Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дөрөв дэх салбар үүдээ нээлээ. Төвийн нээлт 11:30 цагт эхэлсэн юм.
Чингэлтэй дүүргийн зургаан буудалд буюу Оргил худалдааны төвд нийслэлийн үйлчилгээний төв байрлажээ. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртлоо.
Иргэд төрийн үйлчилгээг авахын тулд заавал Дүнжингарав, Мишээл, Драгон салбарыг зорьж, цаг хугацаа алдалгүй, төрийн үйлчилгээг нэг дороос, шуурхай авах боломжтой.
Гэр хороололд амьдардаг иргэдийн дийлэнх нь нийслэлийн хойд хэсэгт оршин сууж буйг харгалзан Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн 4 дэх салбарыг 6 буудал орчимд байгуулжээ.
Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбараас иргэд
- архив,
- улсын бүртгэл,
- халамж,
- нийгмийн даатгал,
- татвар,
- газрын харилцаа,
- ерөнхий төлөвлөгөө,
- худалдаа үйлчилгээний салбарын зэрэг 19 байгууллагын 272 төрлийн үйлчилгээг авна. Тус салбар өдөрт 1220 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай юм байна.