэн макет байрлуулна. Түүнчлэн, ирээдүйд эрчим хүч үйлдвэрлэх, хэрэглэх чиглэлд хувьсал авчирч магадгүй хэмээн үздэг графены тухай танилцуулна.
Герман улс “Формула-Е”-гийн уралдааны цахилгаан авто машинаа танилцуулна. Түүнчлэн, зарцуулахаасаа илүү эрчим хүч үйлдвэрлэдэг “ирээдүйн ухаалаг хот”-ыг харуулахаас гадна усны замаг ашиглан эрчим хүч хураадаг байшингийн ханыг ч сонирхуулна.
Швейцарьчууд нарны зайн онгоцоо үзэсгэлэнд тавих аж. Уг онгоц нь түлш хэрэглэхгүйн зэрэгцээ энгийн онгоцноос өндөрт нисч давхраа мандалд /стратосфер/ хүрэх зорилготой.
Өмнөд Солонгос анимацийн технологийн тусламжтай зочдыг ирээдүйд аялуулж, Тайланд улс хөдөө аж ахуйн хаягдлаас био түлш гаргаж авах аргыг заана. Харин АНЭУ-ын павильонд виртуаль хөтлөгч “ажиллах” юм байна. Румынчууд дарснаас эрчим хүч гаргах технологио танилцуулна. Энэ мэт оролцогч улс бүр эрчим хүчний салбар дахь өөрийн амжилт, нээлтийг толилуулна.
Г.Даваадорж