Хилийн чанад дахь сонгуулийн насны иргэд өнгөрсөн амралтын өдрүүдэд саналаа өгөв.
Манай улсын 140 орчим мянган хүн гадаадад оршин суудаг. Гэвч тэднээс 7209 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ.
Цагийн ялгааны улмаас АНУ-ын Сан Франциско хот дахь Монголчууд хамгийн сүүлд буюу өнөөдөр 13.00 цагт саналаа өглөө. Одоогийн байдлаар сонгуулийн ирц 66 хувь байна. Сан Францискогийн дүн мэдээг нэгтгэснээр дээрх дүн өснө гэж Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс мэдээллээ. Тэд маргааш 10.00 цагт хэвлэлийн бага хурал хийн, санал авах ажиллагааны нэгдсэн дүнг мэдээлэх юм.
Санал хураалт 33 улсад суугаа 45 ЭСЯ-д, дипломат төлөөлөгчийн газрууд болон консулын газруудад болсон. Хилийн чанадад оршин суугаа иргэдийн өгсөн саналыг энэ сарын 26-нд тоолно.