Лувсандоржийн Дулмаазул. Тэрбээр Прагийн Карлын их сургууль, Токиогийн Гадаад харилцааны их сургуулийг төгссөн. Мөн Оксфордын их сургуулийг санхүүгийн бодлого чиглэлээр магистрын зэрэгтэй дүүргээд үргэлжлүүлэн Охфордын Бизнесийн сургуульд сурч, Executive MBA хамгаалсан.
Сүүлийн 10-аад жил Их Британийн санхүүгийн төв дүүрэгт Японы SMBC банкны Лондон салбарт банкираар ажиллаж байгаа. Европ, Дундад Ази, Орос, Казакстан, Туркменстан, Азербайжан болон хөгжиж буй зах зээлийн орнуудад хэрэгжүүлж буй төслүүдийг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцахын зэрэгцээ өнгөрсөн жилүүдэд Оюутолгой, Таван толгойн төслүүдийн санхүүжүүлэлт дээр ч мөн ажиллаж байсан туршлагатай. Түүний хэрэгжүүлсэн төслүүдээс Euromoney, Project Finance сэтгүүлүүдийн шилдэг төслөөр шалгарч байв. Харин одоо тэрбээр Монголдоо эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний болон дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэх, хөрөнгө босгох чиглэлээр ажиллаж байна.
-Зулаагийн хувьд гадаад оронд өсч, сурч, боловсрол эзэмшсэн, харин сүүлийн жилүүдэд Монголд ирэн очин ажиллаж байгаа. Эх оронд нь хөгжил цэцэглэлт хэр харагдаж байна вэ?
-Сүүлийн таван жил Улаанбаатар-Лондон хотын хооронд ирэн очин ажиллах явцдаа Монгол Улсдаа томоохонд тооцогдох төслүүд дээр ажиллаж, эх орныхоо талаар багагүй мэдлэгтэй болж, ажлын туршлага ч нэлээд хуримтлуулсандаа баяртай байгаа. Ажлын шугамаар 2012 онд анх Улаанбаатарт очиход уул уурхайн бүүм болж байсан шүү дээ. Үүнээс хойших хугацаанд улс орон маань хөгжин цэцэглэж байгаа ч гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн явдал нь эдийн засгийг өнөөдрийн хэмжээнд хүртэл унах гол шалтгаануудын нэг болсон болов уу гэж хардаг.
-Гадаадын олон оронд том төслийг санхүүжүүлэх чиглэлээр ажилласан байна. Бусад оронд том төслийг хэрхэн санхүүжүүлж, хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
-ОХУ болон Африкийн Сахарын цөлийн бүсийн орнуудад эрчим хүч, уул уурхай, байгалийн хий, тос газ, сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн төслүүд дээр ажилласан. Emerging Market орнууд дундаас Орос, Турк, Азербайжан болон Өмнөд Африк, Ангол, Ганa зэрэг улс том төслүүдээ хурдан шуурхай шийдэж чаддаг юм билээ. Энэ нь шийдвэр гаргалтын бодлого сайн төдийгүй асуудлыг цөөн хүн шийдвэрлэдэг нь цаг хугацаа болон үйл явцыг хурдасган амжилттай хэрэгжихэд ихээхэн нөлөөлдөг. Тухайлбал, Sakhalin Oil, Sibur Tobolsk, SUEK-ийн нүүрсний том төслүүдийг маш хурдан хугацаанд шийдсэн. Эдгээр нь манай Тавантолгойн хэмжээний нэг тэрбум ам.доллароос дээш хөрөнгө шаардах төслүүд юм.
Азербайжан, Туркмэнистаны Ерөнхийлөгчийн шийдвэрээр маш хурдан бүтсэн төслүүдээс дурьдвал Туркмэнистанд 2015-2016 онд гурван тэрбум ам.долларын гурван төслийн санхүүжилтыг гуравхан сарын дотор олон улсын синдикат зээл босгож чадсан. Тиймээс том төслүүдийг мэргэжлийн хүрээнд гүйцэтгэж, шийдвэрийг улстөржүүлэлгүй хурдан гаргаж чадвал одоо яригдаж буй манай том төслүүд Монгол Улсын хөгжил дэвшилд эерэгээр нөлөөлж хөгжлийг хурдасгана гэж бодож байна. Харамсалтай нь эдийн засгийн хөдөлгөгч гол төслүүдийг явуулахгүй өнөөг хүрч байна. Үүнд зохих дүгнэлт хийж, улс орон, ард иргэдийнхээ амьдралд тустай том төслүүдийг маш хурдан хөдөлгөх шаардлагатай байна.
-Хамгийн том, үр дүнтэй хэрэгжүүлсэн төслийн туршлагаасаа ярина уу?
-ADNOC-Abhu Dhabi National Oil компани нь бараг жил бүр шахам гурван тэрбумын зээлийг Японы банкуудаас хөнгөлөлттэй нөхцөлөөр жилийн Libor нэмэх 0.4-0.8 хувийн маш бага хүүтэйгээр авдаг. 100 хувь улсын компани гадны ямар ч хөрөнгө оруулалтгүйгээр өөрөө ийн санхүүжилт босгож чадсан нь гайхалтай. Жилдээ 90 сая гаруй тонн нүүрс үйлдвэрлэдэг Хабаровск, Чита, Буриад гэх мэтийн том нүүрсний ордуудыг эзэмшдэг SUEK–Sibirian Coal нь Оросын хамгийн том нүүрсний компани бөгөөд олон улсын синдикат зээлийн зах зээл дээр санхүүжилтээ тогтмол босгодог болсон.
Намайг ажиллаж байх үед буюу 2014 онд 1.2 тэрбум ам.долларын нүүрсний экспортоо барьцаалан зээлийг амжилттайгаар богино хугацаанд авч чадсан. Жилийн 2.7 хувийн хүүтэйгээр Citi, Deutsche Bank, BNP Pariba, SMBC, BTMU гэх мэт 15 банкнаас санхүүжилтээ амжилттай босгосон туршлага байна. Тэгэхээр Тавантолгойн төслийг мэргэжлийн хүрээнд нүүрсний гэрээнүүдээ зөв бөгөөд ил тодоор хийж чадвал олон улсын синдикат зах зээл дээрээс ийм бага хүүтэй зээл босгох боломжтой. Хамгийн гол нь төр, засаг шийдвэрээ ил тод, шударга, хурдтай гаргах ёстой.
Төслүүдийг мэргэжлийн хүрээнд богино хугацаанд шийдвэрлэх нь хамгаас чухал. Бүх асуудлыг УИХ-аар оруулж хэлэлцүүлнэ гэхээр популистууд, хүн бүр л дор дороо шалтаг тоочоод зогсоодог тал бий.
-Манай улс мега гэж хэд хэдэн төсөл ярьсаар өнөөг хүрлээ. Бодит ажил болгосон нь алга. Танд томоохон төслүүдийн байдал яаж харагдаж байна. Цаашид хэрхэн хэрэгжүүлэх дээр санаа бодлоо хуваалцана уу?
-Оюутолгой төсөл маш удаан явсан ч санхүүжилт нь бүтэж одоо эрчимтэй явж байгаад баярлаж байгаа. Мөн дээрх SUEK-ийн санхүүжилтийн жишээг Тавантолгой дээр авч үзвэл санхүүжилт босгоход сайн жишээ болох болов уу. Харамсалтай нь Чалкогийн гэрээний асуудал, мөн УИХ-аар хэлэлцүүлнэ гээд яг одоо орчин нь бүрдээгүй байж магадгүй. Түрүүнд хэлсэнчлэн төслүүдийг мэргэжлийн хүрээнд богино хугацаанд шийдвэрлэх нь хамгаас чухал. Бүх асуудлыг УИХ-аар оруулж хэлэлцүүлнэ гэхээр популистууд, хүн бүр л дор дороо шалтаг тоочоод зогсоодог тал бий.
Тавдугаар цахилгаан станц гэхэд л хөрөнгө оруулалт, зээлийн асуудал нь шийдэгдчихээд байхад л хүлээлгэсээр эцэст нь сураггүй болсон нь маш харамсалтай. Төсөлд шаардлагатай ур чадварыг бэхжүүлэх, эдийн засгийн тэргүүн ач холбогдолтой төслүүдээ сонгон явуулах хэрэгтэй болов уу. Тухайлбал, Өмнөд Азийн улсуудын жишээгээр ч буурай орнууд ер нь маш олон онцын шаардлагагүй хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалттай байдаг. Хэт олон нарийн төлөвлөөгүй төсөл яригдсанаар бодит бус зах зээлийн орчин үүсч, хөрөнгө оруулагч нарыг үргээхэд хүргэдэг. Тэр жагсаалт дундаас ихэнх нь эдийн засгийн үүднээс хэрэгжүүлэхэд үнэтэй, боломжгүй төслүүд олон байдаг тул практикийн үүднээс хэрэгжүүлэх боломжгүй болчихдог.
Тиймээс бусад орны шилдэг жишгүүдээс үзэхэд жилдээ 3-4 хамгийн их үр дүнтэй төслүүддээ түлхүү анхаарч явуулах нь зүйтэй. Энэ тал дээр мэдээж Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкуудын төсөл хэрэгжүүлэх чадварыг бэхжүүлэх программуудыг идэвхтэй хэрэгжүүлэн мөн мэргэжлийн хүрээний төслийн зөвлөх банк, компаниудыг ажиллуулах нь зөв байх. Жишээ нь Мяньмарын Засгийн газар өөрсдийн ур чадварыг үл харгалзан 60 гаруй төсөл дээр санамж бичиг зурчихсан байсан. Харин АХБ хамгийн үр дүнтэй зургаан төслийг нь сонгон хэрэгжүүлсэн байдаг.
-Манайх санхүүгийн салбарын 95 хувь нь банкнаас хамааралтай улс.Хөрөнгийн зах зээл, бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх тухай их ярьж, тодорхой алхмууд хийж байгаа ч дорвитой өөрчлөлт алга байна. Та ямар бодолтой байна вэ?
-Гадны банк оруулж ирэх тухай маргаан хэвлэл мэдээллээр их гарсан. Миний хувьд гадны банк, дотоодын банкны өрсөлдөх цар хүрээ болон хэмжээ өөр тул энэ тал дээр айх хэрэггүй гэж бодож байна. Жишээлбэл, гадны банкууд Монголд 50 сая ам.доллароос дээш хэмжээний төслүүд буюу том дүнтэй урт хугацааны төслийг санхүүжүүлэх сонирхолтой байдаг. Энэ нь томоохон төсөл хөтөлбөрүүдэд хямд үүсвэрээр удаан хугацааны санхүүжилт босгоход чухал юм.
Гадны банкууд Монголын жижиг бөгөөд дунд компаниудын эрсдэлийг үүрч чадахгүй тул Монголын банкуудтай өрсөлдөхгүй. Гадны том банкуудаас манай том төслүүдийн хүсээд байгаа удаан хугацааны, бага хүүтэй санхүүжилтүүд орж ирэх тул энэ нь хөгжилд эергээр нөлөөлөх болов уу. Мөн дотоодын банкуудтай өрсөлдөхгүйгээр хуулийн орчныг зохицуулах дээр санал нэг байгаа. Жишээ нь, Казахстанд дэлхийн том банкууд аль хэдийнээ орж ирсэн. Сити банк гэхэд л Астанад зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр том төслүүдийг санхүүжүүлээд л явж байна шүү дээ.
Мэргэжлийн зөвлөх компани бие даасан зөвлөхүүдийг авч ажиллуулах нь богино хугацааны үр дүн авчирна.
-Монгол Улсын эдийн засаг хямралтай, бизнесийн салбар маш хүнд байна. Эдийн засаг, бизнесийг богино хугацаанд яаж сэргээх вэ?
-Эдийн засгийн уналтад мэдээж уул уурхайн салбарын уналт том нөлөө үзүүлсэн. Богино хугацаанд эдийн засгаа сэргээн босгоход хамгийн чухал нь мэргэжлийн ур чадвартай эдийн засагчид, нэг үгээр хэлбэл, төр, засгийн мэргэжлийн ур чадвар чухал байх. Нэгэнт мэргэжлийн ур чадварыг нэг шөнийн дотор бүтээж чадахгүйгээс, мэргэжлийн зөвлөх компани бие даасан зөвлөхүүдийг авч ажиллуулах нь богино хугацааны үр дүн авчрах талтай. Олон орны жишгээс харахад зөвлөх мэргэжилтнүүдээ аль болох олон төсөл дээр хэрхэн ажилласан гэдгийг нь харан сонгон шалгаруулалт хийж өндөр ач холбогдол өгдөг. Гадны зөвлөхүүдийг хүлээн авч ухаалгаар ашиглах нь төслийн ур чадвараа дээшлүүлэхэд хэрэгтэй. Засгийн газрын үүрэг татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэйгээр зарцуулж, эрчим хүч, дэд бүтцээ хөгжүүлэхэд орших ёстой.
-Мөн манай улс нэлээд өртэй. Өрийн менежментийг сайжруулах, төсвийн зохистой зарцуулалтыг мөрдөх гээд асуудлууд манай улсад байна. Энэ асуудал гадаад орнуудад ямар байдаг бол?
-ОУВС-гийн тусламжийн хөтөлбөр орж ирсэн нь эрх зүйн орчин, төслийн хяналт бодлого хэрэгжүүлэлтийн талаар илүү ихийг мэдэх, туршлага хураах боломж үүсч байна. Тиймээс Монгол улс өөрсдөө ур чадвараа дээшлүүлэн цаашид өрийн хэмжээгээ багасгах, эдийн засгийн тэнцвэрийг барих бодлоготойгоор хэрэгжүүлж сурах нь хамгийн чухал гэж бодож байгаа. Урьд нь Ангол, Танзани улсад адил ийм хэмжээний ОУВС-гийн тусламжийн хөтөлбөр санхүүжилт дээр ажиллаж байсан. Энэ нь харин ч хяналттай орчин үүсэж, банкууд санхүүжилт өгөх нь сайжирдаг тал бий. ОУВС-гийн тусламжийн хөтөлбөр орж ирсэн нь хөрөнгө оруулалтын эерэг өөр орчин үүснэ гэж харж байгаа.
-Дэлхийд бизнесийн том боломжууд байгаа. Тэр боломжуудыг монголчууд хэрхэн бий болгож, ашиглах талд та юу хэлэх вэ?
-Манай улс Хятад, Орос гэсэн дэлхийн хамгийн том зах зээлүүдийн бөөрөнд байгаагаа ухамсарлаж, энэ том боломжийг ухаалгаар ашиглах арга замыг хайсан нь дээр болов уу. Нэгэнт хоёр хөршөө сольж болохгүйгээс хойш, ОХУ болон Хятадын харилцааг тэнцвэртэйгээр барьж ажиллах хэрэгтэй. Манай орон асар их баялагтай орон. Нөөцөө сайн ашиглан цаашид хөрөнгө оруулалтын бодлого, ил тод байдлыг сахин олон улсын шилдэг шийдлүүдээс суралцан явахад цаашид эдийн засаг сэргэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Зөвхөн уул уурхай гэлтгүйгээр эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц Монголд байна.
Сэргээгдэх эрчим хүч нь ойрын ирээдүйд биш юм аа гэхэд хэтийн ирээдүйд ашигтай салбар болох хандлага байгаа.Хөгжлийн боломжуудаа, хэрэгжүүлэх арга замаа зөв тодорхойлоод шийдвэрийг хурдтай гаргаж, улстөржилт, популизмээс хол явахад эх орон маань хурдацтай хөгжих боломжтой л гэж би хардаг.
Д.Бэхбаяр