АШУҮИС-ийн Хүүхдийн Анагаахын тэнхимийн анагаах ухааны доктор, дэд профессор Г.Эрдэнэтуяагийн “Эрүүл саруул Монгол иргэнийг бойжуулахуй" хэмээх эцэг эхчүүдэд зориулсан лекцийг хүргэж байна.
Эрүүл монгол иргэнийг бий болгоход эрүүл хүүхдийн өсөлтийг хэрхэн дэмжиж ажиллах вэ гэдэгтэй хамгийн түрүүнд анхаарах ёстой. Аз жаргал бэлэглэсэн бяцхан үрсээ хэрхэн өсгөж хүмүүжүүлэх вэ гэдэг нь эцэг эхчүүд бидний өмнө тулгамдаж буй асуудал билээ.
Төрсний дараа эхний нэг жил хүүхэд эсэн мэнд амьдарч, ямар иргэн болох вэ гэдэг нь түүний асрамжилж байгаа хүнээс шууд шалтгаалдаг.
Хүүхдийг эрүүл бойжуулах үе бол 0-3 нас буюу эхийн хэвлийд байхаас амьдралын эхний 1000 хоног байдаг.
Энэ үед хүүхдэд олон хэрэгцээ гарч ирдэг. Энэ хэрэгцээг эцэг эхчүүд ойлгож хэрэгжүүлсний үр дүнд ирээдүйн эрүүл хүнийг бий болгох үндэс тавигдана.
Юун түрүүнд хэлэхэд хүүхдийг эрүүл өсгөж бойжуулах үндэс бол хооллолт юм. Эцэг эхчүүд хүүхдээ хооллох ёстойг мэддэг ч хэрхэн эрүүл хооллох талаар туршлага дутмаг байдаг.
Иймд миний ярих эхний хэсэг бол хүүхдээ хэрхэн хооллох вэ гэдэг асуудал.
Дараагийн ярих зүйл бол хүүхдэд хүрээлэн буй орчныг танин мэдүүлэх шаардлага юм. Эцэг эхчүүд хүүхдэдээ хүрээлэн буй орчноо орчноо таньж мэдэх дадал зуршлыг бий болгох нь чухал. Мөн хүүхдийг өсөж хөгжих явцад янз бүрийн өвчнөөс сэргийлэх ёстой бөгөөд хүүхэд өвчилсөн тохиолдолд эрүүл мэндийн зохистой тусламжийг авах шаардлагатай. Энэ дөрвөн хэрэгцээнд тулгуурлаж бид тэр дундаа эрүүл мэндийн байгууллагууд хамтарч ажиллавал эрүүл ирээдүйг цогцлоох гол үндсэн болно.
Асрамжлагч өсөж буй хүүхдийн олон хэрэгцээг хангах шаардлага тулгардаг. Хүүхдэд анхаарал тавьж хайрлаж, ойлгож хүндэлж, тоглож тэдэнд цаг зарцуулдаг байх хэрэгтэй. Өнөөгийн завгүй нийгэмд өчүүхэн ч болов хүүхдэдээ цаг зарцуулж хэвших нь чухал. Насанд хүрэгсэд хүүхдээ төрөх үеэс эхлээд аливаа чадварт сургах нь хүүхдээ өөртөө итгэлтэй, аз жаргалтай болгоход нь тусална.
Мөн эрүүл хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих асаргааны гол зорилт нь юун түрүүнд эхийн сүүгээр хооллох, нэмэлт тэжээлд ороод ирэхээр тэжээллэг хоолоор хооллох, хүүхдийг суралцахад тусалж тэдэнтэй тоглох, хүүхэд асрамжлагчийн харилцааг бэхжүүлэх зорилт байхаас гадна хүүхэд аливаа өвчин илэрвэл шинж тэмдгийг зөвхөн эмч нарт үзүүлж таниулах төдийгүй урьдчилан сэргийлэхэд гол зорилго оршиж байгаа.
ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛТАЙ ХҮҮХЭД ЭРҮҮЛ ХҮҮХДЭЭС ИЛҮҮ ХҮНД ӨВЧИЛДГИЙГ САНААРАЙ
Нэгдүгээр зорилтын хүрээнд бид хүүхдийн хоол тэжээлд анхаарах ёстой. Жирэмсэн эмэгтэй өөрөө эрүүл байх нь ургийн хоол тэжээл хэвийн байхад шийдвэрлэх үүрэгтэй. Өнөөгийн залуучууд үр хүүхэд тээхээс өмнө өөрсдийн эрүүл байдалдаа анхаарах ёстой. Амьдралын эхний жилд нь хүүхдийн хоол тэжээлийг сайн байлгах юм бол хүүхэд өсөлт хөгжлийн хувьд ч, оюуны чадамж, сурах чадварынхаа хувьд ч тэр сайн иргэн болж төлөвшинө. Сайн хооллосноор аливаа өвчнөөс сэргийлэхээс гадна хоол тэжээлийн дутагдалтай байвал өсөлт хөгжилт хоцорч цаашлаад үе тэнгийнхнээсээ намхан, тоглож наадах үедээ хөдөлгөөний идэвх сул, эрэл хайгуул хийх чадваргүй хүн болж төлөвшинө. Хоол тэжээлийн дутагдалтай хүүхэд эрүүл хүүхдээс илүү хүнд өвчилдгийг санаарай. Манай орны хувьд бага насны хүүхдэд зонхилон тохиолддог уушгины хатгаа, улаан бурхан зэрэг өвчинтэй тэмцсээр байгаа.
Хүүхдийн хоолыг сайжруулбал өвчлөл эндэгдлээс эрс сэргийлэх боломжтой. Зургаан сар хүртэлх хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллох ёстойг мартаж болохгүй. Хэр хэмжээгээр, ямар давтамжтайгаар, хэдий хугацаанд, яаж хооллох вэ гэсэн асуулт тавигддаг. Эрүүл мэндийн байгууллагаас санал болгож буй зөвлөмж бол хүүхдийг хүссэн үед аль болох олон удаа хамгийн багадаа наймаас цөөнгүй удаа өдөр шөнөгүй цадтал нь хөхүүлэх явдал юм. Хамгийн гол нь хөхөөр хооллохын ач холбогдол нь хүүхдэд хэрэгцээтэй бүхий л амин дэм уураг, эрдэс, витамин тэр болгоныг хөхний сүү хангадаг. Тэр ч бүү хэл үл орлуулагдах тосны хүчлүүд нь уураг тархины хөгжилд чухал нөлөө үзүүлдэг.
Хүүхдийг нэмэлт хоолонд орсон ч хөхүүлсээр байвал хүүхдийн өсөлтөд чухал нөлөөтэй. Өөр нэг зүйл бол хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор эх үрийн нандин холбоо бэхждэг. Хүүхдээ төрүүлмэгц хөхүүлснээр хүүхдээ улам хайрлах, ойлгох, цаашлаад хүүхэд биеэрээ илэрхийлэх боломжгүй өөртөө тааламжтай, таагүй байгаа зүйлсийг мэдрүүлэх учраас энэ харилцааг бий болгох үүднээс хөхөөр хооллох нь чухал ач холбогдолтой.
ТОГЛООМООР ДАМЖУУЛАН ХҮҮХДИЙН ХАРАА БОЛОН СОНСГОЛЫН ЧАДВАРЫГ НЬ МАШ ЭРЧИМТЭЙГЭЭР ХӨГЖҮҮЛЖ БОЛДОГ
Дараагийн зүйл нь хүүхдийн хөгжилд тоглоом чухал байр суурийн эзэлдэг учраас эцэг эхчүүд хүүхэдтэйгээ тоглох, ярилцах ёстой. Бүх хүүхэд эцэг эхтэйгээ тоглож харилцах үйл явцдаа аав ээжээсээ суралцдаг учраас тэдний танин мэдэхүйд чухал ач холбогдолтой.
Хүүхэд бага насандаа хоол тэжээлийн дутагдалтай ч юм уу асаргаа сувилгаа муутайгаас өвдчихсөн байгаа тохиолдолд эцэг эхтэйгээ тоглож чаддаггүй. Үүнээс болоод хүүхдийн бие бялдрын, оюуны болон сэтгэцийн хөгжил хоцрогддог.
Төрсөн цагаас нь эхлэн тоглоомоор дамжуулан хүүхдийн хараа болон сонсголын чадварыг нь маш эрчимтэйгээр хөгжүүлж болдог.
Түүнчлэн зургаан сартайгаас хоёр нас хүртэлх хугацаанд хүүхдийн тархины, хэл ярианы хэсэг эрчимтэй хөгждөг учраас хүүхэдтэйгээ тасралтгүй ярьснаар хэл ярианы чадварыг нь сайжруулах боломжтой.
Тархины бодох, шийдвэрлэх хэсэг төрсөн цагаас хөгжиж эхэлдэг бөгөөд 12 сар гэхэд огцом өөрчлөлтөд ордгийг мартаж болохгүй. Хүүхдийн хүмүүжил ямар байх нь нь эцэг эхтэйгээ ярилцаж, тоглож өссөн эсэхээс нь шалтгаалдаг.
Хүүхэд гэр бүл эцэг эхээсээ нэг нас хүртлээ хуримтлуулсан туршлагаараа өөрийгөө бүтээдэг. Тиймээс бид тэдэнд хайр халамж, суралцах боломж олгох замаар тэдний хөгжлийг дэмжиж асарч байх шаардлагатай.
Тоглоно гэдэг нь зөвхөн тэдэнтэй цагийг хамт өнгөрөөж буй хэрэг бус тэднийг сургаж хүмүүжүүлж, ирээдүйн иргэн болгон төлөвшүүлж байгаа үйл хэрэг гэдгийг мартаж болохгүй.
Нөгөөтэйгүүр хүүхэд өөрсдийн хэрэгцээгээ тоглоомоороо дамжуулан илэрхийлдэг, аливаа асуудлыг шийдвэрлэх, бусдад туслах харилцаанд суралцдаг.
Нялх хүүхэд бүхий л зүйлийг амаараа мэдэрдэг учраас тэдний тоглож буй тоглоом хэрэгсэл нь цэвэр, аюулгүй ёстой. Би хэрхэн хүүхэдтэйгээ тоглодог вэ, хэрхэн ярилцдаг вэ, цаашлаад хүүхдээ яаж инээлгэдэг вэ гэх асуултыг та бүхэн өөртөө тавиарай.
АЛИВАА ӨВЧИН ХҮҮХДИЙН ӨСӨЛТӨД ШУУД НӨЛӨӨЛДГИЙГ МАРТАЖ БОЛОХГҮЙ
Гурав дахь гол зорилго бол хүүхдээ өвчнөөс урьдчилан сэргийлэх. Хүүхэд байнга өвдөх нь тэдний биеийг их сулруулдаг. Аливаа өвчин хүүхдийн өсөлтөд шууд нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй. Өвчилсөн тохиолдолд тэдний сониуч зан буурдаг байна. Иймээс дараагийн удаад өвчлүүлэхгүй байх тал дээр арга хэмжээ авах хэрэгтэй. Хүүхдээ өвчлүүлэхгүй байх үндэс нь сайн хооллох. Харамсалтай нь хүүхдээ цагт нь хооллохгүй байх, эрт нэмэлт тэжээлд оруулах зэрэг нь хүүхэд өвчлөх шалтгаан болдог.
Дараагийн ярих ёстой зүйл бол хүүхдэд амин дэмийн хангалт. А болон B витамины дутагдлаас болж хүүхдийн дархлаа сулардгийг мартаж болохгүй. Мөн аливаа дархлаажуулалтын арга хэмжээнд хүүхдийг сайн хамруулснаар хүүхдийг аливаа өвчлөл эндэгдлээс хамгаалах боломжтой.
Хамгийн энгийн зүйл нь гараа угаахаас эхэлнэ. Гарын ариун цэврийг сахиснаар маш олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Сүүлийн үед өвчин глобалчлагдаж байна. Халуун оронд тохиолддог өвчнүүд манай оронд ч орж ирж байгаа учраас ялаа шумуулаас хамгаалах тортой оронд хүүхдийг унтуулаарай гэдгийг ДЭМБ, НҮБ-аас зөвлөсөн.
Хүүхдийг Өвчнөөс сэргийлэх дараагийн нэг зүйл бол аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэх явдал юм. Хүүхдийн осол гэмтэлд ахуйн осол гэмтэл дийлэнх байрыг эзэлдэг учраас нэн анхаарах ёстой. Урьдчилан сэргийлэх асуудалд нэг зүйлийг нэмж хэлэхэд Нийслэл ротари клубийн явуулж буй нярайн шинжилгээ гэж бий. Хүүхдийг вакцинжуулдагтай адил нярайн өсгийнөөс авсан хэдэн дусал цусаар шинжилдэг шинжилгээг манайх нэвтрүүлж байна.
Дэлхийн өндөр хөгжилтэй 70 гаруй улсын 400 гаруй лаборатори энэ шинжилгээгээр хүүхдийн эмгэгийг тодорхойлсоор байна. 5-50 хүртэлх өвчнийг хүүхдийн цуснаас авсан хэдхэн дусал цусаар тодорхойлох боломжтой. Өвдсөн үед хүүхдэдээ илэрч буй шинж тэмдгийг сайтар ажиглаарай. Мөн өсвөр үеийнхэнд чиглэсэн олон талт үйл ажиллагааг эрүүл мэндийн байгууллагатай холбоотой байж тэднээс тусламж, үйлчилгээг авах нь чухал юм.