Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Хүрхрээ үндэсний лиг” 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн бэлтгэлээс хамааран долоо хоног завсарласны эцэст долдугаар тойргоор эргэн ирлээ.
Энэ тойргийн хамгийн эхний сонирхолтой тулаан бол өнөө оройн 19:00 цагаас явагдах “Атлетик 220”, “Гоёо Эф Си” клубүүдийн тоглолт юм.
Анх удаа үндэсний дээд лигт хүч үзэж буй клубүүд амжилттай яваагийн баталгаа тэдний хүснэгтэд эзэлж байгаа байр гэхэд хилстэхгүй.
Хоёр баг өнгөрсөн жил “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн хүрээнд хоёр, футзалын УАШТ-ий аваргын төлөө болон “Пепси футзалын лиг”-т учраа таарахад “Гоёо Эф Си” бүгдэд нь илүүрхсэн.
Тиймээс өнөөдөр “Атлетик 220” дээд лигийн хүснэгтэд эзэлж буй таатай байр сууриа хамгаалж, дөрөв дараалсан хожигдлоо зогсоохын төлөө чадах бүхнээ хийнэ.
Доод лигээс дэвшин гарсан ч богино хугацаанд дээд лигт дасаад буй хүч тэнцүү багуудын тоглолтыг та бүхэн ЭНД-ээс хүлээн авч үзээрэй.