Орон нутгийн буюу Өмнөговь аймгийнхаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд төрийн бодлого хэрэгтэй. Энэ ч үүднээс уул уурхайн компаниудтай хамтын ажиллагааны хүрээнд Хүний нөөцийн зөвлөл, ханган нийлүүлэлт гэсэн хоёр зөвлөл байгуулсан байна.
Тэгвэл өнгөрсөн лхагва гаригт аймгийн Засаг даргын орлогч, Ханган нийлүүлэлт хариуцсан зөвлөийн дарга С.Мөнхбаяр орон нутгийн бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзжээ. Бизнес эрхлэгчид аймагт харьяалалтай ч орон нутагт татвар төлдөггүй компаниуд ханган нийлүүлэлт хийдэг, харин жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс авах татвар маш өндөр буюу 15 хувь байдаг аж. Мөн уул уурхайн компаниуд захиалсан бараагаа авдаггүй зэрэг асуудлыг хөндөж, гэрээ хэлэлцээрийн түвшинд аймгийн удирдлагууд анхаарлаа хандуулж бодлогоор дэмжих хэрэгтэйг онцолж байлаа.
Нөгөөтэйгүүр бид нэг хүн шиг нэгдэж байж томоохон уул уурхайн компанид чанартай, урт хугацааны, ашигтай ханган нийлүүлэлтийг хийнэ. Энэ асуудлыг аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим дэмжиж оролцох ёстойг хэлсэн юм.
Тус уулзалтад бизнес эрхлэгчдийн төлөөлөл 10 гаруй иргэн оролцож цаашид орон нутгийн компаниудаа дэмжих, бидний үйл ажиллагааг өргөжүүлэх үүнтэй холбогдсон ажлын байрыг нэмэгдүүлж иргэдийнхээ амьдрал амжиргааг дээшлүүлэх олон зөв шийдэл гаргалгаа байгаа талаар санал бодлоо солилцлоо.