Хоёр жилийн өмнө уншигчдын гарт хүрч бестселлер ном болж байсан зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Үүлэн хээтэй орчлон” роман дэлгэцийн бүтээл болох гэж байна.
Монголын кино урлаг болон хүүхэлдэйн кино гэх мэт контентын салбарт хувь нэмрээ оруулж буй “Монгол Контент” ХХК-д тус романаар кино бүтээх эрхийг зохиолч Б.Шүүдэрцэцэг шилжүүлсэн билээ.
"Ankhnyam Casting Agency"-тэй хамтран бүтээх тус киноны зохиолыг романаас сэдэвлэн шинээр бичих бөгөөд:
- Кино зохиолыг найруулагч Г.Бадамрагчаа бичиж найруулна
- МУАЖ УГЗ найруулагч Г.Жигжидсүрэн зөвлөхөөр ажиллана
- Гол дүрд жүжигчин, СТА Р.Анхням тоглоно.
"Монгол Контент" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа:
ЭНЭ ЖИЛИЙН ХОЁР ДАХЬ КИНО ТӨСЛӨӨ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
"Монгол Контент" ХХК-ийн "Монгол кино" төслөө 2015 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш бид тав дахь киноныхоо төслийн ажилд орж байна. "Үүлэн хээтэй орчлон" романаас сэдэвлэн бүтээх энэхүү кино энэ жил хэрэгжүүлэх хоёр дахь киноны төсөл юм. Бид энэ зундаа багтаан шинэ киноныхоо зураг авалтаа эхлүүлэхээр төлөвлөж байна.
Кино маань монгол ахуйг харуулсан сайхан бүтээл болно гэж байна. Мөн МУАЖ, УГЗ Г.Жигжидсүрэн найруулагч, Г.Бадамрагчаа найруулагч болон жүжигчин Р.Анхням зэрэг Монголын чадварлаг уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар болсондоо баяртай байна.
Зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг:
"МОНГОЛ КОНТЕНТ" ХХК-Д ЗОХИОЛЫНХОО ЭРХИЙГ ӨГӨХ НЬ МИНИЙ ХУВЬД НЭР ТӨРИЙН ХЭРЭГ
-Зохиолоо кино болгох эрхийг шилжүүлнэ гэдэг хариуцлагатай бөгөөд итгэл хүлээлгэж байгаа явдал болов уу гэж бодож байна?
-Би зохиолоо кино болгох эрхийг продюсенгийн компанид хоёр дахь удаагаа шилжүүлж байна. “Монгол Контент” ХХК-д зохиолынхоо эрхийг өгөх нь миний хувьд нэр төрийн хэрэг бас их итгэл. “Үүлэн хээтэй орчлон” роман кино уран бүтээлчид, томоохон найруулагчдын анхааралд өртөж, гоё кино болох зохиол байна гэж их үнэлж байлаа.
Романаа “Сувдан даруулга” гэж өгүүллэг байх үеэс нь SBN телевизийн захиалгаар олон ангит кино зохиол болгон бичиж байлаа. Тухайн үед санхүүгийн асуудлаас болоод киногоо хийх боломжгүй болсон. Кино дэлгэцэнд зориулж бичсэн зохиолоо “Үүлэн хээтэй орчлон” роман болгосон нь кино уран бүтээлчдийн анхаарлыг их татдаг.
Өрнөл ихтэй, баатрууд нь нууцлаг ийм зохиолоо хэн ч дурын хүнд өгөхгүй байх. Тиймээс контентын зах зээлд уран сайхны болон хүүхэлдэйн кино, дуу хөгжим зэрэг бүхий л чиглэлээр ажиллаж байгаа туршлагатай компани учраас “Үүлэн хээтэй орчлон” романаар сайн уран бүтээл болгоно гэж итгэж эрхээ шилжүүлсэн.
-Та зохиолоороо юуг илэрхийлэхийг зорьсон бэ. Кинонд зохиолын үйл явдлыг бага зэрэг өөрчилнө гэсэн. Үүнд ямар бодолтой байна вэ?
-Зохиолыг уншихаар нэлээн адал явдалтай сонирхолтой бөгөөд гүн гүнзгий утга агуулгатай. Буддын гүн ухаанд байдаг "хүн амьд яваа насандаа ямар үйл бүтээнэ түүнийхээ үр үр шимийг хүртэнэ" гэсэн үйлийн үрийн сургаалийг тусгасан.
Би уншигчдадаа "Кино бол хамтын бүтээл. Өөрсдийнх нь төсөөллөөс зөрөөд байдаг болохоор битгий төсөөллөөрөө тэр киног нэхээрэй" гэж сануулж хэлж байсан.
Харин найруулагч өөрөө сонирхолтой өнцөг олоод киноныхоо төрөл зүйлд тохируулаад зохиолоо шинээр бичих нь байдаг л зүйл. Зохиол 400 гаруй хуудастай, хайр сэтгэл, хүний зорилго гээд бүхий л өнцгийг гаргасан. Бүх үйл явдлын зангилаа болсон сувдан даруулгад хордсон хүмүүсийн амьдрал гардаг. Энэ нь бага зэрэг аймшгийн ч юм шиг мэдрэмж төрүүлдэг.
Найруулагч кино зохиолоо өөрөө бичээд киноныхоо төрлийг тодорхойлох учраас надад үүнийг өөрчиллөө гэх юм байхгүй. Гэхдээ үндсэн санаа, үйлийн үрийг л бүү гээгээсэй гэж бодож байна.
-Уншигчдын зүгээс зохиолоо давсан кино хийдэггүй гэсэн яриа үргэлж гарч байдаг?
-Уншигчид зохиолоо уншаад киногоо оюун санаандаа бүтээчихсэн байдаг. Тэрнээс нь зөрөх вий гэсэн айдас байдаг болов уу. Гэхдээ би уншигчдадаа "Кино бол хамтын бүтээл. Кино өөрсдийнх нь төсөөллөөс зөрөөд байдаг болохоор битгий төсөөллөөрөө тэр киног нэхээрэй" гэж сануулж хэлж байсан.
“Үүлэн хээтэй орчлон” бол 20–р зууны эхэн үеийг дүрсэлсэн роман. Зохиол нь өрнөлтэй, сонирхолтой, адал явдал, далд ертөнц гэх мэтийн хүмүүсийн сонирхдог өнцгийг хөндсөн учраас илүү амжилттай болох байх гэж бодож байна.
"Ankhnyam Casting Agency"-гийн захирал, жүжигчин Р.Анхням:
НАЙРУУЛАГЧ ӨӨР ӨНЦГӨӨС ХАРАХ БАЙХ
Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн "Үүлэн хээтэй орчлон" романаас сэдэвлэн, илүү шинэлэг байдлаар киногоо хийхээр зорьж, "Ankhnyam Casting Agency", "Монгол Контент" ХХК-тай хамтран ажиллахаар боллоо.
Найруулагч Г.Бадамрагчаа АНУ-ын Лос-Анжелес хотноо найруулагчийн чиглэлээр суралцаж байна. Тийм учраас арай өөр өнцгөөс сонирхолтой бүтээл хийнэ гэж бодож байна. Энэ кино нь бүх насныханд зорилусан 20-р зууны эхэн үеийн монгол ахуйг харуулсан кино болно" гэлээ.
Найруулагч, кино зохиолч Г.Бадамрагчаа: УНШИГЧДЫН ХАМГИЙН ДУРТАЙ, СОНИРХОЛТОЙ ХЭСГИЙГ КИНОНДОО ОРУУЛНА
Романыг огт уншаагүй хүмүүс үзэхэд ойлгомжтой байх, уншсан хүмүүс нь үзэхэд амттай байлгах гэдэг асуудалтай тулгардаг.
"Үүлэн хээтэй орчлон" романаас сэдэвлэн бүтээж байгаа адал явдалт төрлийн кино болно гэж үзэж байна. Романаас сэдэвлэсэн кино хийх зарчмын дагуу уншигчдын хамгийн дуртай, сонирхолтой гэж үзэж байгаа хэсгүүдийг оруулна. Романаар нэг ангит кино хийх хамгийн хэцүү. Учир нь 90 минутын кинонд ердөө өгүүллэгийн үйл явдал л багтдаг учраас хасах танах шаардлага их гардаг. Түүнчлэн романыг огт уншаагүй хүмүүс үзэхэд ойлгомжтой байх, уншсан хүмүүс нь үзэхэд амттай байлгах гэдэг асуудалтай тулгардаг.
Ерөнхий зураглаачаар Лемон студийн захирал Л.Лхагвадорж, Ерөнхий зураачаар СУИС-д олон жил багшилж байсан алдартай зураач Санжаа, гүйцэтгэх продюсераар жүжигчин Р.Анхням нарын туршлагатай хүчтэй уран бүтээлчид хамтран ажиллах учраас сайн уран бүтээл болно гэдэгт итгэлтэй байна.
Түүхэн цаг хугацаатай детектив кино миний мэдэхээр "Ацаг шүдний зөрүү" киноноос хойш гараагүй санаж байна. Кино маань Монголын кино урлагт бас нэгэн орон зайг эзлэх байх гэж бодож байна.
Тус кинонд зөвлөхөөр ажиллах МУАЖ, УГЗ найруулагч Г.Жигжидсүрэн:
МОНГОЛ "ҮНЭРТСЭН" САЙХАН КИНО БОЛНО
Монгол "үнэртсэн" сайхан кино хийж болох юм гэж бодогдсон.
Сүүлийн үеийн монгол зарим кино гаднын хуулбар ч юм шиг, монгол "үнэртэхээ" больчихоод байгаа юм. Харин Б.Шүүдэрцэцэгийн "Үүлэн хээтэй орчлон" романыг уншаад монгол ахуйтай, монгол "үнэртсэн" сайхан кино хийж болох юм гэж бодогдсон. Хоёрдугаарт ямар ч зохиолыг хүнд хүргэх гол зүйл бол дүр. Дүрийг жүжигчин бий болгоно. Шүүдрээгийн романы дүрүүд өөр өөрийн гэсэн зан төрх, үзэл бодолтой "амьд" дүр болохоор санагдсан. Мэдээж романыг тэр чигээр нь хуулбарлалгүй, сэдвийг нь аваад кино зохиолыг найруулагч өөрийнхөөрөө харж бичих байх.