“Apple” компани өмнө нь “Youtube”-д ажиллаж байсан Вижай Карунамуртиг "Ахлах инженер"-ээ болгосон байна. Тэрбээр “Youtube”-д инженерээр ажиллаад зогсохгүй хоолны аппликэйшн хөгжүүлж байсан туршлагатай нэгэн аж. Үүнтэй холбогдуулж “Apple” компани шинэ ахлах инженерийнхээ авьяасыг "iPhone" гар утас болон бусад тоног, төхөөрөмжийнхөө сошиал болон видео функцийг сайжруулахад ашиглана гэж шинжээчид онцолжээ.
Хоолны "Nom" аппликэйшнийг үүсгэн байгуулагчдын нэг Вижай Карунамурти нь “Apple-“д дөрөвдүгээр сараас ажиллаж эхэлсэн байна. Тухайн үед түүний аппликэйшн нь "App Store"-оос устаад зогсохгүй компанийн цахим хуудасных нь идэвхтэй ажиллагаа зогсжээ. Энэхүү аппликэйш "Apple"-тай нэгдэж байгаа талаар "Nom"-ийн “twitter” хуудаст бичсэн байна. Хэдий тийм боловч “Apple” компани уг аппликэйшнийг бүрэн эзэмшдэг болоогүй гэж эх сурвалж мэдээлжээ. Түүнчлэн "Nom" аппликэйшнийг хөгжүүлэхэд онцлох үүрэг гүйцэтгэсэн Стив Чэн бас "Apple"-д ажиллаж эхэлсэн байж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна. Тэрбээр “Youtube”-ийг анх хөгжүүлэхэд гар бие оролцсон хүн аж. Гэхдээ "Apple" компани энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Н.Номин-Эрдэнэ