Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлсэн. Шалгалтад 38750 хүүхэд ирэх ёстойгоос 580 нь хамрагдсан талаар Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр мэдээлсэн.
Хүүхдүүд мэдээлэлгүйгээс шалгалтаас хоцрох, бичиг баримтын зөрчлөөс шалгалтаа өгч чадаагүй тохиолдол цөөнгүй гарчээ.
Иймд БҮТ-ийн хэлтсийн дарга Л.Ганбат хүүхдүүдэд дараах зөвлөмжийг хүргэлээ. Шалгалтад орохоор ирсэн хүүхдүүд дараах зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй.
БИЧИГ БАРИМТЫН БҮРДҮҮЛЭЛТ. ЭЕШ-д хамрагдахаар ирж буй хүүхдүүд бичиг баримтын бүрдүүлэлтдээ хамгийн их анхаарал хандуулаарай. Үүнд хүүхэд гэлтгүй эцэг эхчүүд хяналт тавих нь зөв юм.
Харин ямар бичиг баримт бүрдүүлэх вэ. Хэрэв дараах бичиг баримтын нэг нь бүрдээгүй бол элсэлтийн шалгалтад оруулахгүй.
- Иргэний үнэмлэх. Иргэний үнэмлэхээ хаяж гээсэн тохиолдолд ТҮЦ-ээс авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, хорооны тодорхойлолт авчирч болно.
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ. Хаясан тохиолдолд Б маягт хэмээх дүнгийн тодорхойлолтоор шалгуулагчдыг оруулахыг зөвшөөрч байгаа. Мөн канондсон хуулбарыг нотариатаар батлуулсан тохиолдолд болно.
- Бүртгэлийн хуудас, суудлын хуваарийг Боловсролын үнэлгээний www.eec.mn сайтаас хүссэн үедээ авах боломжтой.
ШАЛГАЛТЫН ЦАГ. Шалгалт хуваарийн дагуу нэгдсэн байдлаар явагдана. Журамд зааснаар шалгалтад нэг цагийн өмнө очсон байх ёстой. Хүүхдүүд шалгалтаас хоцрох, цагийг нь тулгах тохиолдол гарсаар байгаа аж.
ХОРИГЛОСОН ЗҮЙЛС. Гар утас, тооны машин, томьёоны хураангуй, таблиц, ном, дэвтэр, ноорон цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэргийг авч орохыг хориглосон. Шалгалтын үеэр эдгээр зүйлийг авч оруулахгүй байх тал дээр комиссын зүгээс анхаарч ажиллаж байгаа аж. Мөн тэнд интернэтийн сүлжээ унагаагч, металл илрүүлэгч зэргийг байрлуулж, хамгаалалтын цагдаа хянах юм. Эдгээр хориглосон зүйлийг авч орсон тохиолдолд шалгалтын дүнг хүчингүй болгох, шалгалтад оруулахгүй байх талаар журамд заажээ.
Шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.eec.mn сайтаас авах боломжтой.