“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын IV бага хурал энэ сарын 15-16-нд Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болно.
Энэ удаагийн бага хуралд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Монгол, ОХУ, Япон зэрэг Зүүн хойд Азийн зургаан улсаас гадна АНУ, ХБНГУ, Канад, Франц болон НҮБ, Европын холбоо зэрэг олон улсын зарим байгууллагын төлөөллийг оролцуулан дотоод, гадаадын нийт 150 гаруй төлөөлөгч, эрдэмтэн, судлаачид оролцоно.
Бага хурлаар Зззн хойд Ази дахь сүүлийн үеийн нөхцөл байдал, тулгамдаж буй аюулгүй байдлын зарим асуудлаар санал солилцож, бүс нутгийн эрчим хүчний хэлхээ холбоог хэрхэн бий болгох, байгаль орчны хамтын ажиллагааг хэрхэн гүнзгийрүүлэх талаар эрдэмтэн судлаачдын илтгэлийг хэлэлцэнэ.
“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болох “Ази, Номхон далайн бүс нутагт олон талт хамтын ажиллагаанд оролцох, стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх” хүрээнд манай улсын санаачлан хэрэгжүүлж буй арга хэмжээ юм.