Хөдөө аж ахуйн биржид пүрэв гарагт 16 тонн боловсруулаагүй цайвар ноолуурыг нэг кг тутмыг нь 65 мянга 900 төгрөгөөр арилжааллаа. Ханшийн хувьд өнгөрсөн гуравдугаар сард хамгийн өндөр буюу 98 мянга 138 төгрөгт хүрч байжээ. Түүнтэй харьцуулахад ноолуурын идэвхтэй улирал дуусаж байгаатай холбоотойгоор ханш нь ерөнхийдөө суларч байна.
Хэдий тийм боловч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад боловсруулаагүй цайвар ноолуурын ханш 27 хувиар өндөр байгаа юм. Энэ оны I улиралд биржид нийт 163.6 тонн ноолуурыг 13.8 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна. Харин ирэх онд биржид урьдчилсан форвард арилжааг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар Хөдөө аж ахуйн бирж мэдээллээ. Экспортод гаргах ноолуур, ноолууран бүтээгдэхүүний түүхий эдийг заавал Хөдөө аж ахуйн биржээр арилжаалахыг шаарддаг хуулийн зохицуулалтын дагуу голчлон экспортлогч компаниуд биржид арилжаа хийж байгаа аж. Монгол Улсын хувьд ноолуурын түүхий эдийн 86 хувийг угаасан байдлаар экспортолдог талаар ХХААХҮЯ мэдээллээ.
Үүнээс гадна ноолуурын гол экспортлогч компаниудын нэг “Говь” компани 2016 онд дотоодод 8500 орчим тонн ноолуур самнасны 450 тонныг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ашигласан байна. Харин 2017 онд пальтоны үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилгоор энэ хэмжээг 1000 тонн болгон нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа тус компани өмнө нь мэдээлж байсан юм.
Т.Элиса