Энхтайваны гүүрийн урд талын тулгуур болон том оврын авто машинаар мөргөж эвдсэн хэсгийн засварыг хийж байна.
Засвар энэ сарын 5-нд эхэлсэн бөгөөд ирэх сарын 10-нд дуусгахаар төлөвлөжээ.
Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар 80 сая төгрөгийн өртгөөр хийж буй засварыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ гүйцэтгэж байгаа юм.
Засвартай холбогдуулан гүүрийн доорх авто замын баруунаас зүүн тийш явах урсгалын нэгдүгээр эгнээг түр хаажээ.
Энхтайваны гүүр 1952 онд ашиглалтад орсон бөгөөд урд тулгуурын засварыг түр тулаас ашиглан хийж байгаа аж. Засварын ажлын нөхцөл байдлыг харахад гүүрийн урд тулгуурт цууралт өгсөн байсан тул энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр, “Гүүр гурван хэсгээс бүрддэг. Урд тулгуурын засварын ажлыг хийхдээ аюулгүй байдлын үүднээс түр тулаас ашиглаж байна. Технологийн дагуу засварын ажлыг хийж байгаа тулааст эвдрэл байхгүй” гэсэн юм.