Орчин үед амьдарч байгаа хүмүүс зүгээр л чөлөөт сонголт хийгээд байдаггүй. Тэднийг хүчээр чөлөөт сонголт хийлгэдэг.
Николас Рөүз
Хэд хоногийн дараа Монголчууд Төрийн тэргүүнээ хариуцлагатайгаар сонгоно. Харин ялагч нь ирэх дөрвөн жилд дээд шүүхийн шүүгчдийг томилон, АТГ-ын даргыг дэвшүүлж, Хилийн чанадад эх орноо төлөөлөн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалагч болно. Дөрвөн жилийн өмнө АН-аас Ц.Элбэгдорж, МАН-аас Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Н.Удвал нар байлаа. Харин энэ жил АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд, МАХН-аас С.Ганбаатар.
МАН-ын хувьд орон нутгийн байгууллагаас засгийн газар хүртэлх төрийн төлөөллийн бүх шатанд бүхэлд нь хянаж буй нь давуу тал болж байна. Мөн найман жил төр барьсан Ерөнхийлөгчийн намаас сонгуульд дэвших хүнийг сонгогчид дахин дэмжих нь бага гэх үр дүн бусад улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс ажиглагддаг. Тухайлбал найман жил АНУ-г удирдсан Барак Обамаг залгамжлахаар АН-аас нэр дэвшсэн Хиллари Клинтон бизнесмен Трампад ялагдсан. Энэ нь иргэдийн нэг л намын нэр дэвшигчээс уйдсан хандлагатай холбоотой гэх тайлбар бий. Энэ зүй тогтлоор ч давуу тал МАН-д байна.
Гэхдээ санаа амарч үл болно. Учир нь АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга бол маш чимээгүйгээр нэр дэвших эрхээ олж авсан шигээ чимээгүй тоглолттой. Спорт, тодруулбал жүдо бөхөөр дамжуулан ард түмнийхээ хүндлэлийг нь хүлээж, өөрийнх нь төлөө хэрэм шиг зогсдог армитай. Түүнчлэн эх орноо гэх залуусын сэтгэлийг хэт үндсэрхэг үзлээр эзэмдэж байгаа нэгэн. Харин С.Ганбаатарын хувьд анхнаасаа МАХН-ын "Б" хувилбар байсан нь тодорхой болж нэр дэвшихээр боллоо. Өөрөөр хэлбэл намын дарга Н.Энхбаяр нэр дэвших эрхгүй болчихвол түүнд орон зай гарах байлаа. Зай ч гарсан, нэр ч дэвшсэн. Тэгвэл ийм дүр зургаас хэн дээр нь шооны нүх хамгийн их тоогоор буух вэ?
Жилийн өмнөх сонгуульд МАН үнэмлэхүй ялалт авч Засгийн газар кабинетээ бүрдүүлэхэд намын дарга М.Энхболд Ерөнхий сайд болохоос татгалзсан нь түүнийг өөрийгөө Ерөнхийлөгчид сорьж байна гэх сэрдлэг төрүүлж эхэлсэн юм. Уг нь сонгуульд ялсан намын дарга автоматаар гүйцэтгэх засаглалын тэргүүн болох учиртайг Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын зарим гишүүд нээлтийн чуулган дээр хэлж байлаа.
Тэрбээр бүтэн жилийн турш бие сэтгэлээ бэлдэж элдэв хэл амаас холуур байж, үг яриагаа ч нэлээд цэгнэсэн. Шүүхийн шийдвэрийг үл тоож хавар морь уралдуулсныг эс тооцвол өөр хэл ам, асуудалд өртөөгүй. Түүний тухай газрын наймаачин, хятадын эрлийз зэрэг хар пи-ар хүчтэй тарсан ч чимээгүй л байсан. Харин ч сонгуулийнхаа уриаг 2004 оны МАХН-ын сонгуулийн уриатай дөхүүлж “Эвтэй Монгол, Ээлтэй төр” хэмээжээ. Тэрбээр сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийн өдөр “Миний өрсөлдөгч бол хямрал, хагарал хоёр юм. Хэлэхээс илүү хийх нь, хямарсныг давах нь өнөөдөр хамгийн чухал байна. Эвтэй Монгол, Ээлтэй төрийн төлөө эвлэж хамтдаа зүтгэцгээе" хэмээн өрсөлдөгч болон сонгогчдоо зэрэгцүүлэн хэлсэн.
Нэр дэвшигч Х.Баттулга “Энэ сонгуульд бид ялна, монголчууд, Монгол ялна” хэмээх урианаас нь үндсэрхэг үзэл нуувч, хаалтгүй тодорно. Хэрэв тэрбээр давхар сойлготой өрсөлдөгчөө ялбал үндэсний аюулгүй байдалд хамгийн том заналхийлэгчээр өмнөд хөрш тодрох нь гарцаагүй. Тэрбээр сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийн үеэр “Миний бие ард иргэдийнхээ амьдралын гүнд байж, санаа бодол, хүсэл эрмэлзлийг нь эрхэмлэн дээдэлж, таны дотны хамтран зүтгэгч, Хүчирхэг Монголыг бүтээх иргэдийн түүчээ байж, алд биеэ алжаахыг умартан зүтгэх болно гэдгээ та бүхний өмнө дахин тангараглая. Нэгдэн нягтарсан Монгол ялна” хэмээн компанит ажлаа эхлүүлсэн.
МАХН-н нэр дэвшигч С.Ганбаатар “Бидэнд Монголын төлөө цохилох зүрх, төлөвлөгөө, өөр гарц бий. Бидэнд итгэ. Монголын нийт ард түмэн нэгдэж МАНАН-гийн эсрэг босож, эрх чөлөөгөө олж авна. Шатыг дээрээс нь шүүрддэг болохоос доороос нь шүүрддэггүй. Монголд нүүрлэсэн аймшигтай авлига, оффшорыг дээрээс нь бид хамтдаа шүүрдэх болно” хэмээн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн. Дөрвөн жил УИХ-д суухдаа чуулганы танхимд босч зогсож байгаад үг хэлж байсан нь түүнд “Босоо” гэх хочыг авчирсан. Бодлого тодорхойлж асуудалд хандахаас илүүтэй нийгмийн анхаарлыг татах сэдэв сонгодог нь хэт популизм шинжтэй. Тиймдээ ч алсдаа түүнд итгэх иргэдийн итгэл алдарсан.
Улс төрд ялж, ялагдаж үзсэн гурван эрхмийн хэнд нь итгэж иргэд саналаа өгөх бол. Нэр дэвшигчид улстөрд шинэ хүн биш учраас хуучирсан сонголтууд. Гэхдээ бидэнд энэ гурваас өөр сонголт намууд өгсөнгүй. Тэгвэл бид юуг хэмжүүрээ болгох вэ.
Ахин хэлэхэд монголчууд шинэ ерөнхийлөгчөө хариуцлагатайгаар сонгох гэж байна. Гэвч энэ их хариуцлагыг хүлээж чадах сонголт алга гэж үзэгсэд цөөн биш юм. Өнгөрсөн жилийн сонгуулийн ирц 72 хувь байсан. Саналаа өгөхгүй байх нь зөв сонголт мөн үү? 30 хувь гэдэг үл тоох хэмжээний “цөөнх” гэж үү? Үнэндээ цөөнхийг үл хүндэтгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл, хүний эрхийг зөрчсөн хэрэг билээ. Харин энэ сонгуулиар сонголтгүй сонгогч улам олонх болж мэдэх юм. Учир нь намууд он удаан бугшсан национализм, популизм, феодализм гурвын нэгийг л сонгохыг монголчуудад тулгажээ.
А.Сэвжид