Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Эрчим хүч хэмнэх, агаарын бохирдлыг шийдэх шинэ шийдлүүдийг танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, мэдээллээр хангах ажлыг Эрчим хүчний яамнаас зохион байгуулж байгаа юм.
Өдөрлөгт Эрчим хүчний яамны харъяа 30 орчим үйлдвэр, компани оролцож, хэрэгжүүлж буй төслүүд, цахилгаан халаагуур тоног төхөөрөмжийг танилцуулж, эрчим хүчний үнэ тариф, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаа, цахилгаан, дулааны техникийн нөхцөл, эрчим хүчний барилга угсралтын тусгай зөвшөөрөл, эрчим хүчний салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх зэрэг цогц мэдээлэл, үйлчилгээг үзүүлж байна.
Иймд та өнөөдөр Сүхбаатарын талбайд ирж цахилгаан, дулааны хангамжтай холбоотой санал, хүсэлтээ гаргаж, хэрэгцээтэй мэдээллээ авах боломжтой.
Ц.Мөнхжин