Өнгөрсөн сард эдийн засгийн салбарт болж өрнөсөн, хамгийн гол үйл явдлууд юу байв?
- Хоёр төрлийн татварыг шинээр ногдуулж эхлэв.
- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тавдугаар сарын 12-15-ны хооронд БНХАУ-д айлчиллаа.
- Манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах боллоо.
ТАТВАРЫН НЭМЭГДЭЛ ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Тавдугаар сарын 1-нээс эхлэн хадгаламжийн хүүгийн орлогоос анх удаа арван хувийн татвар авч эхэллээ. Энэ татвар улсын нэгдсэн төсөв биш, орон нутгийн төсөвт төвлөрнө.
Мөн импортын тамхины гаалийн татварыг нэмсэн юм. Харин авто машины онцгой албан татварыг авто машины насжилт, цилиндрийн багтаамжаас хамааран 3-15 хувиар нэмж ногдуулах байсан ч долдугаар сарын 1-нээс болгон хойшлууллаа.
Засгийн газар, УИХ-аас гаргасан энэ шийдвэрийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү сонгуулийн бал сар гэж дүгнэсэн бол эрх баригчид Приус машин импортлогчдын хүсэлтийг хүлээн авахаас аргагүйд хүрснээ учирлав. Энэ оны эхний 5 сарын байдлаар улсын төсвийн нийт орлого 1 их наяд төгрөгт хүрчээ.
БНХАУ-ААС НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛИЙГ 20 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ АВНА
Өнгөрсөн зургаадугаар сард МАН УИХ-ын ээлжит сонгуульд ялсны дараа БНХАУ-аас ихээхэн хэмжээний зээл авах тухай мэдээлэл тархсан. Гэвч 14 дүгээр Далай лам манай улсад 2016 оны арванэгдүгээр сард хийсэн айлчлалын улмаас зээлийн хэлэлцээ хойшилсон юм. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өнгөрсөн сард хийсэн айлчлалаар хэлэлцээрийг эцэслэн, тус улсаас 1 тэрбум ам.долларын зээл авахаар боллоо.
Зээлийн нөхцөл:
- Зээл олгох байгууллага: БНХАУ-ын Экспорт-Импорт банк
- Зээлийн хүү (жилийн): 2 хувь
- Зээлийн хугацаа: 20 жил
- Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 7 жил
- Төслийн санхүүжилт: 95 хувийг БНХАУ-ын Засгийн газар, 5 хувийг Монголын Засгийн газар
Манай улс БНХАУ-тай улс төр төдийгүй эдийн засгийн салбарт ч нягт хамтран ажилладаг. Хятад бол манай улсын худалдааны хамгийн том түнш. Монгол Улс дэлхийн 127 оронтой худалдаа хийдэг бөгөөд гадаад худалдааны нийт бараа эргэлт 3 тэрбум ам.доллар. Үүний 68 хувь буюу 1.4 тэрбум ам.долларын худалдааг БНХАУ-тай хийжээ.
Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Хүнс хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар багтсан юм.
Бид Д.Тэрбишдагва даргаас Тавантолгойн бүлэг ордын талаар айлчлалын үеэр хөндсөн эсэхийг тодруулан, айлчлалын үеэр хөндсөн асуудлуудын талаар дэлгэрэнгүй хариулт авсан юм.
Талууд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцсон. Мөн Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр худалдааны бүтцийг сайжруулах шаардлагатайг тэмдэглэжээ. Тэгвэл бид урд хөршдөө юу нийлүүлж, эргүүлээд ямар бүтээгдэхүүн худалдан авдаг вэ?
Манай улсын нийт экспортын 91, импортын 31 хувийг БНХАУ эзэлдэг. Бид тус улс руу зэсийн хүдэр, баяжмал, чулуун нүүрс, боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр болон баяжмал, молибдений болон цайрын баяжмал, үхэр, адууны боловсруулсан болон боловсруулаагүй шир, богийн арьс, ямааны угаасан ноолуур гаргадаг.
Эргүүлээд хүнсний ногоо, жимс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж гээд олон төрлийн барааг тус улсаас импортолж байна.
ОУВС-ГИЙН “ГАЛ УНТРААХ” ХӨТӨЛБӨРТ ТАВ ДАХЬ УДАА ХАМРАГДЛАА
Хоёрдугаар сараас хойш хүлээсэн үйл явдал өнгөрсөн сарын 24-нд буюу 3 сарын дараа боллоо. ОУВС-гийн захирлуудын зөвлөл тус сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах Монгол Улсын хүсэлтийг хоёр дахь удаа хэлэлцэн батлав.
Ингэснээр бид тав дахь ОУВС-тай хамтрах болж, тус сангаас 440 сая, бусад хандивлагчдаас нийт 5.5 тэрбум ам.долларын зээл авах эрхээ баталгаажууллаа.
Санхүүжүүлэгч байгууллагууд:
- ОУВС-440 сая ам.доллар
- Дэлхийн банк-600 сая
- АХБ-900 сая ам.доллар
Санхүүжүүлэгч улсууд:
- Япон-850 сая ам.доллар
- Хятад-1 тэрбум ам.доллар
- БНСУ-500 сая ам.доллар
Хөтөлбөр хэрэгжсэнээр хүлээж буй үр дүн
- Ам.долларын нийлүүлэлт тогтворжсоноор одоо 2360 төгрөг байгаа нэг ам.долларын үнэ тогтворжино.
- Гадаад валютын нөөц өснө.
- 17-гоос нэг хувь уруу огцом уруудсан эдийн засаг эргээд өснө.
- Зах зээлд итгэл үүсгэнэ.
- Банкуудын активыг үнэлснээр санхүүгийн үйлчилгээг өргөжүүлнэ.
- Гадаадын хөрөнгө оруулалт өснө.
- Төсвийн сахилга баттай болж, төсвийн алдагдал буурна.

722 ИРГЭНД ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОН, НИЙТ ЗЭЭЛДЭГЧИЙН ТОО 90 МЯНГАД ХҮРЭВ
Урин цаг ирж, барилгын ажил эхэлсэн. Гэвч барилгын компаниудын борлуулалт төдийлөн идэвхжээгүй байна. Өнгөрсөн сард Засгийн газар болон Монголбанк нийт 50.5 тэрбум төгрөгийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн эх үүсвэрийг банкуудад олгожээ.
Энэ эх үүсвэрээр 722 иргэний зээлийн хүсэлтийг шийдвэрлэснээр ипотекийн нийт зээлдэгчийн тоо 90850-д хүрлээ. Энэ сард Засгийн газар, Монголбанк хамтран /Засгийн газар 36, Монголбанк 16 тэрбум төгрөг/ 52 тэрбум төгрөгийн ипотекийн зээл санхүүжүүлнэ. Үүнд 830 орчим иргэн ипотекийн зээлд хамрагдах боломжтой.

НЭГ АМ.ДОЛЛАР 2300 РУУ УРУУДАВ
Монголбанкны зарласан ханш тавдугаар сарын турш хэрхэн хэлбэлзсэнийг дор харуулав. Зарласан ханш нь өмнөх өдрийн нийт валют худалдааны дундаж үнэ юм.
Валютын цэвэр нөөц 600 сая ам.доллар байна.
Сарын дундаас буюу тавдугаар сарын 15-наас хойш ам.долларын ханш алгуур буурчээ. Шинэ он гарахад 2489 төгрөг байсан ам.доллар одоо л 2300 руу бууж байна.
ОУВС-гийн хөтөлбөрт манай улс хамрагдах болсноор Монгол банк руу хамгийн эхний санхүүжилт болох 38 сая ам.долларыг шилжүүлсэн, иргэдийн эдийн засагт итгэх итгэл сэргэн, валютын ханш тогтвортой байна гэсэн эерэг хүлээлт долларын үнэ буурахад нөлөөлж байна.
Гэхдээ манай улсын валютын цэвэр нөөц 600 сая ам.доллар байна. Валютын нийт нөөц 1.8 сая ам.долларт хүрсэн ч Монгол банкны богино хугацаат зээл болох 1.2 сая ам.долларыг хассанаар 600 сая ам.долларын цэвэр нөөцтэй байгаа юм.

ШИНЭ СТАТИСТИК: ХӨДӨӨ АЖ АХУЙН АЖИЛТНУУДЫН ЦАЛИН ХАМГИЙН БАГА, 495 МЯНГА БАЙНА
ҮСХ тавдугаар сарын нийгэм эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг танилцууллаа. Ажилгүйдэл, эдийн засгийн өсөлт, чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн дүн зэргийг танилцуулдаг. Бид эдгээрээс дундаж цалинг онцолж байна.
Албан бус зах зээлд ажилладаг буюу эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй ажилтнуудын орлогыг харгалзан үздэггүй.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 959 мянган төгрөг болжээ. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч гэснийг та бүхэн анхаараарай. Учир нь албан бус зах зээлд ажилладаг буюу эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй ажилтнуудын орлогыг харгалзан үздэггүй.
Дундаж цалинг улирлаар тооцон гаргадаг. 2016 оны нэгдүгээр улирлаас хойш дундаж цалин 87 мянган төгрөгөөр өсөхөд юу нөлөөлөв?
- Уул уурхай, олборлолт 519 мянган төгрөг,
- Мэргэжлийн шинжлэх ухаан, техникийн үйл ажиллагаа 310 мянган төгрөг,
- Боловсруулах үйлдвэрлэл 197
- Олон улсын байгууллага 142 мянган төгрөг,
- Тээвэр 116 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Эндээс харахад уул уурхайн салбарт ажиллагсдын цалин хамгийн ихээр нэмэгджээ.
Суурин төхөөрөмж, машин механизмын операторчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.2 сая бол ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 495 мянган төгрөг буюу хамгийн бага байна.
ШИНЭ СУДАЛГАА: МОНГОЛ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА 63 ОРНООС 62-Т ЖАГСАВ

-Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-гаас-
2017 оны тайланд Монгол Улс 63 улсаас 48.1 оноогоор (100 онооноос) 62-рт эрэмбэлэгдлээ. Өнгөрсөн жилийн тайланд нийт 61 улсаас 45.7 оноотой 60-рт эрэмбэлэгдэж байсантай харьцуулахад өрсөлдөх чадварын ерөнхий оноо өсчээ.
Манай өрсөлдөх чадварын оноонд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдаагүй ч энэ жилийн тайланд Саудын Араб, Кипр зэрэг өрсөлдөх чадвар сайтай улсууд нэмэгдсэн нь биднийг өнгөрсөн жилээс 2 байраар ухрахад хүргэв.
Монголын хамт сүүлийн дөрөвт эрэмбэлэгдсэн Украин, Бразил, Венесуэлд улс төрийн хувьд тогтворгүй, дотоод бослого үймээн их гардаг. Мөн эдийн засгийн өсөлт нь саарсан улсууд байгаа юм.

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японоос 850 сая ам.долларын зээл өвөртөлж ирсэн бол энэ удаад 1 тэрбум ам.долларын зээлтэй ирэв.
БНХАУ-аас авах нэг тэрбум долларын зээлийн зарцуулалтыг бид биш БЭЭЖИН мэднэ
Эдийн засаг цаг эсвэл машинтай их төстэй. Цаг яаж ажилладгийг хүн бүр мэддэггүй ч байнга цагаа харж байдаг. Машины доторх эд ангиуд ямар үүрэг, зориулалттайг бид мэдэхгүй ч машин жолоодож чадна. Яг үүн шиг эдийн засгийн нарийн ширийнийг иргэн бүр мэдэх албагүй. Гэхдээ макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдээ хараад ойлгодог, түүнд ямар хүчин зүйлс нөлөөлснийг ойлгодог байх хэрэгтэй.
"Бэртэлтэй" байгаа эдийн засаг ОУВС-ийн хөтөлбөрийн дараа босоод ирнэ
Нүүрс “хэрүүлийн алим” болоод уджээ. Бараг л хүн бүхэн “нүүрс судлаач” болсон он жилүүд дуусаагүй л байна. Харин дэлхий дахинд агаар бохирдуулагч гол эх үүсвэрийн нэг болох нүүрснээс татгалзах уу гэдэг маргаан өрнөөд буй. Австралид л гэхэд нүүрсээр ажилладаг шинэ цахилгаан станц барих эсэх нь ихээхэн асуудал болоод байна.
“Биднийг нүүрс шатааж эрчим хүч үйлдвэрлэх станц байгуулах талаар маргаад сууж байхад манай улсын нүүрсээ нийлүүлдэг Зүүн Өмнөд Азийн орнууд эрчим хүчний олон эх үүсвэрийг бий болгож байгаа нь заримдаа инээдтэй санагддаг шүү” хэмээн Австралийн Квийнсланд мужийн Нөөц баялгийн зөвлөлийнхөн ярьж байлаа.
НҮҮРС: Тэд ба Бид