Монгол, Орос, Хятадын Худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулган өнөөдөр Улаанбаатар хотноо “Туушин” зочид буудалд боллоо.
Монгол, Орос, Хятадын Худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулганаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох, хамтран ажиллахад тулгарч байгаа бэрхшээлийг төр, хувийн хэвшил хэрхэн хамтран шийдвэрлэх зэргийг хэлэлцэж байна.
Мөн уул уурхай, дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, хил гааль, татварын асуудлаар салбар хуралдаан болох юм.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын нийт худалдааны 80 гаруй хувийг хоёр хөрштэй хийсэн худалдаа эзэлж байна. Тухайлбал ОХУ-тай хийсэн худалдаа 335 сая ам.доллар, БНХАУ-тай хийсэн худалдаа 2.1 тэрбум ам.долларт хүрчээ. Өнгөрсөн оны эхний дөрвөн сартай харьцуулахад ОХУ-тай хийсэн худалдаа 46, БНХАУ-тай хийсэн худалдаа 51 хувиар өсчээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Н.С.Катырин, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Чэньжөү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.